ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠷᠥᠭᠡᠷᠡᠢ ᠡᠵᠢ ᠡ-Actors ᠬᠠᠮᠲᠤᠯᠢᠭҮр минь болж төрөөрэй ээжээ “Actors” хамтлаг
ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠷᠥᠭᠡᠷᠡᠢ ᠡᠵᠢ ᠡ
Actors ᠬᠠᠮᠲᠤᠯᠢᠭ
ᠠᠯᠠᠭ ᠬᠣᠷᠸᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢᠬᠠᠨ ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ
ᠠᠴᠢᠯᠠᠯᠲᠤ ᠡᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠦᠦ ᠨᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠷᠥᠪᠡ ᠳᠡ
ᠠᠬᠢᠭᠠᠳ ᠲᠥᠷᠥᠬᠦ ᠬᠤᠪᠢ ᠲᠠᠪᠢᠯᠠᠩ ᠲᠠᠢ ᠵᠣᠯᠭᠠᠪᠠᠯ
ᠠᠮᠢᠨ ᠬᠠᠢᠷᠠᠲᠠᠢ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠷᠥᠭᠡᠷᠡᠢ ᠡᠵᠢ ᠡ
ᠬᠦᠦ ᠪᠡᠨ ᠭᠡᠰᠡᠨ ᠲᠡᠷᠡ ᠶᠡᠬᠡ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ ᠳᠠ ᠦᠷᠡ ᠨᠢ
ᠬᠠᠲᠠᠭᠤ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠮᠡ ᠪᠡᠷ ᠬᠠᠯᠢᠨ ᠣᠳᠤᠯᠠ ᠴᠤ᠌
ᠬᠣᠵᠢᠮ ᠤ᠋ᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠷᠥᠭᠡᠷᠡᠢ ᠡᠵᠢ ᠡ
ᠡᠷᠭᠢᠬᠦ ᠬᠣᠷᠸᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠤᠶᠠᠨ ᠵᠠᠶᠠᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠢᠨᠢ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠵᠤ
ᠡᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠡᠷᠭᠦᠭᠰᠡᠨ ᠰᠦ ᠨᠢ ᠴᠠᠭᠯᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ
ᠡᠨᠡᠬᠡᠨ ᠽᠠᠮᠪᠤᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠮᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠠᠨ ᠣᠳᠤᠯᠠ ᠴᠤ᠌
ᠢᠷᠡᠬᠦ ᠲᠠᠪᠢᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠷᠥᠭᠡᠷᠡᠢ ᠡᠵᠢ ᠡ
ᠡᠩ ᠦᠭᠡᠢ ᠶᠡᠬᠡ ᠳᠠᠯᠠᠢ ᠰᠢᠭ᠋ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠭᠤᠴᠢᠭᠠᠨ ᠳ᠋ᠦ᠍
ᠡᠨᠡ ᠲᠠᠪᠢᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠬᠦᠦ ᠨᠢ ᠡᠵᠡᠨ ᠪᠣᠯᠵᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠨᠠ
ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠶᠡᠬᠡ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠷ ᠲᠠᠨ ᠢ᠋ ᠪᠡᠨ ᠪᠢ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠬᠤ ᠰᠠᠨ
ᠡᠷᠭᠢᠭᠡᠳ ᠲᠠ ᠬᠦᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠲᠥᠷᠥᠭᠡᠷᠡᠢ ᠡᠵᠢ ᠡ
Үр минь болж төрөөрэй ээжээ
“Actors” хамтлаг
Алаг хорвоогийн альхан ерөөлөөр
Ачлалт ижийнхээ хүү нь болж төрөв дөө
Ахиад төрөх хувь тавилантай золговол
Амин хайртай үр минь болж төрөөрэй ээжээ
ДХ:
Хүүгээ гэсэн тэр их сэтгэлийг тань
Хариулж чадах болов уу даа үр нь
Хатуу орчлонгийн жамаар халин одлоо ч
Хожмын амьдралдаа хүү минь болж төрөөрэй ээжээ
Эргэх хорвоод буян заяаг минь даатгаж
Ижийн минь өргөсөн сүүн цаглашгүй
Энэхэн замбуулингийн жамыг даган одлоо ч
Ирэх тавиландаа хүү минь болж төрөөрэй ээжээ
Энгүй их далай шиг амьдралын нугачаанд
Энэ тавиландаа хүү нь эзэн болж амьдарна
Илүү их хайраар таныгаа би хайрлахсан
Эргээд та хүүдээ үр минь/ болж төрөөрэй ээжээ
Алаг хорвоогийн альхан ерөөлөөр
Ачлалт ижийнхээ хүү нь болж төрөв дөө
Ахиад төрөх хувь тавилантай золговол
Амин хайртай үр минь болж төрөөрэй ээжээ
ДХ:
Хүүгээ гэсэн тэр их сэтгэлийг тань
Хариулж чадах болов уу даа үр нь
Хатуу орчлонгийн жамаар халин одлоо ч
Хожмын амьдралдаа хүү минь болж төрөөрэй ээжээ
Эргэх хорвоод буян заяаг минь даатгаж
Ижийн минь өргөсөн сүүн цаглашгүй
Энэхэн замбуулингийн жамыг даган одлоо ч
Ирэх тавиландаа хүү минь болж төрөөрэй ээжээ
Энгүй их далай шиг амьдралын нугачаанд
Энэ тавиландаа хүү нь эзэн болж амьдарна
Илүү их хайраар таныгаа би хайрлахсан
Эргээд та хүүдээ үр минь/ болж төрөөрэй ээжээ
ᠦᠰᠦᠭ ᠬᠥᠷᠪᠡᠭᠦᠯᠦᠭᠴᠢ᠄ ᠨᠤᠮᠤᠴᠢᠨ ᠪᠢᠯᠢᠭ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠮᠥᠴᠢᠷ
