ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠡᠵᠢ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ -ᠠᠮᠤᠷᠵᠢᠷᠭᠠᠯНартад ганцхан ээждээ-Амаржаргал ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠡᠵᠢ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ -ᠠᠮᠤᠷᠵᠢᠷᠭᠠᠯНартад ганцхан ээждээ-Амаржаргал

ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠡᠵᠢ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ -ᠠᠮᠤᠷᠵᠢᠷᠭᠠᠯНартад ганцхан ээждээ-Амаржаргал

ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ:ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ
2022-09-15

467

ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠡᠵᠢ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ

   
   ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠠᠮᠤᠷᠵᠢᠷᠭᠠᠯ

ᠠᠭᠤᠵᠢᠭᠤ ᠬᠣᠯᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ 
ᠰᠠᠨᠠᠨ ᠰᠠᠨᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠢᠷᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ 
ᠤᠶᠠᠬᠠᠨ ᠬᠣᠩᠭᠣᠷ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ 
ᠰᠠᠷᠠᠪᠴᠢᠯᠠᠨ ᠰᠠᠷᠠᠪᠴᠢᠯᠠᠭᠠᠳ ᠲᠣᠰᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋ 
ᠤᠤᠭᠤᠬᠤ ᠴᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠮᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠨᠢ 
ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠬᠣᠷᠭᠣᠳᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ 
ᠤᠬᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠨᠢᠯᠪᠤᠰᠤ ᠲᠣᠰᠳᠠᠭ 
ᠡᠵᠢ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋ 
ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ 
ᠠᠶᠠᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠨᠢ ᠶᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠳᠠ ᠥᠬᠢᠨ ᠴᠢᠨᠢ 
ᠠᠷᠭᠠᠳᠠᠭᠠᠳ ᠦᠨᠦᠰᠳᠡᠭ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ 
ᠠᠮᠤᠷ ᠮᠡᠨᠳᠦ ᠰᠠᠭᠤᠨ᠎ᠠ ᠤᠤ ᠳᠠ
ᠶᠡᠬᠡ ᠯᠡ ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠ᠋ᠴᠠ
ᠦᠭᠡᠢᠯᠡᠨ ᠦᠭᠡᠢᠯᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠢᠷᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍
ᠡᠪᠡᠢ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ
ᠦᠨᠦᠰᠦᠨ ᠦᠨᠦᠰᠦᠭᠰᠡᠭᠡᠷ ᠤᠭᠲᠤᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠢᠷᠡᠭᠡᠳ ᠬᠠᠮᠢᠭᠠᠰᠢ ᠪᠠᠨ ᠴᠤ᠌ ᠪᠤᠴᠠᠮ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ
ᠲᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠯᠠ ᠬᠣᠷᠭᠣᠳᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠢᠨᠢᠶᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠨᠡᠮᠡᠳᠡᠭ
ᠡᠵᠢ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠶᠠᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠨᠢ ᠶᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠳᠠ ᠥᠬᠢᠨ ᠴᠢᠨᠢ
ᠠᠷᠭᠠᠳᠠᠭᠠᠳ ᠦᠨᠦᠰᠳᠡᠭ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ
ᠠᠮᠤᠷ ᠮᠡᠨᠳᠦ ᠰᠠᠭᠤᠨ᠎ᠠ ᠤᠤ ᠳᠠ
ᠳᠡᠩᠳᠡᠭᠦᠦ ᠠᠭᠤᠳᠠᠮ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠠᠭᠠᠨ
ᠳᠠᠭᠤᠯᠠᠨ ᠳᠠᠭᠤᠯᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠢᠷᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍
ᠳᠡᠭᠡᠵᠢ ᠪᠡᠨ ᠡᠷᠭᠦᠭᠡᠳ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ
ᠤᠬᠢᠯᠠᠨ ᠤᠬᠢᠯᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠵᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠳᠡᠯᠭᠡᠭᠰᠡᠨ ᠬᠠᠳᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠨᠢ ᠨᠤᠭᠤᠯᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌
ᠪᠣᠳᠣᠯ ᠠᠭᠤᠰᠤᠭᠠᠳ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠢᠭ᠎ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠴᠤ᠌ ᠣᠯᠳᠠᠮ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ
ᠡᠵᠢ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠶᠠᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠨᠢ ᠶᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠳᠠ ᠥᠬᠢᠨ ᠴᠢᠨᠢ
ᠠᠷᠭᠠᠳᠠᠭᠠᠳ ᠦᠨᠦᠰᠳᠡᠭ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ
ᠠᠮᠤᠷ ᠮᠡᠨᠳᠦ ᠰᠠᠭᠤᠨ᠎ᠠ ᠤᠤ ᠳᠠ
ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠮᠥᠷᠭᠥᠬᠦ ᠣᠪᠣᠭᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠶᠠᠭᠠᠷᠠᠨ ᠶᠠᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠢᠷᠡᠬᠦ ᠳ᠋ᠦ᠍
ᠨᠠᠮᠠᠢ ᠪᠠᠨ ᠬᠦᠯᠢᠶᠡᠭᠰᠡᠨ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ
ᠳᠠᠢᠯᠠᠨ ᠳᠠᠢᠯᠠᠭᠰᠠᠭᠠᠷ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠨᠠᠪᠲᠠᠭᠠᠷᠬᠠᠨ ᠭᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠪᠤᠶᠠᠨ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠠᠷ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠳ᠋ᠦ᠍ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠵᠠᠶᠠᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠡᠵᠢ ᠨᠠᠳᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠸ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠶᠠᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠨᠢ ᠶᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠳᠠ ᠥᠬᠢᠨ ᠴᠢᠨᠢ
ᠠᠷᠭᠠᠳᠠᠭᠠᠳ ᠦᠨᠦᠰᠳᠡᠭ ᠢᠵᠢᠢ ᠮᠢᠨᠢ ᠲᠠ
ᠠᠮᠤᠷ ᠮᠡᠨᠳᠦ ᠰᠠᠭᠤᠨ᠎ᠠ ᠤᠤ ᠳᠠ
Нартад ганцхан ээждээ
Дуучин: Амаржаргал

Уужуу холын газраас
Санан санасаар ирэхэд
Уяхан хонгор ижий минь даа
Саравчлан саравчлаад тусдаг юм ээ
Уух цайны амтанд нь
Сэтгэл хоргодоод байна
Уйлахад нулимс тусдаг
Ээж надад байдаг юм ээ
Аргаар аргаар хорвоогийн
Аясаар нь явна даа охин чинь
Аргадаад үнсдэг ижий минь даа
Амар мэнд сууна уу даа
Их л алсын газраэс
Үгүйлэн үгүйлсээр ирэхэд
Эвий сайхан ижий минь даа
Үнсэн үнссээр угтдаг юм ээ
Ирээд хаашаа ч буцамгүй
Тандаа л хоргодоод байна
Инээхэд жаргал нэмдэг
Ээж надад байдах юм ээ
Аргаар аргаар хорвоогийн
Аясаар нь явна даа охин чинь
Аргадаад үнсдэг ижий минь даа
Амар мэнд сууна уу даа
Дэндүү уудам нутагтаа
Дуулан дуулсаар ирэхэд
Дээжээ өргөөд ижий минь даа
Уйлан уйлсаар золгодог юм ээ
Дэлгэсээ хадгийн тань нугалганд
Бодол уусаад байна
Дэлхийн хаанаас ч олдомгүй
Ээж надад байдах юм ээ
Аргаар аргаар хорвоогийн
Аясаар нь явна даа охин чинь
Аргадаад үнсдэг ижий минь даа
Амар мэнд сууна уу даа
Насаараа мөргөх овоондоо
Яаран яарсаар ирэхэд
Намайгаа хүлээсэн ижий минь даа
Тайлан дайлсаар суудаг юм аа
Навтгархан гэрийнхээ бурхандаа
Буян хураамаар байна
Нартад ганцхан заяасан
Уэж надад байдах юм аа
Аргаар аргаар хорвоогийн
Аясаар нь явна даа охин чинь
Аргадаад үнсдэг ижий минь даа
Амар мэнд сууна уу даа