ᠰᠢᠨᠡ ᠵᠢᠯ ᠢᠷᠡᠯᠡ -ᠰ ᠰᠡᠷᠴᠢᠮᠠ Shine jil irlee - Serchmaa Шинэ жил ирлээ - Сэрчмаа
ᠰᠢᠨᠡ ᠵᠢᠯ ᠢᠷᠡᠯᠡ
ᠰ ᠰᠡᠷᠴᠢᠮᠠ
ᠨᠣᠮᠢᠨ ᠬᠥᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠡᠴᠡ
ᠴᠠᠰᠤ ᠬᠠᠶᠠᠯᠠᠨ ᠣᠷᠣᠯᠠ
ᠨᠣᠪ ᠨᠣᠭᠣᠭᠠᠨ ᠮᠣᠳᠣᠳ
ᠪᠠᠶᠠᠷ ᠤᠨ ᠭᠣᠶᠣᠯ ᠢᠶᠠᠨ ᠵᠡᠭᠦᠯᠡ
ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
ᠰᠢᠨᠡ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠦᠳᠡᠰᠢ
ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠴᠠᠰᠤᠨ ᠬᠠᠶᠠᠯᠠᠨ
ᠰᠢᠨᠡ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠡᠬᠢᠯᠡᠯ
ᠰᠢᠨᠡ ᠣᠨ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠢᠷᠡᠯᠡ ᠢᠷᠡᠯᠡ
ᠦᠳᠡᠰᠢ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠰᠠᠷᠠᠨ
ᠦᠷᠦᠭᠯᠡᠬᠦ ᠨᠣᠢᠷ ᠢᠶᠠᠨ ᠮᠠᠷᠲᠠᠭᠠᠳ
ᠦᠯᠡᠮᠵᠢ ᠲᠣᠳᠣᠬᠠᠨ ᠭᠡᠷᠡᠯ ᠢᠶᠡᠷ
ᠦᠳᠡᠰᠢ ᠶᠢᠨ ᠲᠩᠷᠢ ᠳᠦ ᠮᠥᠰᠢᠶᠡᠨᠡ
ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤᠨ ᠵᠢᠮᠠ ᠪᠠᠷ
ᠬᠦᠮᠦᠰ ᠪᠢᠳᠡ ᠨᠢᠭᠡ ᠨᠠᠰᠤ ᠨᠡᠮᠡᠯᠡ
ᠬᠦᠰᠡᠯ ᠦᠨ ᠳᠠᠯᠠᠢ ᠳᠤ ᠠᠶᠠᠯᠠᠭᠰᠠᠭᠠᠷ
ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠣᠨ ᠢᠶᠠᠨ ᠦᠳᠡᠯᠡ
ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
ᠴᠠᠩ ᠬᠡᠦᠷᠡᠭ ᠢᠶᠡᠨ ᠲᠠᠲᠠᠭᠤᠯᠵᠤ
ᠴᠠᠰᠤᠨ ᠥᠬᠢᠳ ᠪᠦᠵᠢᠭᠯᠡᠨ
ᠴᠠᠯ ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠡᠪᠦᠭᠡ
ᠰᠠᠷᠠ ᠵᠢᠯ ᠢᠶᠡᠨ ᠤᠷᠢᠯᠠ
Шинэ жил ирлээ
Сэрчмаа
Номин хөх тэнгэрээс
Цас хаялан орлоо
Нов ногоон модод
Баярын гоёлоо зүүлээ
Дахилт:
Шинэ жилийн үдэш
Ширхэг цасан хаялан
Шинэ жилийн эхлэл
Шинэ онтойгоо ирлээ ирлээ
Үдэш шөнийн саран
Үрэглэх нойроо мартаад
Үлэмж тодхон гэрлээр
Үдшийн тэнгэрт мишээнэ
Хүний орчлонгийн жамаар
Хүмүүс бид нэг нас нэмлээ
Хүслийн далайд аялсаар
Хуучин оноо үдлээ
Дахилт:
Цан хүүргээ татуулж
Цасан охид бүжлээ
Цал буурал өвөө
Сар жилээ урилаа
Номин хөх тэнгэрээс
Цас хаялан орлоо
Нов ногоон модод
Баярын гоёлоо зүүлээ
Дахилт:
Шинэ жилийн үдэш
Ширхэг цасан хаялан
Шинэ жилийн эхлэл
Шинэ онтойгоо ирлээ ирлээ
Үдэш шөнийн саран
Үрэглэх нойроо мартаад
Үлэмж тодхон гэрлээр
Үдшийн тэнгэрт мишээнэ
Хүний орчлонгийн жамаар
Хүмүүс бид нэг нас нэмлээ
Хүслийн далайд аялсаар
Хуучин оноо үдлээ
Дахилт:
Цан хүүргээ татуулж
Цасан охид бүжлээ
Цал буурал өвөө
Сар жилээ урилаа
