ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ᠌ ᠰᠠᠨᠠᠭᠠᠰᠢᠷᠠᠯ- ᠬᠦᠷᠡᠯᠪᠠᠭᠠᠲᠤᠷ Зүрхний санаашрал-Хүрэлбаатар ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ᠌ ᠰᠠᠨᠠᠭᠠᠰᠢᠷᠠᠯ- ᠬᠦᠷᠡᠯᠪᠠᠭᠠᠲᠤᠷ Зүрхний санаашрал-Хүрэлбаатар

ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ᠌ ᠰᠠᠨᠠᠭᠠᠰᠢᠷᠠᠯ- ᠬᠦᠷᠡᠯᠪᠠᠭᠠᠲᠤᠷ Зүрхний санаашрал-Хүрэлбаатар

ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ:ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ
2022-09-18

460

ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ᠌ ᠰᠠᠨᠠᠭᠠᠰᠢᠷᠠᠯ 

 
  ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠬᠦᠷᠡᠯᠪᠠᠭᠠᠲᠤᠷ 

ᠦᠳᠡᠰᠢ ᠪᠡᠷ ᠤᠬᠢᠯᠠᠬᠤ ᠡᠪᠡᠰᠦᠨ ᠰᠢᠭᠦᠳᠡᠷᠢ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠥᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠨᠣᠷᠭᠠᠭᠠᠳ 
ᠡᠪᠡᠰᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠰᠢᠷᠭᠤᠭᠰᠠᠨ ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠳᠣᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ ᠲᠡᠷᠯᠡᠭᠡᠳ 
ᠨᠠᠷᠠ ᠬᠦᠯᠢᠶᠡᠬᠦ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠦᠦᠷ ᠢ᠋ ᠤᠭᠲᠤᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠪᠠᠷ 
ᠨᠠᠮᠠᠶ᠋ᠢ ᠪᠦᠪᠡᠢᠯᠡᠭᠰᠡᠨ ᠴᠢᠨᠦ ᠮᠢᠨᠢ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠡᠩᠬᠦᠷᠡᠢ 

ᠬᠠᠵᠠᠭᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠬᠣᠷᠴᠢᠭᠢᠨᠠᠬᠤ ᠪᠤᠯᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠤᠰᠬᠠᠯ ᠴᠢᠨᠦ ᠢᠨᠢᠶᠡᠳᠦ 
ᠬᠣᠯᠠᠬᠢ ᠣᠳᠣᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠡᠯᠡ ᠦᠭᠡᠢ ᠮᠡᠨᠳᠦ ᠰᠥᠨᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠭᠡ 
ᠵᠡᠭᠦᠳᠦᠨ ᠦ᠌ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠰᠢᠭ᠋ ᠠᠮᠠᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠧᠪᠠᠵᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠢᠨᠦ ᠨᠢᠰᠬᠡᠭᠰᠡᠨ
ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠦ᠌ ᠬᠠᠷᠢᠶᠠᠴᠠᠢ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ ᠡᠨᠳᠡ ᠡᠴᠡ ᠡᠬᠢ ᠲᠡᠢ

ᠰᠠᠨᠠᠭᠠᠰᠢᠷᠠᠯ ᠬᠠᠶᠠᠯᠠᠬᠤ ᠰᠠᠷᠠᠨ ᠠᠪᠠᠬᠠᠢ ᠨᠠᠳᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠨᠢᠰᠤᠭᠠᠳ
ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠤ᠋ ᠢᠰᠬᠡᠷᠦᠭᠡ ᠯᠢᠩᠪᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠤᠶᠠᠷᠠᠨ ᠬᠠᠢᠯᠤᠭᠠᠳ
ᠴᠢᠨᠦ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠰᠢᠭ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠳᠣᠲᠣᠨᠣ ᠲᠤᠶᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠭᠡᠵᠦ
ᠴᠢᠮᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠲᠦᠩᠰᠦᠢᠬᠦ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠭᠤᠵᠤ ᠪᠢᠰᠢᠭᠦᠷᠬᠡᠨ ᠤᠴᠠᠷᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ
ᠬᠣᠯᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠷᠠᠨ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠮᠣᠭ ᠬᠦᠦᠷᠨᠢᠨ᠎ᠡ
ᠬᠣᠷᠮᠣᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠨᠢ ᠰᠠᠪᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢᠳᠡᠬᠦ ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠨᠣᠮᠣᠬᠠᠷᠠᠵᠤ ᠬᠥᠯ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ ᠤᠨᠲᠠᠭᠠᠳ
ᠰᠠᠷᠠ ᠪᠢᠳᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠭᠣᠨᠢᠬᠠᠨ ᠤᠴᠠᠷᠠᠯ ᠥᠨᠳᠥᠷᠯᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍
ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠠᠮᠠᠷᠠᠨ ᠥᠨᠳᠡᠢᠭᠡᠳ ᠤᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠳᠡᠭᠳᠡᠳᠡᠭ ᠶᠦᠮ ᠠ᠋
Зүрхний санаашрал
Дуучин: Хүрэлбаатар

Үдшээр уйлах өвсөн шүүдэрт хөлөө норгоод
Өвсөнд шургасан чимээгүй бодлоо зүрхэндээ тэрлээд
Нар хүлээх талдаа үүрийг угтан суухаар
Намайг бүүвэйлсэн чиний минь хайр надад энхрий
Хажууд минь хурчигнах булгийн урсгал чиний инээд
Холхи оддын хэлгүй мэнд шөнийн гэгээ
Зүүдний юм ших амрагийн диваажинд миний нисгэсэн
Зүрхний хараацай хайрын дуу эндээс эхтай
Санаашрал хаялах саран авхай надтай ханьсаад
Салхины исгэрх лимбоны дуунд уяран хайлаад
Чиний нэр шиг наддаа дотно туяагаа илгээж
Чимээгүй дүнсийх талд бууж бишүүрхэн учирдаг юм
Холын саран надад тэгээд хайрын домог хүүрнэнэ
Хормойд нь саваахүйдэх салхин номхорч хөл дор унтаад
Сар бид хоёрын богинохон учрал өндөрлөхөд
Санаа амран өндийгөөд усанд дэгддэг юм ээ