ᠦᠭᠡᠢᠯᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠶᠠ ᠨᠢᠭᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠨ- ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ: ᠳ ᠂ ᠨᠢᠮᠠᠳᠠᠸᠠ ᠭ ᠂ ᠮᠠᠰᠢᠪᠠᠲᠤ Үгүйлж явъя нэгийгээ - Дуучин: Д.Нямдаваа Г. Машбат
ᠦᠭᠡᠶ᠋ᠢᠯᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠶᠠ ᠨᠢᠭᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠨ
Үгүйлж явъя нэгийгээ
Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Хүн олны урсгалд хөл нийлсэн анд минь
Хүний амьдралын аялгуунд хөг нэмсэн анд минь
Үй зайгүй найзаа үгүйлж явъя нэгийгээ
Ай найзаа хайрлаж түшиж явъя нэгийгээ
Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Ижий аавыг ч орлох элэг нэгтэй найз минь
Ижилдэн нөхөрлөхийн орчлонд хүсэл нэгтэй анд минь
Үй зайгүй найзаа үгүйлж явъя нэгийгээ
Ай найзаа хайрлаж түшиж явъя нэгийгээ
Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Аав ээжийнхээ гэрт адил хүндлүүлсэн найз минь
Айл гэрийнхээ заяанд илч хайрласан анд минь
Үй зайгүй найзаа үгүйлж явъя нэгийгээ
Ай найзаа хайрлаж түшиж явъя нэгийгээ
Үй зайгүй найзаа үгүйлж явъя нэгийгээ
Ай найзаа хайрлаж түшиж явъя нэгийгээ
