ᠲᠡᠭᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ-ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯTüündee-AmidralOSTТүүндээ-Амьдрал
ᠲᠡᠭᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ OST
ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠮᠥᠩᠬᠡ᠂ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠠᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠬᠡᠮᠨᠡᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠴᠣᠬᠢᠯᠠᠨᠠ
ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠷᠠ ᠴᠤ᠌ ᠭᠡᠰᠡᠨ
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠢᠭᠤᠬᠠᠨ ᠨᠢ ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠯᠡ ᠪᠠᠢᠨᠠ
ᠡᠨᠡᠬᠦ ᠬᠡᠳᠦᠨ ᠮᠥᠷᠢᠲᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠢ ᠴᠢᠮᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠵᠤ ᠵᠣᠬᠢᠶᠠᠪᠠ
ᠡᠩᠬᠦᠷᠡᠢ ᠴᠢᠮᠠ ᠲᠠᠢ ᠲᠡᠷᠡ ᠦᠶᠡ ᠳ᠋ᠦ᠍ ᠤᠴᠠᠷᠠᠬᠤ ᠵᠠᠪᠰᠢᠶᠠᠨ ᠲᠣᠬᠢᠶᠠᠪᠠ
ᠡᠶᠡᠯᠳᠡᠭ ᠲᠥᠯᠥᠭᠡᠨ ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠢᠨᠢ ᠭᠡᠷᠡᠯ ᠭᠡᠭᠡ
ᠡᠨᠡ ᠬᠣᠷᠸᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠲᠠᠨ ᠨᠠᠷᠠᠨ ᠰᠢᠭ᠋ ᠠ᠋
ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠭᠠᠩᠬᠤᠬᠤ ᠦᠶᠡ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠠᠵᠠᠭᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠲᠦᠰᠢᠬᠦ ᠪᠠᠭᠠᠨᠠ
ᠡᠩᠭᠡᠷ ᠲᠦ᠍ ᠮᠢᠨᠢ ᠴᠢᠬᠢ ᠪᠡᠨ ᠨᠠᠭᠠᠭᠠᠳ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠢᠨᠢ ᠴᠢᠩᠨᠠ
ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠬᠤᠷᠢᠶᠠᠲᠠᠯᠠ
ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠮᠢᠨᠢ ᠬᠡᠷᠡᠯᠳᠦᠵᠦ ᠪᠠᠢᠨᠠ ᠤᠷᠲᠤ ᠮᠢᠨᠢ ᠳᠤᠷᠠᠢᠲᠠᠯᠠ
ᠪᠢ ᠰᠠᠨᠠᠵᠤ ᠪᠠᠢᠨᠠ ᠠ ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠭᠡᠰᠡᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠬᠥᠮᠦᠨ ᠢ᠋ ᠠ᠋
ᠵᠡᠭᠦᠳᠦ ᠪᠡᠨ ᠮᠠᠨᠠᠵᠤ ᠪᠠᠢᠨᠠ ᠤᠤ᠂ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠲᠡᠪᠡᠷᠢᠭᠡᠳ ᠦᠨᠦᠰᠬᠦ ᠶᠦᠮ ᠤᠤ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠭᠠᠷᠴᠤ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠮᠣ ᠠᠶᠠᠯᠭᠤ
ᠠᠯᠳᠠᠵᠤ ᠪᠢᠳᠡ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠪᠢ ᠵᠣᠪᠠᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠠᠯᠠᠭᠬᠠᠨ ᠨᠢᠳᠦᠨ ᠡᠴᠡ ᠴᠢᠨᠢ ᠬᠡᠵᠢᠶᠡ ᠴᠦ᠍ ᠪᠢ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠤᠨᠠᠭᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠮᠥᠩᠬᠡ᠂ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠠᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠬᠡᠮᠨᠡᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠴᠣᠬᠢᠯᠠᠨᠠ
ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠷᠠ ᠴᠤ᠌ ᠭᠡᠰᠡᠨ
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠢᠭᠤᠬᠠᠨ ᠨᠢ ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠯᠡ ᠪᠠᠢᠨᠠ
ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠭᠡᠰ ᠢ᠋ ᠴᠢᠮᠡᠭᠡᠭᠦᠢᠬᠡᠨ ᠰᠢᠪᠡᠨᠡᠭᠡᠳ
ᠬᠠᠷᠠᠴᠠ ᠴᠢᠨᠢ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠮᠢᠨᠢ ᠭᠡᠷᠡᠯ ᠠᠰᠬᠠᠪᠠ
ᠵᠥᠭᠡᠯᠡᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠰᠢᠭ᠋ ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠬᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠵᠦ
ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠮᠢᠨᠢ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠴᠢᠮᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠠᠭᠤᠰᠪᠠ
ᠣᠯᠠᠨ ᠵᠢᠯ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠴᠤ᠌ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᠬᠠᠨ ᠬᠡᠪ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ
ᠠᠩᠬᠠ ᠯᠠ ᠶᠠᠭᠠᠬᠢᠵᠤ ᠳᠣᠭᠳᠣᠯᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭ ᠯᠠ ᠲᠡᠷᠡ ᠯᠠ ᠴᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ
ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦ᠋ᠳ ᠡᠴᠡ ᠪᠡᠨ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠴᠢᠮᠠᠶ᠋ᠢ ᠯᠠ ᠡᠷᠬᠡᠯᠡᠭᠦᠯᠦᠨᠡ
ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠮᠢᠨᠦ ᠳ᠋ᠧᠩᠯᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠢ᠋ ᠮᠢᠨᠢ ᠭᠡᠷᠡᠯᠲᠦᠭᠦᠯᠦᠨᠡ
ᠬᠦᠨᠳᠦ ᠬᠡᠴᠡᠭᠦᠦ ᠦᠶᠡ ᠭᠠᠷᠪᠠᠯ ᠠᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠲᠠᠩᠺ ᠰᠢᠭ᠋
ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠢᠨᠢ ᠭᠣᠮᠣᠳᠠᠭᠠᠪᠠᠯ ᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠨᠠ ᠭᠠᠩ ᠰᠢᠭ᠋
ᠨᠢᠴᠠᠯᠤᠨᠠ ᠪᠢᠰ ᠰᠢᠭ᠂
ᠰᠣᠪ ᠲᠤ᠌ ᠪᠠᠨ ᠨᠢᠭᠤᠭᠰᠠᠨ ᠬᠢᠰᠤᠭᠠ ᠰᠢᠭ᠋
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠡ ᠲᠡᠢ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠨᠠ ᠪᠠᠮᠪᠠᠢ ᠰᠢᠭ᠋
ᠴᠢᠨᠦ ᠯᠡ ᠲᠥᠯᠥᠭᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠢ᠋ ᠬᠢᠨᠡ ᠪᠢ᠂ ᠪᠢ
ᠴᠢᠮᠠᠶ᠋ᠢ ᠪᠠᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠨᠠᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠭᠡᠢᠨᠡ᠂ ᠲᠡᠢᠮᠦ
ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠥᠭᠭᠦᠭᠰᠡᠨ ᠨᠠᠨᠳᠢᠨ ᠰᠢᠲᠦᠭᠡᠨ
ᠴᠢᠩ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠵᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠪᠦᠲᠦᠭᠡᠨᠡ
ᠨᠢᠭᠡ ᠯᠡ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠣᠯᠠᠨ ᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠤᠭᠤᠯᠵᠠᠢ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠭᠤᠯᠠ ᠪᠠᠨ
ᠥᠨᠢᠷ ᠥᠳᠬᠡᠨ ᠪᠣᠯᠵᠠᠢ ᠪᠢᠳᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠣᠯᠠᠭᠤᠯᠠ ᠪᠠᠨ
ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠮᠥᠩᠬᠡ᠂ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠠᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠬᠡᠮᠨᠡᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠴᠣᠬᠢᠯᠠᠨᠠ
ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠷᠠ ᠴᠤ᠌ ᠭᠡᠰᠡᠨ
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠢᠭᠤᠬᠠᠨ ᠨᠢ ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠯᠡ ᠪᠠᠢᠨᠠ
ᠬᠠᠢᠷᠠ ᠮᠢᠨᠢ ᠮᠥᠩᠬᠡ᠂ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠠᠢᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠬᠡᠮᠨᠡᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠴᠣᠬᠢᠯᠠᠨᠠ
ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠲᠩᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠷᠠ ᠴᠤ᠌ ᠭᠡᠰᠡᠨ
ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠢᠭᠤᠬᠠᠨ ᠨᠢ ᠴᠢ ᠮᠢᠨᠢ ᠯᠡ ᠪᠠᠢᠨᠠ
Түүндээ
Амьдрал OST/ Lyrics
Хайр минь мөнх, үүрд хамтдаа байхдаа
Хоёр зүрх нэгэн хэмнэлээр цохилно
Хязгааргүй тэнгэрийн дор ч гэсэн
Хамгийн ариухан нь чи минь л байна
Энэхүү хэдэн мөртийг би чамдаа зориулж зохиов
Энхрий чамтай тэр үед учрах завшаан тохиов
Эелдэг дөлгөөн чи минь амьдралын минь гэрэл гэгээ
Энэ хорвоогийн алтан наран шигээ
Намайг ганхах үед хажууд түших багана
Энгэрт минь чихээ наагаад зүрхийг минь чагна
Хайр минь дуусахгүй амьсгал хураатал
Ирээдүй минь гэрэлтэж байна урд минь дурайтал
Би санаж байна аа намайг гэсэн сайхан хүнийг ээ
Зүүдээ манаж байна уу, хайраа тэврээд үнсэх юм уу
Амьдралд минь гарч ирсэн хамгийн том аялгуу
Алдаж бид болохгүй, хайраа би зовоохгүй
Алагхан нүднээс чинь хэзээч би нулимс унагахгүй
Хайр минь мөнх, үүрд хамтдаа байхдаа
Хоёр зүрх нэгэн хэмнэлээр цохилно
Хязгааргүй тэнгэрийн дор ч гэсэн
Хамгийн ариухан нь чи минь л байна
Хайрын үгсийг чимээгүйхэн шивнээд
Харц чинь зүрхэнд минь гэрэл асгав
Зөөлөн салхи шиг намайг хүрээлж
Зүрх минь зөвхөн чамд уусав
Олон жил өнгөрсөн ч наддаа бяцхан хэвээрээ
Анх л яаж догдлуулсан яг л тэр л чигээрээ
Хүүхдүүдээсээ илүү чамайг л эрхлүүлнэ
Чи минь миний дэнлүү амьдралыг минь гэрэлтүүлнэ
Хүнд хэцүү үе гарвал асаалттай TANK шиг
Хайрыг минь гомдоовол авирлана GANG шиг
Няцална бясаа шиг,
Сувдаа нуусан хясаа шиг
Хамгийн үнэтэй эрдэнээ хамгаална бамбай шиг
Чиний л төлөө бүхнийг хийнэ би, би
Чамайг байхад нар минь үргэлж гийнэ, тийм
Чи минь надад бурхнаас өгсөн нандин шүтээн
Чин зүрхэндээ хайрлаж амьдралаа бүтээнэ
Нэг л мэдэхэд олон жилийг туулжээ хайраа хоёулаа
Өнөр өтгөн болжээ бид хоёр олуулаа