ᠰᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤ ШИЛИЙН ХУРД ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠰᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤ ШИЛИЙН ХУРД

ᠰᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤ ШИЛИЙН ХУРД

ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ:ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ
2022-11-05

341

ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤ 

         ᠦᠭᠡ : ᠨ᠂ᠪᠠᠶᠠᠨᠮᠥ᠋ᠩᠬᠡ 

         ᠠᠶ᠎ᠠ : ᠪ᠂ ᠪᠢᠮᠪᠠᠪᠠᠶᠠᠷ 

         ᠳᠠᠭᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ : ᠲᠦᠷᠦᠮᠠᠨᠳᠤᠬᠤ 

ᠡᠪᠦᠯ ᠦᠨ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠡᠳ ᠢᠶᠡᠷ ᠴᠠᠨᠭᠳᠤᠭᠤᠯᠵᠤ ᠤᠶᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠯᠡᠢ 

ᠥᠪᠯᠡᠭᠦᠯᠵᠦ ᠰᠣᠢᠭᠰᠠᠨ ᠬᠦᠯᠦᠭ᠌ ᠦᠳ ᠨᠢ ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠪᠤᠷᠤ ᠨᠤᠭᠤᠳ ᠡ 

ᠳᠤᠤᠯᠢᠮ᠎ᠠ ᠰᠢᠷᠭᠠᠯ ᠭᠣᠪᠢ ᠪᠠᠨ ᠴᠣᠯᠠᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠵᠣᠭᠰᠣᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠯᠡᠢ 

ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠠᠵᠢᠨᠠᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠢ ᠭᠠᠢᠬᠠᠮᠠᠷ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠡ 

    ᠬᠦᠦᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠠᠭᠤᠨ ᠢᠶᠠᠷ ᠰᠡᠷᠭᠦᠳᠡᠭ 

    ᠭᠦᠷᠤ ᠶᠢᠨ ᠤᠭᠰᠢᠯ ᠪᠤᠷᠤ ᠨᠤᠭᠤᠳ ᠡ 

    ᠭᠦᠢᠴᠡᠭᠡᠳ ᠭᠦᠢᠴᠡᠭᠡᠳ ᠳᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠳᠡᠭ 

    ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠬᠦᠯᠦᠭ ᠦᠳ ᠡ 

ᠬᠠᠪᠤᠷ ᠤᠨ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠭᠰᠠᠭᠠᠵᠤ ᠤᠶᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠯᠡᠢ 

ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠳᠤ ᠴᠤᠤᠲᠠᠢ ᠬᠦᠯᠦᠭ ᠦᠳ ᠨᠢ ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠪᠤᠷᠤ ᠨᠤᠭᠤᠳ ᠡ 

ᠦᠷᠨᠢᠭᠦᠨ ᠰᠢᠷᠭᠠᠯ ᠭᠣᠪᠢ ᠠᠴᠠ ᠪᠠᠨ ᠲᠣᠳᠣᠷᠠᠭᠠᠳ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠶᠤᠮ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠯᠡᠢ 

ᠦᠨᠳᠦᠷ ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠠᠵᠢᠨᠠᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠰ ᠢ ᠭᠠᠢᠬᠠᠮᠠᠷ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠡ 

    ᠬᠦᠦᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠠᠭᠤᠨ ᠢᠶᠠᠷ ᠰᠡᠷᠭᠦᠳᠡᠭ 

    ᠭᠦᠷᠤ ᠶᠢᠨ ᠤᠭᠰᠢᠯ ᠪᠤᠷᠤ ᠨᠤᠭᠤᠳ ᠡ 

    ᠭᠦᠢᠴᠡᠭᠡᠳ ᠭᠦᠢᠴᠡᠭᠡᠳ ᠳᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠳᠡᠭ 

    ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠬᠦᠯᠦᠭ ᠦᠳ ᠡ 

ᠵᠤᠯᠠ ᠵᠠᠳᠠᠷᠠᠬᠤ ᠮᠣᠷᠢᠳ ᠢ ᠬᠦᠳᠦᠯᠦᠭᠡᠳ ᠭᠠᠷᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠯᠡᠢ 

ᠵᠤᠨ ᠤ ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠤᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠪᠤᠷᠤ ᠨᠤᠭᠤᠳ ᠡ 

ᠰᠢᠪᠡᠭᠡᠨ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠶᠢ ᠵᠠᠳᠠᠷᠠᠲᠠᠯ᠎ᠠ ᠢᠨᠴᠠᠭᠠᠵᠤ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠯᠡᠢ 

ᠰᠢᠭᠰᠢᠮᠡᠯ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠠᠵᠢᠨᠠᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠶᠢ ᠭᠠᠢᠬᠠᠮᠠᠷ ᠭᠡᠨ᠎ᠡ ᠡ 

    ᠬᠦᠦᠬᠡᠯᠡᠬᠦ ᠳᠠᠭᠤᠨ ᠢᠶᠠᠷ ᠰᠡᠷᠭᠦᠳᠡᠭ 

    ᠭᠦᠷᠤ ᠶᠢᠨ ᠤᠭᠰᠢᠯ ᠪᠤᠷᠤ ᠨᠤᠭᠤᠳ ᠡ 

    ᠭᠦᠢᠴᠡᠭᠡᠳ ᠭᠦᠢᠴᠡᠭᠡᠳ ᠳᠡᠷᠢᠭᠦᠯᠡᠳᠡᠭ 

    ᠰᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠬᠦᠯᠦᠭ ᠦᠳ ᠡ 

ШИЛИЙН ХУРД 
       үг: Н.Баянмөнх 
       Ая: Б.Бямбабаяр 
       Дуучин: Төрмандах 
Өвлийн сарын шинэ дээр цанатуулж уядаг юм гэнэ лээ 
Өвлүүлж сойсон хүлгүүд нь Шилийн хурдан борууд аа 
Дуулим шаргал говио цоллуулж зогсдог юм гэнэ лээ 
Тогтмол сайхан ажнайн хурдныг гайхмаар гэнэ ээ 
Гүүглэх дуунаар сэргэдэг 
Гүрийн угшил борууд аа 
Гүйцээд гүйцээд түрүүлдэг 
Шилийн хурдан хүлгүүд ээ 
Хаврын цэнхэр салхиндаа хагсааж уядаг юм гэнэ лээ 
Халхад цуутай хүлгүүд нь Шилийн хурдан борууд аа 
Өрнөн шаргал говиосоо тодроод ирсэн юм гэнэ лээ 
Өндөршилийн ажнайн хурдсыг гайхмаар гэнэ ээ 
Гүүглэх дуунаар сэргэдэг 
Гүрийн угшил борууд аа 
Гүйцээд гүйцээд түрүүлдэг 
Шилийн хурдан хүлгүүд ээ 
Зул задрах морьдыг хөтлөөд гардаг юм гэнэ лээ 
Зуны наадмын түмэн дээрх Шилийн хурдан борууд аа 
Шивээн толгойг задартал янцгааж байдаг юм гэнэ лээ 
Шигшмэл сайхан ажнайн шинжийг гайхмаар гэнэ ээ 
Гүүглэх дуунаар сэргэдэг 
Гүрийн угшил борууд аа 
Гүйцээд гүйцээд түрүүлдэг 
Шилийн хурдан хүлгүүд ээ 
Шилийн хурдан хүлгүүд ээ