ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠤᠶᠠᠷᠠᠬᠤ ᠬᠣᠷᠸᠠ-ᠫ ∙ ᠪᠠᠶᠠᠷᠮᠠᠩᠨᠠᠢ᠂ ᠪ ∙ ᠳᠣᠯᠭᠠᠷᠰᠦ᠋ᠷᠦᠩДуучин П.Баярмагнай, Б.Долгорсүрэн Дуунд уярах хорвоо
ᠳᠠᠭᠤᠨ ᠳᠤ ᠤᠶᠠᠷᠠᠬᠤ ᠬᠣᠷᠸᠠ
Дуунд уярах хорвоо
Ая: Г.Эрдэнэчулуун СТА
Үг: Л.Төмөрбат СТА
Дуучин П.Баярмагнай, Б.Долгорсүрэн
Алтан гургалдай донгодохгүй юм бол
Алаг дэлхий уянгаар дутна шүү дээ хө
Ардын дуугаа дуулахгүй юм бол
Ард түмэн минь дуугаараа дутна шүү дээ хө
Дахилт:
Дуул дуул бүгдээрээ дуул
Хөг аялгуу нийлсэн хөгжим шиг орчлонд
Өөр өөрийн өнгөөрөө эгшиглэнэ дээ хө
Уулын буга урамдахгүй бол
Уужим дэлхий уянгаар дутна шүү дээ хө
Уртын дуугаа аялахгүй юм бол
Ухаант ард минь дуугаараа дутна шүү дээ хө
Дахилт:
Хөхөө шувуу донгодохгүй юм бол
Хөвчин дэлхий уянгаар дутна шүү дээ хө
Намайг дуугаа дуулахгүй юм бол
Насны хань хайраараа дутна шүү дээ хө
Дахилт:
Усны шувууд ганганахгүй юм бол
Урьхан хавар уянгаар дутна шүү дээ хө
Өөрөө бид нар дуулахгүй юм бол
Өргөө гэр минь цэнгэлээрээ дутна шүү дээ хө
Дахилт:
