ᠭᠣᠶᠣᠬᠠᠨ ᠴᠢᠮᠡᠭ- ᠭ᠂ ᠳᠠᠸᠠᠳᠠᠯᠠᠢ ГОЁХОН ЧИМЭГ-Г Даваадалай DAVAADALAI - Goyhon Chimeg
ᠭᠣᠶᠣᠬᠠᠨ ᠴᠢᠮᠡᠭ
ᠦᠭᠡ᠂ ᠠᠶᠠ᠄ ᠲᠠᠩᠬᠠᠢ ᠢᠷᠦᠭᠡᠯᠴᠢ ᠰᠦᠬᠡ
— ᠭ᠂ ᠳᠠᠸᠠᠳᠠᠯᠠᠢ ᠳᠠᠭᠤᠯᠠᠨᠠ
ᠤᠳᠤᠮ ᠰᠠᠢᠲᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠮᠠᠭᠲᠠᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠤᠬᠠᠭᠠᠯᠢᠭ ᠳᠥᠯᠭᠡᠨ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠷᠢᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠢᠨᠢ ᠵᠢᠯᠣᠭᠣ ᠴᠤᠯᠪᠤᠭᠤᠷ ᠰᠡᠮᠬᠡᠨ ᠠᠯᠳᠠᠷᠠᠨᠠ
ᠰᠡᠭᠡᠲᠡᠭᠡᠨᠡᠬᠦ ᠦᠭᠡᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠠᠶᠠᠭᠠᠳ ᠵᠠᠯᠠᠷᠠᠨᠠ
ᠠᠢ ᠬᠦ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠰᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠦᠳᠡᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ
ᠳᠥᠬᠥᠭᠦᠯᠵᠡᠬᠦ ᠬᠦᠷᠡᠩ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠭᠠᠯᠭᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠭᠠᠷ
ᠤᠶᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢᠨᠢ ᠪᠠᠭᠤᠬᠤ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠩᠨᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠭᠣᠶᠣᠬᠠᠨ ᠴᠢᠮᠡᠭ ᠲᠥᠷᠥᠭᠰᠡᠨ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠷᠢᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠮᠠᠭᠲᠠᠵᠤ ᠨᠢᠭᠡ ᠯᠡ ᠱᠠᠭᠰᠢᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠡᠷᠪᠡᠢ ᠮᠢᠨᠢ ᠳᠣᠭᠳᠣᠯᠵᠤ ᠶᠠᠭᠠᠷᠠᠭᠠᠳ ᠲᠣᠭᠲᠠᠵᠤ ᠶᠠᠳᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠬᠤ ᠴᠢᠨᠢ
ᠡᠷᠴᠢᠰ ᠤᠶᠠᠭᠠ ᠠᠯᠳᠠᠷᠠᠵᠤ ᠴᠢᠮᠠ ᠤᠷᠤᠭᠤ ᠲᠡᠮᠡᠦᠯᠦᠨᠡ ᠳᠡ ᠬᠦ
ᠠᠢ ᠬᠦ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠰᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠦᠳᠡᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ
ᠳᠥᠬᠥᠭᠦᠯᠵᠡᠬᠦ ᠬᠦᠷᠡᠩ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠭᠠᠯᠭᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠭᠠᠷ
ᠤᠶᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢᠨᠢ ᠪᠠᠭᠤᠬᠤ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠴᠢᠩᠨᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠤᠷᠠᠨ ᠦᠭᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠤᠶᠠᠷᠠᠳᠠᠭ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠷᠢᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠤᠶᠠᠬᠠᠨ ᠲᠤᠶᠠᠬᠠᠨ ᠭᠤᠸᠠᠯᠢᠭ ᠭᠡᠵᠦ ᠱᠠᠭᠰᠢᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠨᠡᠶ᠋ᠢᠯᠡᠭᠡᠳ ᠬᠠᠨᠢᠯᠠᠨ ᠵᠢᠷᠭᠠᠬᠤ ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠰᠡᠪᠢᠯᠵᠡᠭᠦᠯᠦᠨ ᠬᠠᠲᠠᠷᠢᠵᠤ ᠣᠴᠢᠭᠠᠳ ᠬᠠᠢᠷᠠ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨᠡ ᠳᠡ
ᠠᠢ ᠬᠦ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠰᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠦᠳᠡᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ
ᠳᠥᠬᠥᠭᠦᠯᠵᠡᠬᠦ ᠬᠦᠷᠡᠩ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠭᠠᠯᠭᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠭᠠᠷ
ᠤᠶᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢᠨᠢ ᠪᠠᠭᠤᠬᠤ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠴᠢᠩᠨᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠠᠢ ᠬᠦ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠰᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠦᠳᠡᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ
ᠳᠥᠬᠥᠭᠦᠯᠵᠡᠬᠦ ᠬᠦᠷᠡᠩ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠭᠠᠯᠭᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠭᠠᠷ
ᠤᠶᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢᠨᠢ ᠪᠠᠭᠤᠬᠤ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠴᠢᠩᠨᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠤᠶᠠᠭᠠᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠴᠢᠨᠢ ᠪᠠᠭᠤᠬᠤ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠴᠢᠩᠨᠠᠭᠠᠷᠠᠢ
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠵᠠᠭᠤᠨᠨᠠᠰᠤᠲᠤ
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠲᠠᠭᠴᠢ᠄ ᠵᠠᠭᠤᠨᠨᠠᠰᠤᠲᠤ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠰᠣᠳᠣ
ГОЁХОН ЧИМЭГ
Үг, Ая: Танхай Ерөөлч Сүхээ
Дуучин: Г Даваадалай
Удам сайтай гэж магтах юмаа
Ухаалаг дөлгөөн гэж ярих юмаа
Сэтгэлийн минь жолоо цулбуур сэмхэн алдарнаа
Сээтэгнэх хүүхэн хүсээд хааяа зуларнаа
…Ай хө дүүрэн сартай үдшийн цагаар
Дүүхэлзэх хүрэнээрээ галигуулсаар
Уяан дээр чинь буух чимээ чагнаарай
Гоёхон чимэг төрсөн гэж ярих юмаа
Гол усаар магтаж нэг шагших юмаа
Эр бие минь догдолж яараад тогтож ядаад байх чинь
Эрчис уяа алдарч чамруу тэмүүлнэ дээ хө
….Ай хө дүүрэн сартай үдэш болоход
Дүүхэлзэх хүрэнээрээ галигуулсаар
уяан дээр чинь буух чимээ чагнаарай
Уран үгэнд уярдаггүй гэж ярих юмаа
Уяхан туяхан гоолиг гэж шагших юмаа
Сэтгэл нийлээд ханилан жаргах ерөөл байдын бол
Сэвэлзүүлэн хатирч очоод хайраа илчлэнэ дээ хө
Ай хө дүүрэн сартай үдэш болоход