ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠲᠠᠪᠠᠲᠠᠢ ᠮᠣᠷᠢᠯᠠWelcome to MongoliaМонголд тавтай морил ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠲᠠᠪᠠᠲᠠᠢ ᠮᠣᠷᠢᠯᠠWelcome to MongoliaМонголд тавтай морил

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠲᠠᠪᠠᠲᠠᠢ ᠮᠣᠷᠢᠯᠠWelcome to MongoliaМонголд тавтай морил

ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ:ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ
2025-12-16

374

Welcome to MonGolia

Цээж дүүрэн цэнгэг агаар
Мэдрэгдэнэ надад тал нутгаар
Цэлмэг гүн энэ хөх тэнгэр
Хаа ч байхгүй өнгө нь цэнхэр
Дэлхийд ганцхан эрийн гурван наадам
Өв соёлоороо бид хаач нүүр бардам
Азийн зүрхэнд орших индэр
Агуу түүхийн үр хойч бид нар

Эрхэм дээдэс ноёд хутагт
Энд л төрсөн юм тал нутагт
Хамгийн чангаар уухайлж орил
Эх оронд минь тавтай морил
Зээ мэнд мэдье хээе
Мөнх тэнгэр дээр
Мөнх оршиг эээе

Адуун сүрэг давхих тал нутаг
Ай миний эх оронд байдаг юм шүү
Ан амьтан онгон дагшин байгаль
Ай миний эх оронд байдаг юм шүү
Welcome to Mongolia

Тэнгэрт түгэх мянга түмэн оддыг нь
Харах гэж хүн бүхэн боддог юм
Хангай говь хээр тал бүгдийг нь
Нэг дор үзэж болдог юм
Эх орон минь угтана ариун хураараа
Амар сайн уу гэж мэндэлж сураарай
Аялаарай энд л эрх дураараа
Давхиарай яг одоо тал нутгаараа

Онгон зэрлэг ариун дагшин байгаль ээе
Ан амьтан түүхийн дурсгалт газрууд ээе
Алтайн нуруу мөнх цаст хүйтний оргил өөд
Мөрөөдлийнхөө төлөө өөдөө тэмүүлье өө

Адуун сүрэг давхих тал нутаг
Ай миний эх оронд байдаг юм шүү
Ан амьтан онгон дагшин байгаль
Ай миний эх оронд байдаг юм шүү
Welcome to Mongolia

Go go Mongolia
Go to Mongolia
Go go Mongolia
Go to Mongolia
Go go Mongolia
Welcome to Mongolia