ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠲᠦᠰᠢᠭ ᠮᠢᠨᠢ-ᠡ᠊ ∙ ᠵᠣᠯᠵᠢᠷᠭᠠᠯ Khüü mini Tüshig mini-E.ZoljargalХүү минь Түшиг минь-Э.Золжаргал
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠲᠦᠰᠢᠭ ᠮᠢᠨᠢ
ᠡ᠊ · ᠵᠣᠯᠵᠢᠷᠭᠠᠯ
ᠬᠣᠳ ᠬᠣᠳ ᠬᠢᠨ ᠢᠨᠢᠶᠡᠬᠦ ᠪᠢᠴᠢᠬᠠᠨ ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ
ᠬᠣᠩᠭᠣᠷᠬᠠᠨ ᠢᠨᠢᠶᠡᠳᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠢᠨᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠴᠠᠯᠭᠢᠳᠠᠭ ᠳᠠ
ᠠᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠭᠲᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠭᠠᠷ ᠲᠤ᠌ ᠴᠢᠨᠢ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠬᠤ ᠤᠳᠬᠠ ᠤᠴᠢᠷ ᠮᠢᠨᠢ ᠵᠤᠷᠠᠢᠳᠠᠭ ᠳᠠ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠲᠦᠰᠢᠭ ᠮᠢᠨᠢ
ᠭᠦᠢᠨ ᠵᠠᠶᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠦᠰᠢᠭ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ᠂ ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠮᠢᠨᠢ
ᠬᠥᠮᠦᠯᠢᠭ ᠰᠡᠳᠬᠢᠯᠲᠡᠢ ᠯᠡ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠣᠯᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠯ ᠮᠢᠨᠢ
ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠣᠯᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠵᠤ ᠡᠷᠬᠢᠮᠯᠡᠬᠦ ᠤᠴᠢᠷ ᠲᠠᠢ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ
ᠬᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠬᠠᠨᠢ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ
ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠲᠡᠢ ᠠᠩᠬᠠ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠵᠤ
ᠲᠡᠩᠴᠡᠵᠦ ᠵᠣᠭᠰᠣᠵᠤ ᠲᠣᠷᠨᠢᠭᠰᠠᠨ ᠳᠠ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ
ᠳᠡᠨᠳᠡᠭᠦᠬᠡᠨ ᠬᠡᠷᠰᠡᠦᠬᠡᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠤᠯᠠᠮ ᠲᠡᠯᠡᠵᠦ
ᠲᠡᠮᠡᠦᠯᠬᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠡᠵᠡᠨ ᠨᠢ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠲᠦᠰᠢᠭ ᠮᠢᠨᠢ
ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠶ᠋ᠢ ᠭᠡᠢᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠨᠠᠷᠠ ᠮᠢᠨᠢ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠲᠤ ᠵᠣᠭᠰᠣᠬᠤ ᠡᠷᠡ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠣᠯᠵᠠᠢ
ᠠᠪᠤ ᠰᠢᠭ᠋ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠨᠥᠮᠥᠷᠢᠯᠡᠬᠦ ᠲᠦᠰᠢᠭ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ᠂ ᠬᠦᠨᠳᠦᠳᠬᠡᠯ ᠮᠢᠨᠢ
ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠣᠯᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠵᠤ ᠡᠷᠬᠢᠮᠯᠡᠬᠦ ᠤᠴᠢᠷᠲᠠᠢ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ
ᠬᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠬᠠᠨᠢ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ
ᠬᠤᠷᠤᠭᠤᠬᠠᠨ ᠴᠢᠨᠡᠭᠡᠨ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤᠨ ᠳᠠᠭᠠᠨ ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠪᠠᠢᠭᠰᠠᠨ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠣᠳᠣ ᠶᠠᠮᠠᠷ ᠲᠣᠮᠣ ᠡᠷᠡ ᠪᠣᠯᠤᠭᠠ ᠪᠣᠢ?
ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ ᠬᠥᠮᠦᠨ ᠢ᠋ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠴᠡ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠲᠡᠢ
ᠪᠦᠲᠦᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠨᠣᠶᠠᠨ ᠨᠢᠷᠤᠭᠤ ᠨᠢ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ᠂ ᠲᠦᠰᠢᠭ ᠮᠢᠨᠢ
ᠭᠦᠢᠨ ᠵᠠᠶᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠦᠰᠢᠭ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠮᠢᠨᠢ
ᠬᠥᠮᠦᠯᠢᠭ ᠰᠡᠳᠬᠢᠯᠲᠡᠢ ᠯᠡ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠣᠯᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠦᠦ ᠮᠢᠨᠢ᠂ ᠲᠦᠰᠢᠭ ᠮᠢᠨᠢ
ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠣᠯᠤᠭᠠᠷᠠᠢ
ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠵᠤ ᠡᠷᠬᠢᠮᠯᠡᠬᠦ ᠤᠴᠢᠷᠲᠠᠢ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ
ᠬᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠬᠠᠨᠢ ᠶᠠᠪᠤᠭᠠᠷᠠᠢ ᠦᠷᠡ ᠮᠢᠨᠢ!
ᠬᠣᠷᠸᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠩᠴᠡᠭᠦᠯᠵᠦ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠠᠭᠠᠨᠠ ᠰᠢᠭ᠋ ᠪᠣᠯᠤᠨ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠬᠠᠢᠷᠠᠲᠤ ᠬᠣᠩᠭᠣᠷᠬᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠦᠦ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠪᠠ᠃
ᠡᠵᠢ ᠡᠴᠡ ᠴᠢᠨᠢ
2025.09.13
ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠡᠴᠡ ᠬᠥᠷᠪᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠨᠢ᠄ ᠰᠣᠨᠢᠨᠪᠠᠶᠠᠷ
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ᠄ ᠰᠣᠨᠢᠨᠪᠠᠶᠠᠷ
Хүү минь түшиг минь
Э.Золжаргал
Ход ход хийн инээх бяцхан хүү минь
Хонгорхон инээдэнд чинь хайр цалгидаг даа
Алганд багтахгүй жаахан гарт чинь
Амьдрах утга учир минь зурайдаг даа
Хүү минь түшиг минь
Хүйн заяаны түшиг тулгуур үр минь
Хүү минь итгэл минь
Хүнлэг сэтгэлтэй л хүн болоорой
Хүү минь бахархал минь
Хүний дээд хүн болоорой
Хайрлаж эрхэмлэх учиртай юм шүү
Ханийн дээд хань яваарай үр минь
Дэлхий ертөнцтэй анх танилцаж
Тэнцэж зогсож торнисон доо үр минь
Дэндүүхэн хэрсүүхэн ухаанаа улам тэлээд
Тэмүүлэх амьдралынхаа эзэн нь яваарай
Хүү минь түшиг минь
Хүний ертөнцийг гийгүүлсэн нар минь
Амьдралд бат зогсох эр хүн болжээ
Аав шигээ нөмөрлөх түшиг болсон үр минь
Хүү минь хүндэтгэл минь
Хүний дээд хүн болоорой
Хайрлаж эрхэмлэх учиртай юм шүү
Ханийн дээд хань яваарай үр минь
Хуруухан чинээ хувцсандаа жаахан байсан
Хүү минь одоо ямар том эр болоо вэ
Бүсгүй хүнийг бүхнээс илүү хайрлах зүрхтэй
Бүтэн амьдралынхаа ноён нуруу нь яваарай
Хүү минь түшиг минь
Хүйн заяаны түшиг тулгуур үр минь
Хүү минь итгэл минь
Хүнлэг сэтгэлтэй л хүн болоорой
Хүү минь түшиг минь
Хүний дээд хүн болоорой
Хайрлаж эрхэмлэх учиртай юм шүү
Ханийн дээд хань яваарай үр минь
Ход ход хийн инээх бяцхан хүү минь
Хонгорхон инээдэнд чинь хайр цалгидаг даа
Алганд багтахгүй жаахан гарт чинь
Амьдрах утга учир минь зурайдаг даа
Хүү минь түшиг минь
Хүйн заяаны түшиг тулгуур үр минь
Хүү минь итгэл минь
Хүнлэг сэтгэлтэй л хүн болоорой
Хүү минь бахархал минь
Хүний дээд хүн болоорой
Хайрлаж эрхэмлэх учиртай юм шүү
Ханийн дээд хань яваарай үр минь
Дэлхий ертөнцтэй анх танилцаж
Тэнцэж зогсож торнисон доо үр минь
Дэндүүхэн хэрсүүхэн ухаанаа улам тэлээд
Тэмүүлэх амьдралынхаа эзэн нь яваарай
Хүү минь түшиг минь
Хүний ертөнцийг гийгүүлсэн нар минь
Амьдралд бат зогсох эр хүн болжээ
Аав шигээ нөмөрлөх түшиг болсон үр минь
Хүү минь хүндэтгэл минь
Хүний дээд хүн болоорой
Хайрлаж эрхэмлэх учиртай юм шүү
Ханийн дээд хань яваарай үр минь
Хуруухан чинээ хувцсандаа жаахан байсан
Хүү минь одоо ямар том эр болоо вэ
Бүсгүй хүнийг бүхнээс илүү хайрлах зүрхтэй
Бүтэн амьдралынхаа ноён нуруу нь яваарай
Хүү минь түшиг минь
Хүйн заяаны түшиг тулгуур үр минь
Хүү минь итгэл минь
Хүнлэг сэтгэлтэй л хүн болоорой
Хүү минь түшиг минь
Хүний дээд хүн болоорой
Хайрлаж эрхэмлэх учиртай юм шүү
Ханийн дээд хань яваарай үр минь
