ᠪᠢᠳᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ-ᠴᠢᠯᠠᠭᠤᠨᠴᠢᠮᠡᠭ ᠪᠧᠷᠳᠢᠪᠧᠺ Бидэн хамтдаа-Чулуунчимэг Бердибек
ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠦᠭᠡ᠄ ᠪ ∙ ᠪᠣᠯᠣᠷᠰᠡᠷᠡᠩ
ᠠᠶᠠ᠄ ᠳ ∙ ᠪᠧᠷᠳᠢᠪᠧᠺ
ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠠ᠊ ∙ ᠴᠢᠯᠠᠭᠤᠨᠴᠢᠮᠡᠭ ᠳ ∙ ᠪᠧᠷᠳᠢᠪᠧᠺ
ᠬᠠᠷᠠᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠨᠢ ᠲᠣᠯᠢᠳᠠᠬᠤ ᠨᠠᠭᠤᠷ ᠪᠣᠯᠤᠶᠠ
ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠰᠢᠪᠠᠭᠤ ᠰᠢᠭ᠋ ᠨᠢᠰᠬᠡᠭᠡᠴᠢ
ᠮᠥᠷᠥ ᠶᠢ ᠴᠢᠨᠢ ᠲᠦᠰᠢᠬᠦ ᠰᠣᠯᠣᠩᠭᠠ ᠪᠣᠯᠤᠶᠠ
ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠣᠷᠣᠭᠠ ᠰᠢᠭ᠋ ᠠᠰᠬᠠᠭᠠᠴᠢ
ᠴᠢᠨᠦ ᠮᠢᠨᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠬᠤᠪᠢᠷᠠᠨ ᠣᠳᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠨᠢᠭᠡ ᠯᠡ ᠵᠠᠩ ᠢᠶᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠲᠠᠢ
ᠴᠢᠨᠦ ᠮᠢᠨᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠬᠠᠭᠤᠴᠢᠷᠠᠨ ᠬᠣᠯᠠᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠡᠨᠡ ᠯᠡ ᠬᠡᠪ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ
ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ
ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠢ᠋ ᠴᠢᠨᠢ ᠣᠯᠬᠤ ᠵᠠᠮ ᠪᠣᠯᠤᠶᠠ
ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠲᠩᠷᠢ ᠰᠢᠭ ᠴᠡᠯᠮᠡᠭᠡᠭᠡᠴᠢ
ᠡᠯᠢᠭᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠢᠨᠢ ᠴᠠᠢᠭᠰᠠᠨ ᠡᠭᠦᠷ ᠪᠣᠯᠤᠶᠠ
ᠡᠩᠭᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠴᠡᠴᠡᠭ ᠰᠢᠭ ᠲᠡᠪᠡᠷᠢᠭᠦᠯᠦᠭᠡᠴᠢ
ᠴᠢᠨᠦ ᠮᠢᠨᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠬᠤᠪᠢᠷᠠᠨ ᠣᠳᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠨᠢᠭᠡ ᠯᠡ ᠵᠠᠩ ᠢᠶᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠲᠠᠢ
ᠴᠢᠨᠦ ᠮᠢᠨᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠬᠠᠭᠤᠴᠢᠷᠠᠨ ᠬᠣᠯᠠᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠡᠨᠡ ᠯᠡ ᠬᠡᠪ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ
ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ
ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥᠯᠮᠡᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠨᠢ ᠭᠡᠵᠢᠭᠡᠳᠡᠬᠦ ᠡᠪᠡᠰᠦ ᠪᠣᠯᠤᠶᠠ
ᠢᠨᠢᠶᠡᠳᠦ ᠪᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠭᠣᠣᠯ ᠰᠢᠭ᠋ ᠴᠠᠯᠭᠢᠭᠤᠯᠤᠭᠠᠴᠢ
ᠦᠰᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠢᠨᠢ ᠠᠩᠬᠢᠯᠬᠤ ᠭᠠᠩᠭᠠ ᠪᠣᠯᠤᠶᠠ
ᠦᠨᠦᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠣᠳᠣ ᠰᠢᠭ᠋ ᠲᠦᠭᠡᠭᠡᠭᠡᠴᠢ
ᠴᠢᠨᠦ ᠮᠢᠨᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠬᠤᠪᠢᠷᠠᠨ ᠣᠳᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠨᠢᠭᠡ ᠯᠡ ᠵᠠᠩ ᠢᠶᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠨᠠᠳᠠ ᠲᠠᠢ
ᠴᠢᠨᠦ ᠮᠢᠨᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠬᠠᠭᠤᠴᠢᠷᠠᠨ ᠬᠣᠯᠠᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠡᠨᠡ ᠯᠡ ᠬᠡᠪ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ
ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ ᠥ
ᠪᠢᠳᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
Бидэн хамтдаа
Үг: Б.Болорцэрэн
Ая: Д.Бердибек
Дуучин: А.Чулуунчимэг Д.Бердибек
Харцыг чинь тольдох нуур болъё
Хайраа наддаа шувуу шиг нисгээч
Мөрийг чинь түших солонго болъё
Мөрөөдлөө наддаа бороо шиг асгаач
Чиний минь сэтгэл хувиран одохгүй
Нэг л зангаараа зөвхөн надтай
Чиний минь хайр хуучран холдохгүй
Энэ л хэвээрээ бидэн хамтдаа
Өө өө өө өө ө өө өө
Бидэн хамтдаа
Өө ө өөө өө өө
Бидэн хамтдаа
Итгэлийг чинь олох зам болъё
Сэтгэлээ наддаа тэнгэр шиг цэлмээгээч
Элгэнд чинь цайсан үүр болъё
Энгэрээ наддаа цэцэг шиг тэврүүлээч
Чиний минь сэтгэл хувиран одохгүй
Нэг л зангаараа зөвхөн надтай
Чиний минь хайр хуучран холдохгүй
Энэ л хэвээрээ бидэн хамтдаа
Өө өө өө өө ө өө өө
Бидэн хамтдаа
Өө ө өөө өө өө
Бидэн хамтдаа
Өлмийг чинь гижигдэх өвс болъё
Инээдээ наддаа гол шиг цалгиулаач
Үсэнд чинь анхилах ганга болъё
Үнэрээ наддаа од шиг түгээгээч
Чиний минь сэтгэл хувиран одохгүй
Нэг л зангаараа зөвхөн надтай
Чиний минь хайр хуучран холдохгүй
Энэ л хэвээрээ бидэн хамтдаа
Өө өө өө өө ө өө өө
Бидэн хамтдаа
Өө ө өөө өө өө
Бидэн хамтдаа
Ая: Д.Бердибек
Дуучин: А.Чулуунчимэг Д.Бердибек
Харцыг чинь тольдох нуур болъё
Хайраа наддаа шувуу шиг нисгээч
Мөрийг чинь түших солонго болъё
Мөрөөдлөө наддаа бороо шиг асгаач
Чиний минь сэтгэл хувиран одохгүй
Нэг л зангаараа зөвхөн надтай
Чиний минь хайр хуучран холдохгүй
Энэ л хэвээрээ бидэн хамтдаа
Өө өө өө өө ө өө өө
Бидэн хамтдаа
Өө ө өөө өө өө
Бидэн хамтдаа
Итгэлийг чинь олох зам болъё
Сэтгэлээ наддаа тэнгэр шиг цэлмээгээч
Элгэнд чинь цайсан үүр болъё
Энгэрээ наддаа цэцэг шиг тэврүүлээч
Чиний минь сэтгэл хувиран одохгүй
Нэг л зангаараа зөвхөн надтай
Чиний минь хайр хуучран холдохгүй
Энэ л хэвээрээ бидэн хамтдаа
Өө өө өө өө ө өө өө
Бидэн хамтдаа
Өө ө өөө өө өө
Бидэн хамтдаа
Өлмийг чинь гижигдэх өвс болъё
Инээдээ наддаа гол шиг цалгиулаач
Үсэнд чинь анхилах ганга болъё
Үнэрээ наддаа од шиг түгээгээч
Чиний минь сэтгэл хувиран одохгүй
Нэг л зангаараа зөвхөн надтай
Чиний минь хайр хуучран холдохгүй
Энэ л хэвээрээ бидэн хамтдаа
Өө өө өө өө ө өө өө
Бидэн хамтдаа
Өө ө өөө өө өө
Бидэн хамтдаа
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠨᠤᠮᠤᠴᠢᠨ ᠪᠢᠯᠢᠭ
