ᠬᠠᠢᠷᠠ ᠶᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ-ᠠᠨᠠᠷХайрын уул-АнарAnar-Hairiin Uul
ᠬᠠᠢᠷᠠ ᠶᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ
ᠦᠭᠡ᠄ ᠮ· ᠴᠡᠷᠡᠩᠲᠣᠭᠲᠠᠬᠤ
ᠠᠶᠠ᠄ ᠣ· ᠡᠷᠳᠡᠨᠢ
— ᠪᠣᠷᠤᠬᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠨᠠᠷ ᠳᠠᠭᠤᠯᠠᠨᠠ
ᠰᠠᠯᠬᠢ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠬᠡᠢᠰᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠲᠠᠯᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠥᠬᠡ ᠠᠭᠤᠯᠠ ᠰᠢᠭ᠋ ᠠ᠋
ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠨ ᠤᠷᠪᠠᠭᠠ ᠦᠭᠡᠢ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠮᠢᠨᠢ
ᠮᠥᠷᠡᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠤᠷᠤᠰᠤᠭᠠ ᠦᠭᠡᠢ ᠮᠥᠩᠬᠡ ᠴᠠᠰᠤ ᠲᠠᠢ ᠰᠠᠷᠢᠳᠠᠭ ᠰᠢᠭ᠋ ᠠ᠋
ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠥᠲᠥᠯᠦᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠮᠢᠨᠢ
ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠢᠲᠡᠭᠡᠯᠡᠴᠡ ᠨᠡᠭᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠮᠢᠨᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠡᠭᠦᠯᠡ ᠨᠠᠷᠠ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠵᠥᠷᠢᠭᠦᠯᠵᠦ ᠦᠳᠡᠭᠰᠡᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠰᠢᠭ᠋ ᠠ᠋
ᠦᠨᠡᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠨᠢ ᠬᠤᠪᠢᠷᠠᠭᠠ ᠦᠭᠡᠢ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠮᠢᠨᠢ
ᠴᠡᠴᠡᠭ ᠴᠠᠰᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠤᠭᠲᠤᠵᠤ ᠦᠳᠡᠭᠰᠡᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠰᠢᠭ᠋ ᠠ᠋
ᠴᠡᠭᠡᠵᠢᠨ ᠭᠦᠨᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠭᠡᠷᠡᠯᠲᠦᠳᠡᠭ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠮᠢᠨᠢ
ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠢᠲᠡᠭᠡᠯᠡᠴᠡ ᠨᠡᠭᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠮᠢᠨᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠨᠠᠮᠪᠠ ᠲᠥᠷᠬᠦ ᠪᠡᠨ ᠥᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠬᠣᠯᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠠᠭᠤᠯᠠ ᠰᠢᠭ᠋ ᠠ᠋
ᠨᠠᠷᠠᠨ ᠡᠩᠭᠡᠷ ᠲᠡᠭᠡᠨ ᠲᠡᠪᠡᠷᠢᠭᠰᠡᠨ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠮᠢᠨᠢ
ᠳᠤᠯᠠᠭᠠᠬᠠᠨ ᠳᠦᠷᠢ ᠪᠡᠷ ᠵᠠᠪᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ᠌ ᠰᠢᠲᠦᠭᠡᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠰᠢᠭ᠋ ᠠ᠋
ᠳᠤᠷᠠᠯᠠᠯ ᠬᠠᠢᠷᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠡᠷᠬᠡᠯᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠮᠢᠨᠢ
ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠢᠲᠡᠭᠡᠯᠡᠴᠡ ᠨᠡᠭᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠮᠢᠨᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠢᠲᠡᠭᠡᠯᠡᠴᠡ ᠨᠡᠭᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠮᠢᠨᠦ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠬᠠᠨᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠ᠋
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠲᠠᠵᠤ ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠄ ᠥᠨᠢᠮᠥ᠋ᠩᠬᠡ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠄ ᠤᠶᠠᠬᠠᠨ
ХАЙРЫН УУЛ
Шүлэг: М.Цэрэнтогтох
Аялгуу:О.Эрдэнэ
Дуучин Борхүүгийн Анар МУСТА
Салхи даган хийсээгүй талын хөх уул шиг ээ
Сайхныг харан урваагүй миний хайрын уул минь
Мөрнөө дагаж урсаагүй мөнх цастай сарьдаг шиг ээ
Мөрөөдлийн замд хөтөлсөн миний хайрын уул минь
Дахилт:
Халуун итгэлээс нүүгээгүй
Хань минь та миний уул аа
Хамгийн сайхнаар хайрласан
Хань минь та хайрын уул аа
Үүл нар хоёроо зөрүүлж үдсэн нутгийн уул шиг ээ
Үнэн сэтгэл нь хувираагүй миний хайрын уул минь
Цэцэг цас хоёроо угтаж үдсэн ханхар уул шиг ээ
Цээжин гүнээсээ гэрэлтдэг миний хайрын уул минь
Дахилт:
Намба төрхөө өөрчлөөгүй холын буурал уул шиг ээ
Наран энгэртээ тэвэрсэн миний хайрын уул минь
Дулаахан дүрээр завилсан зүрхний шүтээн уул шиг ээ
Дурлал хайрандаа эрхлүүлсэн миний хайрын уул минь