ᠬᠠᠨᠢ ᠳᠠХаньдаа Dorjderem Ariunerdene - Hanidaa ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠬᠠᠨᠢ ᠳᠠХаньдаа Dorjderem Ariunerdene - Hanidaa

ᠬᠠᠨᠢ ᠳᠠХаньдаа Dorjderem Ariunerdene - Hanidaa

ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ:ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ
2024-05-18

375

Ханьдаа

Ая: СТА А.Сайнбилэг

Шүлэг: СТА Л.Энхсайхан

 

Малгай бүсийг минь дээдэлсэнд чинь

Эрийн хийморь минь гундсангүй

Манай танайгүй хүндэлсэнд чинь

Элгэн садан буруулсангүй еэ

 

Тооноо тэгшхэн тулсанд чинь

Галын бурхан гомдсонгүй

Тойрондоо гэрэлтэй явсанд чинь

Гаднаа дотноо гундсангүй еэ

Дахилт: Санаа зөв явсанд чинь

Үйлсийн тэнгэр хаясангүй

Ай хань минь хань минь ээ

Амьдралын ганхцхан наран минь ээ

Цацлын сүүгээ таслаагүйд чинь

Цадиг түүх минь сэвтсэнгүй

Цаанатай наанатай явсанд чинь

Цайлган түмэн минь холдсонгүй еэ

 

Учирлын заяагаа аригласанд чинь

Удмын сүлд минь хазайсангүй

Урмын сэтгэлийг минь тэтгэсэнд чинь

Ухаарлын харгуйд төөрсөнгүй еэ

Дахилт