ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ- ᠰᠠᠷᠠᠨᠲᠤᠶᠠᠭᠠTSAGAAN SHUNU-SARANTUYA Цагаан шөнө-САРАНТУЯА
ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ
ᠦᠭᠡ᠄ ᠨ ∙ ᠴᠣᠭᠲᠤᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠠᠶᠠ᠄ ᠯ᠊᠂ ᠪᠠᠯᠾᠠᠵᠠᠪ
ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠰᠠᠷᠠᠨᠲᠤᠶᠠᠭᠠ
ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠪᠤᠲᠠᠷᠠᠨ ᠬᠠᠶᠠᠯᠠᠬᠤ ᠴᠠᠰᠤᠨ ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠦ᠋ᠳ
ᠰᠡᠪᠰᠡᠨ ᠦᠯᠢᠶᠡᠬᠦ ᠡᠪᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠨᠢ ᠨᠠᠮᠤᠭᠤᠬᠠᠨ ᠳᠤᠯᠠᠭᠠᠬᠠᠨ
ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠬᠦᠷᠲᠡᠯᠡ ᠨᠢᠭᠡ ᠯᠡ ᠬᠠᠴᠢᠨ ᠲᠠᠢᠪᠤᠩ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠲᠠᠢ
ᠰᠢᠨᠡ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ ᠳᠤᠯᠠᠭᠠᠬᠠᠨ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ

ᠥᠩᠭᠡ ᠥᠩᠭᠡ ᠪᠡᠷ ᠠᠨᠢᠪᠴᠢᠬᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ
ᠡᠪᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠭᠡᠷᠡᠯ ᠨᠡᠮᠡᠨ ᠰᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠠᠨ ᠭᠡᠭᠡ ᠲᠡᠢ
ᠤᠢᠳᠬᠠᠷ ᠦᠷᠭᠦᠭᠡᠬᠦ ᠬᠣᠣᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠨᠢᠶᠡᠳᠦ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠠᠶᠠᠰᠤᠯ ᠲᠠᠢ
ᠤᠴᠠᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ ᠳᠥᠯᠭᠡᠬᠡᠨ ᠨᠠᠮᠤᠭᠤᠬᠠᠨ
ᠤᠢᠳᠬᠠᠷ ᠦᠷᠭᠦᠭᠡᠬᠦ ᠬᠣᠣᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠨᠢᠶᠡᠳᠦ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠠᠶᠠᠰᠤᠯ ᠲᠠᠢ
ᠤᠴᠠᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ ᠳᠥᠯᠭᠡᠬᠡᠨ ᠨᠠᠮᠤᠭᠤᠬᠠᠨ
ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠪᠤᠲᠠᠷᠠᠨ ᠬᠠᠶᠠᠯᠠᠬᠤ ᠴᠠᠰᠤᠨ ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠦ᠋ᠳ
ᠰᠡᠪᠰᠡᠨ ᠦᠯᠢᠶᠡᠬᠦ ᠡᠪᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠨᠢ ᠨᠠᠮᠤᠭᠤᠬᠠᠨ ᠳᠤᠯᠠᠭᠠᠬᠠᠨ
ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ
ᠴᠠᠪ ᠴᠠᠭᠠᠬᠠᠨ ᠴᠠᠰᠤᠨ ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠦ᠋ᠳ ᠨᠢ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠡᠴᠡ ᠵᠥᠭᠡᠯᠡᠬᠡᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ
ᠴᠠᠩᠲᠤᠬᠤ ᠴᠣᠩᠬᠣ ᠶ᠋ᠢ ᠱᠦᠷᠭᠦᠩᠭᠡᠨ ᠠᠭᠠᠵᠢᠮ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠪᠤᠲᠠᠷᠠᠨᠠ
ᠠᠯᠠᠭ ᠦᠷᠡᠰ ᠨᠢ ᠨᠣᠭᠣᠭᠠᠬᠠᠨ ᠭᠠᠴᠤᠷᠠᠬᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠴᠢᠮᠡᠭᠡᠳ
ᠠᠵᠠ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ ᠠᠷᠢᠭᠤᠬᠠᠨ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠲᠠᠢ

ᠲᠤᠩ ᠴᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠭᠢᠯᠲᠠᠭᠠᠨᠠᠬᠤ ᠰᠢᠨᠡ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠥᠨᠢ
ᠳᠤᠷᠠᠰᠤᠮᠵᠢ ᠰᠡᠳᠡᠷᠡᠭᠡᠨ ᠳᠣᠭᠳᠣᠯᠤᠭᠤᠯᠤᠨ ᠨᠢᠭᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠳᠣᠭᠤᠯᠤᠨᠠ
ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠤᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠠᠯᠭᠤ ᠬᠠᠮᠢᠭᠠ ᠴᠤ᠌ ᠶᠤᠮ ᠰᠣᠨᠣᠰᠤᠭᠳᠠᠭᠠᠳ
ᠰᠢᠨᠡ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠥᠨᠢ ᠳᠤᠯᠠᠭᠠᠬᠠᠨ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠲᠠᠢ

ᠬᠡᠢᠮᠣᠷᠢ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡ ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠰᠡᠨ 2ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠣᠢ ᠳᠤ
2023ᠣᠨ ᠤ 12ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ 30 ᠦ ᠡᠳᠦᠷ
Цагаан шөнө
Үг Н.Цогтсайхан
Ая Л Балхжав /МУУГЗ
Дуучин Сарантуяа
Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэгл хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэрэлтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан

Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлнөөр
Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Дун цагаанаараа гялтагнах шинэ жилийн шөнө
Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодогдуулна
Дуу хуурын аялгуу хаана ч юм сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай