ᠰᠡᠮᠪᠡᠷᠦ ᠵᠠᠶᠠᠭᠠ- ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ ᠬᠣᠩᠭᠣᠷSaruul Hongoroo Semberuu zaya Сэмбэрүү заяа Саруул Хонгороо
ᠰᠠᠮᠪᠠᠷᠤ ᠵᠠᠶᠠᠭᠠ
ᠦᠭᠡ᠄ ᠶᠣ · ᠪᠣᠯᠣᠳ ᠴ· ᠠᠯᠲᠠᠨᠲᠦ᠋ᠯᠬᠢᠭᠦᠷ
ᠠᠶᠠ᠄ ᠨ· ᠪᠠᠰᠠᠩᠳᠣᠷᠵᠢ
ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠰᠠᠷᠠᠭᠤᠯ· ᠬᠣᠩᠭᠣᠷ
ᠵᠤᠨ ᠤ᠋ ᠴᠡᠴᠡᠭ ᠲᠡᠢ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠵᠤᠰᠠᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠᠢᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠭᠠᠯᠭᠢᠭᠤᠯᠵᠤ ᠶᠠᠪᠤᠯᠠ ᠬᠦ
ᠵᠠᠮᠢᠶᠠᠨᠮᠢᠳᠤᠭ ᠴᠡᠴᠡᠭ ᠰᠢᠭ ᠴᠢᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠨ
ᠵᠢᠷᠪᠢᠰ ᠵᠢᠷᠪᠢᠰ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠯᠠ ᠪᠢ
ᠵᠢᠷᠪᠢᠰ ᠵᠢᠷᠪᠢᠰ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠᠨᠠ ᠪᠢ
ᠰᠡᠮᠬᠡᠨ ᠰᠡᠮᠬᠡᠨ ᠪᠤᠯᠲᠠᠨᠠ ᠴᠢ
ᠪᠤᠯᠲᠠᠭᠠᠳ ᠪᠤᠯᠲᠠᠭᠠᠳ ᠶᠠᠭᠠᠬᠢᠬᠤᠪ ᠳᠠ ᠬᠦ
ᠪᠤᠯᠭᠢᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠮᠢᠨᠢ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠰᠢᠦ ᠳᠡ
ᠠᠩᠭᠢᠷ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠠᠷᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠤᠤ ᠲᠠᠢ ᠣᠢᠷᠠᠬᠠᠨ ᠶᠠᠪᠤᠨᠠ ᠬᠦ
ᠠᠯᠲᠠᠢ ᠬᠠᠩᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠰᠢᠭ ᠲᠡᠢ ᠴᠢᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠨ
ᠠᠶᠠᠰ ᠠᠶᠠᠰᠬᠠᠨ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠥᠵᠦ ᠰᠠᠭᠤᠨᠠ ᠪᠢ
ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠨ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠨ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨᠡ ᠪᠢ
ᠮᠥᠳᠳᠥᠬᠡᠨ ᠲᠦᠳᠡᠬᠡᠨ ᠢᠷᠡᠨᠡ ᠴᠢ
ᠪᠤᠯᠭᠢᠯᠠᠭᠠᠳ ᠪᠤᠯᠭᠢᠯᠠᠭᠠᠳ ᠶᠠᠭᠠᠬᠢᠯᠲᠠᠢ ᠪᠣᠢ ᠬᠦ
ᠪᠤᠨᠲᠠᠩ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠮᠢᠨᠢ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠰᠢᠦ ᠳᠡ
ᠥᠩᠭᠡᠯᠢᠭ ᠡᠪᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠡᠪᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠌ ᠠᠢᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠭᠠᠯᠭᠢᠭᠤᠯᠵᠤ ᠶᠠᠪᠤᠯᠠ ᠬᠦ
ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠴᠠᠭᠠᠨ ᠬᠤᠰᠤ ᠰᠢᠭ᠋ ᠴᠢᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠨ
ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠨ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠨ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠᠵᠤ ᠶᠠᠪᠤᠯᠠ ᠬᠦ
ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠨ ᠮᠥᠷᠥᠭᠡᠳᠦᠨ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠᠨᠠ ᠪᠢ
ᠮᠥᠷᠭᠥᠯᠳᠦᠨ ᠮᠥᠷᠭᠥᠯᠳᠦᠨ ᠪᠤᠯᠲᠠᠨᠠ ᠴᠢ
ᠪᠤᠯᠲᠠᠭᠠᠳ ᠪᠤᠯᠲᠠᠭᠠᠳ ᠶᠠᠭᠠᠬᠢᠬᠤᠪ ᠳᠠ ᠬᠦ
ᠪᠤᠯᠭᠢᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠮᠢᠨᠢ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠰᠢᠦ ᠳᠡ
ᠬᠠᠢᠯᠭᠠᠨ ᠬᠠᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ ᠪᠠᠨ ᠳᠠᠭᠤᠯᠠᠵᠤ ᠰᠠᠭᠤᠨᠠ ᠳᠠ ᠪᠢ
ᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠰᠢᠭ᠋ ᠨᠥᠮᠥᠷᠢ ᠲᠡᠢ ᠴᠢᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠨ
ᠬᠠᠷᠭᠤᠢ ᠰᠢᠷᠳᠡᠨ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠ ᠰᠠᠭᠤᠨᠠ ᠠ᠋ ᠪᠢ
ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠳᠠ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨᠡ ᠪᠢ
ᠬᠠᠲᠠᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠲᠠᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠢᠷᠡᠨᠡ ᠴᠢ
ᠪᠤᠯᠭᠢᠯᠠᠭᠠᠳ ᠪᠤᠯᠭᠢᠯᠠᠭᠠᠳ ᠶᠠᠭᠠᠬᠢᠯᠲᠠᠢ ᠪᠣᠢ ᠬᠦ
ᠪᠤᠨᠲᠠᠩ ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠮᠢᠨᠢ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠰᠢᠦ ᠳᠡ
ᠰᠠᠮᠪᠠᠷᠤ ᠵᠠᠶᠠᠭᠠ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠰᠢᠦ ᠳᠡ
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ᠄ ᠪᠦᠷᠢᠨᠵᠢᠷᠭᠠᠯ
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠳᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ᠄ ᠪᠦᠷᠢᠨᠵᠢᠷᠭᠠᠯ
ᠬᠢᠨᠠᠭᠠᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠄ ᠲᠣᠳᠣᠭᠡᠷᠡᠯ
Сэмбэрүү заяа
Саруул & Хонгороо
Зуны цэцэгтэй гурван сардаа
Зуслангийн айлаар галгиулж явлаа хө
Жамьянмядаг цэцэг шиг чамайгаа
Зэрвэс зэрвэс харуулдаж явлаа хө
Зэрвэс зэрвэс харуулдана би
Сэм сэмхэн бултана чи
Бултаад бултаад яахав дээ хө
Булиглах зүрх минь ганцхан шүү дээ
Ангир намрын гурван сардаа
Ардын дуутай ойрхон явна хө
Алтай хангайн түшигтэй чамайгаа
Аяс аясхан мөрөөдөн сууна би
Мөрөөдөн мөрөөдөн хүлээнэ би
Мөдхөн төдхөн ирнэ чи
Булиглаад булиглаад яалтай вэ хө
Бундан зүрх минь ганцхан шүү дээ
Өнгөлөг өвлийн гурван сардаа
Өвөлжөөний айлаар галгиулж явлаа хө
Мөнгөн цагаан хус шиг чамайгаа
Мөрөөдөн мөрөөдөн харуулдаж явлаа хө
Мөрөөдөн мөрөөдөн харуулдана би
Мөргөлдөн мөргөлдөн бултана чи
Бултаад бултаад яахав дээ хө
Булиглах зүрх минь ганцхан шүү дээ
Хайлган хаврын гурван сардаа
Хайрын дуугаа дуулж сууна даа би
Хан уул шиг нөмөртэй чамайгаа
Харгуй ширтэн харуулдан сууна би
Харуулдан харуулдан хүлээнэ би
Хатируулан хатируулан ирнэ чи
Булиглаад булиглаад яалтай вэ хө
Бундан зүрх минь ганцхан шүү дээ
Зуны цэцэгтэй гурван сардаа
Зуслангийн айлаар галгиулж явлаа хө
Жамьянмядаг цэцэг шиг чамайгаа
Зэрвэс зэрвэс харуулдаж явлаа хө
Зэрвэс зэрвэс харуулдана би
Сэм сэмхэн бултана чи
Бултаад бултаад яахав дээ хө
Булиглах зүрх минь ганцхан шүү дээ
Ангир намрын гурван сардаа
Ардын дуутай ойрхон явна хө
Алтай хангайн түшигтэй чамайгаа
Аяс аясхан мөрөөдөн сууна би
Мөрөөдөн мөрөөдөн хүлээнэ би
Мөдхөн төдхөн ирнэ чи
Булиглаад булиглаад яалтай вэ хө
Бундан зүрх минь ганцхан шүү дээ
Өнгөлөг өвлийн гурван сардаа
Өвөлжөөний айлаар галгиулж явлаа хө
Мөнгөн цагаан хус шиг чамайгаа
Мөрөөдөн мөрөөдөн харуулдаж явлаа хө
Мөрөөдөн мөрөөдөн харуулдана би
Мөргөлдөн мөргөлдөн бултана чи
Бултаад бултаад яахав дээ хө
Булиглах зүрх минь ганцхан шүү дээ
Хайлган хаврын гурван сардаа
Хайрын дуугаа дуулж сууна даа би
Хан уул шиг нөмөртэй чамайгаа
Харгуй ширтэн харуулдан сууна би
Харуулдан харуулдан хүлээнэ би
Хатируулан хатируулан ирнэ чи
Булиглаад булиглаад яалтай вэ хө
Бундан зүрх минь ганцхан шүү дээ
