ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ- ᠨᠡᠢᠰᠯᠡᠯ ᠦᠨ 113 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭ ᠦᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳТэнгэрийн бичиг - Нийслэлийн СХД-ийн 113-р цэцэрлэгийн хүүхдү ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠤᠤ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ- ᠨᠡᠢᠰᠯᠡᠯ ᠦᠨ 113 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭ ᠦᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳТэнгэрийн бичиг - Нийслэлийн СХД-ийн 113-р цэцэрлэгийн хүүхдү

ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ- ᠨᠡᠢᠰᠯᠡᠯ ᠦᠨ 113 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭ ᠦᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳТэнгэрийн бичиг - Нийслэлийн СХД-ийн 113-р цэцэрлэгийн хүүхдү

2023-11-08

8292

ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ


   ᠦᠭᠡ᠄ ᠵᠠᠮᠪᠠᠯᠳᠣᠷᠵᠢ 
   ᠠᠶ᠎ᠠ᠄ ᠪᠤᠶᠠᠨᠮᠥ᠋ᠩᠬᠡ 
ᠴᠣᠨᠳᠣᠭᠣᠷ ᠪᠣᠨᠲᠣᠭᠣᠷ ᠭᠡᠳᠡᠰᠦ ᠲᠡᠢ ᠪᠢᠴᠢᠭ 
ᠴᠣᠪᠣᠭᠣ ᠬᠥᠭᠡᠷᠦᠬᠦᠨ ᠨᠢᠳᠦ ᠲᠡᠢ ᠪᠢᠴᠢᠭ 
ᠭᠣᠳᠣᠭᠣᠷ ᠭᠣᠶᠣᠬᠠᠨ ᠭᠡᠵᠢᠭᠡ ᠲᠡᠢ ᠪᠢᠴᠢᠭ 
ᠭᠤᠸᠠᠯᠢᠭ ᠲᠡᠭᠰᠢᠬᠡᠨ ᠨᠢᠷᠤᠭᠤ ᠲᠠᠢ ᠪᠢᠴᠢᠭ 


ᠡᠪᠦᠭᠡ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠥᠷᠥᠰᠢᠶᠡᠯ ᠪᠢᠴᠢᠭ 
ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ᠌ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷ ᠪᠢᠴᠢᠭ 

ᠡᠪᠡᠰᠦ ᠨᠣᠭᠣᠭ᠎ᠠ ᠰᠢᠭ᠋ ᠰᠢᠮ᠎ᠡ ᠲᠡᠢ ᠪᠢᠴᠢᠭ
ᠥᠷᠭᠡᠨ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠤᠤᠲᠠᠢ ᠪᠢᠴᠢᠭ
 ᠳᠠᠭᠢᠯᠲᠠ
ᠦᠷ᠎ᠡ ᠬᠣᠢᠴᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠦᠯᠡᠳᠡᠭᠡᠬᠦ
ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠢᠨᠢ
ᠦᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳ᠋ᠦ᠍ ᠲᠦᠭᠡᠭᠡᠬᠦ
ᠡᠭᠦᠰᠦᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠢᠨᠢ
ᠬᠢᠴᠢᠶᠡᠨ ᠰᠤᠷᠴᠠᠭᠠᠶ᠎ᠠ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ
ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠨ ᠬᠦᠨᠳᠦᠯᠡᠶ᠎ᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ

2
ᠲᠠᠲᠠᠯᠠᠵᠤ ᠪᠢᠴᠢᠳᠡᠭ ᠤᠷᠠᠨ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢᠲᠡᠢ
ᠲᠠᠢᠯᠵᠤ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠤᠷᠠᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠲᠠᠢ
ᠪᠣᠰᠤᠭ᠎ᠠ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠷᠣᠭ᠎ᠠ ᠰᠢᠭ᠋ ᠥᠨᠳᠥᠷ
ᠪᠣᠯᠵᠤ ᠥᠭᠪᠡᠯ ᠰᠤᠷᠬᠤ ᠯᠡ ᠪᠢᠴᠢᠭ
ᠥᠨᠳᠥᠷ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠶᠠᠭᠠᠲᠠᠢ ᠪᠢᠴᠢᠭ
ᠥᠷᠭᠡᠨ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠬᠢᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭ
ᠥᠷᠥᠨ᠎ᠡ ᠳᠣᠷᠣᠨ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠯᠪᠣᠵᠤ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ
ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠢᠨᠢ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠰᠢᠭ᠌ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭ
 ᠳᠠᠭᠢᠯᠲᠠ
3
ᠵᠠᠷᠯᠢᠭ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ
ᠵᠠᠪᠠᠯ ᠰᠤᠷᠬᠤ ᠬᠦᠰᠡᠯ ᠪᠢᠳᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠮᠥᠩᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ
ᠮᠥᠩᠬᠡᠯᠡᠨ ᠦᠯᠡᠳᠡᠭᠡᠬᠦ ᠬᠦᠰᠡᠯ ᠪᠢᠳᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠬᠤᠭᠤᠷ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠰᠢᠭ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ
ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ᠌ ᠳᠡᠭᠡᠳᠦᠯᠡᠬᠦ ᠪᠢᠴᠢᠭ
ᠲᠩᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠵᠠᠷᠯᠢᠭ ᠪᠢᠴᠢᠭ
ᠲᠠᠩᠭᠢᠰ ᠢ᠋ ᠭᠠᠲᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ
 ᠳᠠᠭᠢᠯᠲᠠ
Тэнгэрийн бичиг
    Үг Жамбалдорж
    Ая Буянмөнх


Цондгор бондгор гэдэстэй бичиг
Цовоо хөөрхөн нүдтэй бичиг
Годгор гоёхон гэзэгтэй бичиг
Гоолиг тэгшхэн нуруутай бичиг
Өвөг дээдсийн өршөөл бичиг
Өнөөдөр бидний тусгаар бичиг
Өвс ногоо шиг шимтэй бичиг
Өргөн дэлхийд цуутай бичиг
Үр хойчдоо үлдээх үндэс бичэг минь
Дахилт
Үеийн үед түгээх үүсэл бичиг минь
Хичээн сурцгаая дэлхийн бичгээ
Хайрлан хүндлэе Монгол бичгээ
2
Татлаж бичдэг уран хэлбэртэй
Тайлж уншихад уран утгатай
Босоо бичиг минь бороо шиг өндөр
Болж өгвөл сурах л бичиг
Өндөр дээдсийн заяатай бичиг
Өргөн дэлхийг захирсан бичиг
Өрнө дорныг холбож татсан
Өөрийн минь зүрх шиг ганцхан бичиг
Дахилт
3
Зарлиг бичсэн хаан бичгээ
Заавал сурах хүсэл бидэнд байна
Мөнх тэнгэрээс буусан бичгээ
Мөнхлөн үлдээх хүсэл бидэнд байна
Хуур татах шиг Монгол бичиг
Хүүхэд бидний дээдлэх бичиг
Тэнгэрээс буусан зарлиг бичиг
Тэнгисийг гаталсан тэнгэрийн бичиг
Дахилт