ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ ᠡᠵᠢ ᠠ᠋-ᠵ ∙ ᠦᠷᠡᠵᠢᠩᠬᠠᠨᠳᠤ᠂ ᠫ ∙ ᠪᠠᠲᠤᠲᠦᠪᠰᠢᠨ Баярлалаа ээжээ ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ ᠡᠵᠢ ᠠ᠋-ᠵ ∙ ᠦᠷᠡᠵᠢᠩᠬᠠᠨᠳᠤ᠂ ᠫ ∙ ᠪᠠᠲᠤᠲᠦᠪᠰᠢᠨ Баярлалаа ээжээ

ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ ᠡᠵᠢ ᠠ᠋-ᠵ ∙ ᠦᠷᠡᠵᠢᠩᠬᠠᠨᠳᠤ᠂ ᠫ ∙ ᠪᠠᠲᠤᠲᠦᠪᠰᠢᠨ Баярлалаа ээжээ

ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ:ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ
2022-03-08

829

ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ ᠡᠵᠢ ᠠ᠋


   ᠦᠭᠡ᠄  ᠱ ∙ ᠭᠦᠷᠦᠪᠠᠽᠠᠷ 
   ᠠᠶ᠎ᠠ᠄ ᠳ ∙ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ 
   ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠵ ∙ ᠦᠷᠡᠵᠢᠩᠬᠠᠨᠳᠤ᠂ ᠫ ∙ ᠪᠠᠲᠤᠲᠦᠪᠰᠢᠨ 

ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠭᠡᠯᠡᠯᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠲᠠ ᠮᠢᠨᠢ ᠢᠷᠡᠭᠡ ᠶᠤ᠌
ᠡᠭᠡᠯᠢ ᠬᠠᠩᠬᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠪᠦᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠴᠢᠨᠢ
ᠡᠷᠬᠡᠯᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠪᠢ ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡ ᠶᠤ᠌
ᠵᠢᠬᠡᠭᠦᠨ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠢ᠋ ᠬᠠᠯᠬᠠᠯᠠᠵᠤ
ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠳᠡᠯᠭᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠲᠠ ᠳᠥᠷᠥᠭᠡ ᠶᠤ᠌
ᠵᠡᠭᠦᠳᠦ ᠳᠡᠯᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠡᠪᠦᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠲᠠᠨᠢ
ᠵᠡᠭᠦᠷᠮᠡᠭᠯᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠪᠢ ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡ ᠶᠣ᠌
ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ ᠡᠵᠢ ᠠ᠋ ᠭᠡᠵᠦ ᠬᠦᠦ ᠴᠢᠨᠢ ᠲᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠶᠡᠬᠡ ᠲᠡᠭᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠳᠠᠭ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠡᠷᠭᠦᠶ᠎ᠡ
ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ ᠡᠵᠢ ᠠ᠋ ᠭᠡᠳ ᠦᠷ᠎ᠡ ᠨᠢ ᠲᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠴᠡᠯᠮᠡᠭ ᠠᠯᠲᠠᠨ ᠨᠠᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠨᠢ ᠲᠠᠯᠪᠢᠭᠠᠳ ᠪᠠᠷᠢᠶ᠎ᠠ
ᠡᠵᠢ ᠠ᠋
ᠬᠦᠦ ᠨᠢ ᠲᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠰᠠᠨ ᠶᠡᠬᠡ ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠨᠠᠮ ᠳᠠ
ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠰᠠᠨ ᠶᠡᠬᠡ ᠰᠦᠰᠦᠭᠯᠡᠨᠡᠮ ᠳ᠋ᠦ᠍
ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠠᠲᠠᠭᠠᠷᠬᠠᠮ᠎ᠠ
ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠬᠡᠯᠡᠭᠡᠳ ᠴᠦ᠍ ᠬᠦᠷᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠨᠢ
ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠯ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠤᠶᠠᠷᠠᠮ᠎ᠠ
ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠯ ᠰᠢᠪᠡᠨᠡᠭᠡᠳ ᠴᠦ᠍ ᠭᠦᠢᠴᠡᠮ᠎ᠡ ᠦᠭᠡᠢ ᠨᠢ ᠡᠵᠢ ᠠ᠋
ᠰᠥᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠠᠷᠠᠯ ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠥᠯᠥᠷᠡᠭᠰᠡᠨ
ᠰᠡᠭᠦᠳᠡᠷ ᠢ᠋ ᠦᠷᠭᠦᠭᠡᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠳᠡ ᠢᠷᠡᠭᠡ ᠶᠣ᠌
ᠰᠢᠨ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠷᠯᠥᠭᠡ ᠬᠠᠴᠠᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠨ
ᠦᠨᠦᠰᠦᠭᠦᠯᠬᠦ ᠭᠡᠵᠦ ᠪᠢ ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡ ᠶᠣ᠌
ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠶᠡᠬᠡ ᠲᠡᠭᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠳᠠᠭ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠡᠷᠭᠦᠶ᠎ᠡ
ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ ᠡᠵᠢ ᠠ᠋ ᠭᠡᠳ ᠦᠷ᠎ᠡ ᠨᠢ ᠲᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠴᠡᠯᠮᠡᠭ ᠠᠯᠲᠠᠨ ᠨᠠᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠨᠢ ᠲᠠᠯᠪᠢᠭᠠᠳ ᠪᠠᠷᠢᠶ᠎ᠠ
баярлалаа ээж ээ
Үг: Ш.Гүрбазар
Ая: Д.Амгалан
Дуучин: Ж.Үржинханд, дуучин П.Баттүвшин
   

намрын буурал хяруу гэсгэж
нарт жи зөөллөх гэж та минь ирээ ёо
ээл ханхалсан өвөр дээр чинь
эрхлэх гэж би мэндэлгээ ёо
жихүүн хорвоо зовлонг халхалж
жаргал дэлгэх гэж та төрөө ёо
зүүд дэлгэрсэн өвөр дээр тань
зүүрмэглэх гэж би мэндэлгээ ёо
баярлалаа ээж ээ гэж хүү чинь тандаа
цэнхэр их дээрийг хадаг болгон өргөе
баярлалаа ээж ээ гээд үр нь тандаа
цэлмэг алтан нарыг дээр нь тавиад барья
ээж ээ
хүү нь тандаа яасан их баярланам даа
яасан их сүсэглэнэм де
ерөөл хүртэл атаархам
ерөөл хэлээд ч хүрэхгүй нь
залбирал хүртэл уярам
залбирал шивнээд ч хүйцэмгүй нь ээж ээ

шөнийн саарал салхинд хүлэрсэн
сүүдрийг үргээх гэж та ирээ ёо
шинийн өглөө хацар дээрээ
үнсүүлэх гэж би мэндэлгээ ёо
цэнхэр их дээрийг хадаг болгон өргөе
баярлалаа ээж ээ гээд үр нь тандаа
цэлмэг алтан нарыг дээр нь тавиад барья