ᠵᠢᠷᠭᠠᠵᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠭᠠᠷᠠᠢ -ᠪ ᠥᠯᠵᠡᠢJargaj amidraarai B Ulzii-Жаргаж амьдраарай-Б. Өлзий
ᠵᠢᠷᠭᠠᠵᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠦᠭᠡ᠄ ᠰ· ᠶᠣᠨᠳᠤᠨᠰᠢᠷᠡᠪ
ᠠᠶᠠ᠄ ᠱ· ᠡᠷᠳᠤᠰ
ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠤ᠋·ᠥᠯᠵᠡᠢ
ᠣᠳᠣᠳ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠭᠡᠭᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠥᠵᠢᠭ ᠪᠥᠵᠢᠭᠯᠡᠭᠡᠳ
ᠣᠷᠭᠢᠯᠬᠤ ᠪᠤᠯᠠᠭ ᠰᠢᠭ᠋ ᠣᠨᠳᠣᠷᠴᠤ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠳᠡᠭᠵᠢᠨ ᠭᠣᠶᠣ ᠢᠨᠢᠶᠡᠳᠦ ᠪᠡᠷ ᠪᠡᠯᠡᠭ ᠪᠠᠷᠢᠭᠠᠳ
ᠳᠡᠯᠭᠡᠷᠡᠬᠦ ᠴᠡᠴᠡᠭ ᠰᠢᠭ ᠢᠯᠳᠠᠮ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠪᠠᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠯᠭᠡᠳᠡᠵᠦ
ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠡᠷᠭᠦᠵᠦ ᠨᠠᠢᠷᠯᠠᠨ ᠰᠠᠭᠤᠵᠠᠭᠠᠶᠠ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠵᠢᠷᠭᠠᠯᠲᠠᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠷᠥᠭᠡᠵᠦ
ᠠᠯᠢᠪ ᠪᠦᠭᠦᠳᠡᠭᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠴᠢᠭᠤᠯᠤᠨ ᠨᠠᠢᠷᠯᠠᠶᠠ᠁
ᠬᠤᠨ ᠬᠤᠭᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠠᠯᠭᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠡᠶᠡᠯᠡᠭᠡ ᠪᠡᠶᠡᠯᠡᠭᠡᠳ
ᠬᠤᠨᠳᠠᠭᠠ ᠱᠠᠭᠢᠬᠤ ᠰᠢᠬ ᠴᠤᠤᠷᠢᠶᠠᠯᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠦᠰᠡᠯ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠯ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ ᠡᠵᠡᠨ ᠨᠢ ᠪᠠᠢᠵᠤ
ᠬᠡᠭᠡᠷᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠰᠢᠬ ᠳᠡᠷᠪᠡᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠪᠠᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠯᠭᠡᠳᠡᠵᠦ
ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠡᠷᠭᠦᠵᠦ ᠨᠠᠢᠷᠯᠠᠨ ᠰᠠᠭᠤᠵᠠᠭᠠᠶᠠ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠵᠢᠷᠭᠠᠯᠲᠠᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠷᠥᠭᠡᠵᠦ
ᠠᠯᠢᠪ ᠪᠦᠭᠦᠳᠡᠭᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠴᠢᠭᠤᠯᠤᠨ ᠨᠠᠢᠷᠯᠠᠶᠠ᠁
ᠦᠳᠡᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮᠤᠭᠤᠨ ᠪᠠᠢᠭᠠᠯᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠠᠶᠠᠯᠭᠤ ᠠᠶᠠᠯᠤᠭᠠᠳ
ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠡᠮᠡᠷ ᠦᠵᠡᠰᠬᠦᠯᠡᠩ ᠲᠡᠢ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠴᠣᠯᠮᠣᠨ ᠰᠢᠬ ᠭᠢᠯᠠᠯᠵᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠪᠠᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠯᠭᠡᠳᠡᠵᠦ
ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠡᠷᠭᠦᠵᠦ ᠨᠠᠢᠷᠯᠠᠨ ᠰᠠᠭᠤᠵᠠᠭᠠᠶᠠ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠵᠢᠷᠭᠠᠯᠲᠠᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠢᠷᠦᠭᠡᠵᠦ
ᠠᠯᠢᠪ ᠪᠦᠭᠦᠳᠡᠭᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠴᠢᠭᠤᠯᠤᠨ ᠨᠠᠢᠷᠯᠠᠶᠠ᠁
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠳᠠᠭᠴᠢ᠂ ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠪᠠᠢ᠂ ᠰᠠᠷᠠᠨᠠ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠰᠣᠨᠢᠨᠪᠠᠶᠠᠷ
Жаргаж амьдраарай
Үг:С Ёндоншарав
Ая:Ш Эрдос
Дуучин:Б. Өлзий
Оддын цагаан гэгээнд бүжиг бүжиглээд
Оргилох булаг шиг ундарч яваарай
Дэгжин гоё инээдээр бэлэг бариад
Дэлбээлэх цэцэг шиг ялдам яваарай
Ертөнц амгалан байхыг билэгдэж
Ерөөл өргөж найрлан сууцгаая
Амьдрал жаргалтай байхыг ерөөж
Алив бүгдээрээ чуулан найрлая
Хун хуурын аялгуунд биелгээ биелээд
Хундага шаргих шиг цуурайлж яваарай
Хүсэл мөрөөдөлдөө эзэн нь байж
Хээрийн салхи шиг дэрвэж яваарай
Ертөнц амгалан байхыг билэгдэж
Ерөөл өргөж найрлан сууцгаая
Амьдрал жаргалтай байхыг ерөөж
Алив бүгдээрээ чуулан найрлая
Үдшийн намуун байгальд аялгуу аялаад
Үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй яваарай
Үзэгдээд өнгөрөх богинохон амьдралд
Үүрийн цолмон шиг гялалзаж яваарай
Ая:Ш Эрдос
Дуучин:Б. Өлзий
Оддын цагаан гэгээнд бүжиг бүжиглээд
Оргилох булаг шиг ундарч яваарай
Дэгжин гоё инээдээр бэлэг бариад
Дэлбээлэх цэцэг шиг ялдам яваарай
Ертөнц амгалан байхыг билэгдэж
Ерөөл өргөж найрлан сууцгаая
Амьдрал жаргалтай байхыг ерөөж
Алив бүгдээрээ чуулан найрлая
Хун хуурын аялгуунд биелгээ биелээд
Хундага шаргих шиг цуурайлж яваарай
Хүсэл мөрөөдөлдөө эзэн нь байж
Хээрийн салхи шиг дэрвэж яваарай
Ертөнц амгалан байхыг билэгдэж
Ерөөл өргөж найрлан сууцгаая
Амьдрал жаргалтай байхыг ерөөж
Алив бүгдээрээ чуулан найрлая
Үдшийн намуун байгальд аялгуу аялаад
Үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй яваарай
Үзэгдээд өнгөрөх богинохон амьдралд
Үүрийн цолмон шиг гялалзаж яваарай
