ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠦᠨᠦᠰᠦᠭᠡᠴᠢNamaig unseech-MC Collection Намайг үнсээч
ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠦᠨᠦᠰᠦᠭᠡᠴᠢ
MC Collection
ᠴᠠᠰᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢ ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠦᠨᠦᠰᠦᠭᠡᠴᠢ
ᠴᠠᠭᠠᠬᠠᠨ ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠴᠢ ᠰᠢᠪᠡᠨᠡᠭᠡᠴᠢ
ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ
ᠴᠢᠩᠭᠠ ᠡᠴᠡ ᠴᠢᠩᠭᠠ ᠪᠠᠷ ᠲᠡᠪᠡᠷᠢᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠬᠡᠯᠡᠭᠡᠴᠢ
ᠬᠠᠢᠷᠠᠲᠤ ᠮᠢᠨᠢ ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠣᠳᠣ ᠰᠡᠷᠡᠳᠡ ᠨᠢᠳᠦ ᠪᠡᠨ ᠨᠡᠭᠡᠭᠡᠭᠡᠳ ᠬᠠᠷᠠᠳᠠ
ᠠᠩᠬᠠᠨ ᠤ᠋ ᠴᠠᠰᠤ ᠣᠷᠣᠵᠤ ᠪᠠᠢᠨᠠ ᠰᠢᠦ ᠭᠠᠳᠠᠭᠠ ᠭᠦᠶᠦᠭᠡᠳ ᠭᠠᠷᠤᠳᠠ
ᠬᠠᠶᠠᠯᠠᠬᠤ ᠴᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠣᠭᠠᠯᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠴᠢᠮᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠬᠠᠢᠷᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠬᠡᠯᠡᠮᠡᠷ ᠪᠠᠢᠨᠠ
ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠴᠢᠬᠢᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠣᠳᠣ ᠰᠢᠪᠡᠨᠡᠶᠡ ᠪᠢ ᠴᠢᠮᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠭᠡᠷᠯᠡᠮᠡᠷ ᠪᠠᠢᠨᠠ
ᠡᠯᠳᠡᠪ ᠶᠠᠩᠵᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠥᠮᠦᠰ ᠰᠢᠭ ᠠᠯᠲᠠ ᠮᠥᠩᠭᠥ ᠴᠢᠮᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠠᠮᠠᠯᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠡᠨᠡ ᠬᠣᠷᠸᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠠᠢᠪᠠᠯ ᠬᠣᠭᠣᠰᠣᠨ ᠪᠠᠢᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠴᠢᠮᠠᠯᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠪᠢ ᠴᠢᠨᠢ ᠴᠢᠮᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠲᠠᠩᠳᠠ ᠭᠠᠭᠴᠠ ᠯᠠ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠨᠠ
ᠪᠢᠳᠡᠨ ᠦ᠌ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠴᠡ ᠬᠦᠴᠦᠲᠡᠢ ᠬᠥᠯ ᠦᠭᠡᠢ ᠳᠠᠯᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠦ᠍ ᠭᠠᠲᠤᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠨᠠ
ᠡᠨᠡ ᠬᠣᠷᠸᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠴᠢᠨᠦ ᠲᠥᠯᠥᠭᠡ ᠲᠥᠷᠥᠭᠰᠡᠨ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ
ᠡᠩᠬᠦᠷᠡᠢ ᠴᠢᠮᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ ᠪᠢ ᠰᠥᠷᠦᠭᠰᠡᠨ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠬᠠᠢᠷᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠲᠣᠭᠲᠠᠳᠠᠨᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠲᠦ᠍ ᠢᠲᠡᠭᠡᠭᠡᠷᠡᠢ
ᠴᠢᠨᠦ ᠪᠡᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠢ᠋ ᠬᠢᠨᠡ ᠤᠷᠮᠠ ᠪᠠᠷ ᠲᠡᠳᠬᠦᠭᠡᠷᠡᠢ
ᠭᠠᠳᠠᠭᠠ ᠵᠢᠪᠠᠷ ᠬᠠᠭᠠᠷᠢᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠬᠠᠢᠷᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠢᠳᠡ ᠳᠠᠭᠠᠷᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠲᠩᠷᠢ ᠳ᠋ᠦ᠍ ᠣᠳᠣᠳ ᠲᠦᠭᠡᠭᠰᠡᠨ ᠴᠦ᠍ ᠭᠡᠷ ᠤᠷᠤᠭᠤ ᠪᠡᠨ ᠪᠢᠳᠡ ᠶᠠᠭᠠᠷᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠴᠢᠮᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠪᠠᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠴᠠᠭ ᠬᠠᠷᠪᠤᠭᠰᠠᠨ ᠰᠤᠮᠤ ᠰᠢᠭ᠋ ᠥᠩᠭᠡᠷᠡᠳᠡᠭ ᠶᠤᠮ
ᠬᠠᠢᠷᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠠᠭᠤᠯᠵᠠᠭᠠᠳ ᠢᠷᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠬᠥᠩᠭᠡᠷᠡᠳᠡᠭ ᠶᠤᠮ
ᠴᠠᠰᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢ ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠦᠨᠦᠰᠦᠭᠡᠴᠢ
ᠴᠠᠭᠠᠬᠠᠨ ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠴᠢ ᠰᠢᠪᠡᠨᠡᠭᠡᠴᠢ
ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ
ᠴᠢᠩᠭᠠ ᠡᠴᠡ ᠴᠢᠩᠭᠠ ᠪᠠᠷ ᠲᠡᠪᠡᠷᠢᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠬᠡᠯᠡᠭᠡᠴᠢ
ᠲᠩᠷᠢ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠡᠴᠡ ᠴᠠᠰᠤᠨ ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠴᠢᠮᠠ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠬᠠᠶᠠᠯᠠᠯᠠ
ᠳᠠᠰᠤᠯ ᠦᠭᠡᠢ ᠴᠢᠮᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠢ ᠴᠢᠨᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ ᠪᠠᠨ ᠠᠶᠠᠯᠤᠯᠠ
ᠴᠠᠩᠲᠤᠭᠰᠠᠨ ᠴᠣᠩᠬᠣᠨ ᠤ᠋ ᠴᠠᠭᠠᠨᠠ ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠡᠩᠬᠦᠷᠡᠢᠬᠡᠨ ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ
ᠴᠢᠷᠠᠢᠯᠢᠭ ᠴᠢᠨᠦ ᠪᠡᠨ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠡᠵᠢᠶᠡ ᠴᠦ᠍ ᠠᠯᠳᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠦᠰᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ
ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠵᠦᠰᠦᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠮᠢᠨᠦ ᠪᠢᠴᠢᠬᠠᠨ ᠭᠦᠩᠵᠦ ᠮᠢᠨᠢ ᠳᠦᠷᠰᠦ ᠦᠭᠡᠢ
ᠴᠠᠰᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠᠭᠤᠷ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷ ᠠᠯᠬᠤᠭᠠᠳ ᠴᠠᠭ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠴᠢᠮᠠᠶ᠋ᠢ ᠪᠣᠳᠣᠭᠠᠳ
ᠪᠢ ᠰᠢᠷᠭᠠᠯ ᠵᠢᠷᠭᠠᠬᠤ ᠨᠠᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠮᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠪᠢ ᠵᠦᠢᠷᠯᠡᠳᠡᠭ
ᠪᠢ ᠲᠡᠷᠭᠡᠯ ᠰᠥᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠪᠢ ᠦᠭᠡᠢᠯᠡᠳᠡᠭ
ᠬᠠᠷᠠᠩᠭᠤᠢ ᠰᠥᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠳᠣᠳ ᠲᠦᠭᠡᠵᠦ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢ ᠪᠡᠨ ᠬᠠᠷᠠᠯᠳᠠ
ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠯ ᠪᠡᠶᠡᠯᠡᠳᠡᠭ ᠶᠤᠮ ᠪᠢᠳᠡ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠯᠠ ᠳᠠ
ᠬᠦᠰᠡᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠰᠢᠪᠡᠨᠡᠬᠦ ᠲᠡᠷᠡᠬᠡᠨ ᠭᠱᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠢ ᠴᠢᠮᠠᠶ᠋ᠢ ᠦᠨᠦᠰᠦᠭᠡᠳ ᠯᠡ
ᠬᠥᠩᠭᠡᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠴᠠᠰᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠪᠡᠨ ᠬᠦᠰᠡᠭᠡᠳ ᠯᠡ
ᠵᠢᠪᠠᠷ ᠬᠠᠭᠠᠷᠢᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌ ᠢᠯᠴᠢ ᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠴᠢ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠬᠠᠷᠠᠴᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠴᠢ
ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠦᠴᠦ ᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠴᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠲᠡᠪᠡᠷᠢᠵᠦ ᠦᠨᠦᠰᠦᠭᠡᠷᠡᠢ ᠴᠢ
ᠴᠠᠰᠤᠨ ᠡᠴᠡ ᠥᠨᠳᠡᠢᠬᠦ ᠶᠠᠭᠠᠨ ᠰᠠᠷᠠᠨ ᠢ᠋ ᠴᠢᠮᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠷᠢᠶᠠ
ᠴᠠᠢᠷᠠᠢᠯᠠᠭ ᠴᠢᠨᠦ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠷᠢᠶᠠ
ᠴᠠᠰᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢ ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠦᠨᠦᠰᠦᠭᠡᠴᠢ
ᠴᠠᠭᠠᠬᠠᠨ ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠴᠢ ᠰᠢᠪᠡᠨᠡᠭᠡᠴᠢ
ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ
ᠴᠢᠩᠭᠠ ᠡᠴᠡ ᠴᠢᠩᠭᠠ ᠪᠠᠷ ᠲᠡᠪᠡᠷᠢᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠬᠡᠯᠡᠭᠡᠴᠢ
Намайг үнсээч
MC Collection
Цасан дээр чи намайг үнсээч
Цагаахан хайр минь чи шивнээч
Үнэнч хайрыг чин сэтгэлээсээ
Чангаас чангаар тэврэхдээ хэлээч
Хайрт минь чи минь одоо сэрдээ нүдээ нээгээд хардаа
Анхны цас орж байна шүү гадаа гүйгээд гардаа
Хаялах цасны тоолонгоор чамдаа хайртайгаа хэлмээр байна
Хайрынхаа чихэнд одоо шивнэе би чамтайгаа гэрэлмээр байна
Элдэв янзын хүмүүс шиг алт мөнгө чамдаа амлахгүй
Энэ хорвоод хамтдаа байвал хоосон байсан ч чамлахгүй
Би чинь чамдаа үргэлж дандаа ганц л зүйлийг батлаж чадна
Бидний хайр бүхнээс хүчтэй хөлгүй далайг ч гаталж чадна
Энэ хорвоод чиний төлөө төрсөн юм шүү
Энхрий чамтай байхын тулд би сөрсөн юм шүү
Амьдрал хайран дээр тогтдоно гэдэгт итгээрэй
Чинийхээ төлөө бүхнийг хийнэ урмаар тэтгээрэй
Гадаа жавар хайрсан ч хайрандаа бид даардаггүй
Тэнгэрт одод түгсэн ч гэр лүүгээ бид яардаггүй
Чамтайгаа байхад цаг харвасан сум шиг өнгөрдөг юм
Хайртайгаа уулзаад ирэхэд сэтгэл хөнгөрдөг юм
Цасан дээр чи намайг үнсээч
Цагаахан хайр минь чи шивнээч
Үнэнч хайрыг чин сэтгэлээсээ
Чангаас чангаар тэврэхдээ хэлээч
Тэнгэр дээрээс цасан ширхэг хайраа чам дээр хаяллаа
Тэсэлгүй чамдаа би чинь хайрын дуугаа аяллаа
Цантсан цонхны цаана чи минь энхрийхэн бүсгүй
Царайлаг чинийхээ зүрхийг хэзээ ч алдахыг хүсэхгүй
Яасан ч зүсэхгүй миний бяцхан гүнж минь дүрсгүй
Цасан дундуур ганцаар алхаад цаг үргэлж чамайг бодоод
Би шаргал жаргах нарыг чамтайгаа би зүйрэлдэг
Би тэргэл шөнийн сарыг хайртайгаа би үгүйлдэг
Харанхуй шөнийн одод түгэж хайраа дээшээ харалдаа
Мөрөөдөл биелдэг юм бид үргэлж хамт л даа
Хүслээ шивнэх тэрхэн агшинд би чамайг үнсээд л
Хөнгөн цагаан цасан дээр зүрх зүрхээ хүсээд л
Жавар хайрсан ч илчээрээ чи жаргал дүүрэн харцаараа чи
Хайрын хүчээрээ чи хайраа тэвэрч үнсээрэй чи
Цаснаас өндийх яагаан сарнайг чамдаа би зориулж барья
Цайрайлаг чиний зүрхэнд хайрын үрийг тарья