ᠠᠪᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠣᠴᠢᠮᠠᠷ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠤᠮ-ᠯ ᠨᠠᠩᠰᠠᠯᠮᠠ ᠯ ᠳ᠋ᠠᠷᠢᠮᠠ Аавдаа очмоор болох юм”ҮгтэйAavdaa ochmoor boloh yum ''Ugtei'' Дуулсан Л. Нансалмаа Л. Даариймаа
ᠠᠪᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠣᠴᠢᠮᠠᠷ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠦᠭᠡ᠄ ᠨ · ᠪᠠᠶᠠᠨᠮᠥ᠋ᠩᠬᠡ
ᠠᠶᠠ᠄ ᠲ· ᠰᠸᠷᠡᠣ᠌ᠲᠤ
ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠯ· ᠨᠠᠩᠰᠠᠯᠮᠠ· ᠯ· ᠳ᠋ᠠᠷᠢᠮᠠ
ᠰᠠᠷᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠷᠠᠭ ᠲᠠᠢ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠢᠨᠢ
ᠮᠠᠩᠨᠠᠢ ᠳᠠᠨᠠᠢᠨ ᠪᠠᠶᠠᠰᠤᠭᠠᠳ
ᠰᠠᠭᠠᠬᠠᠯᠲᠠ ᠠᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠪᠦᠭᠡ ᠳ᠋ᠦ᠍
ᠨᠠᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠨ ᠯᠠ ᠮᠠᠭᠲᠠᠬᠤ ᠠᠪᠤ ᠮᠢᠨᠢ
ᠡᠭᠦᠯᠡ ᠲᠡᠢ ᠨᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠷᠸᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠣᠭᠣᠰᠣᠲᠤ ᠰᠢᠷᠭᠠᠯ ᠨᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌
ᠦᠷᠡ ᠪᠠᠨ ᠯᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠡᠢ
ᠲᠦᠰᠢᠵᠦ ᠲᠠᠩᠳᠠ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ ᠳᠠ
ᠳᠤᠭᠠᠩ ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠨ
ᠡᠷᠬᠡᠯᠡᠵᠦ ᠥᠰᠦᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯᠬᠣᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ
ᠲᠣᠭᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠨᠣᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠷᠤᠰᠬᠠᠯ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠰᠠᠨᠠᠭᠠᠳ ᠯᠠ ᠪᠠᠢᠬᠤ ᠶᠤᠮ ᠠᠪᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠨ
ᠳᠡᠭᠡᠵᠢ ᠡᠷᠭᠦᠭᠰᠡᠨ ᠴᠠᠢ ᠪᠠᠨ
ᠶᠠᠭᠠᠷᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠣᠭᠣᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳ᠋ᠦ᠍ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠠᠪᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠣᠴᠢᠮᠠᠷ ᠲᠠᠩᠳᠠ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠠᠯᠳᠠᠵᠤ ᠤᠨᠤᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠢᠨᠢ
ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠳᠣᠲᠣᠷᠠ ᠪᠠᠨ ᠡᠮᠲᠡᠷᠡᠭᠡᠳ
ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠭᠠᠲᠠᠬᠤ ᠴᠢᠯᠥᠭᠡᠨ ᠳ᠋ᠡᠭᠡᠨ ᠴᠦ᠍
ᠤᠴᠢᠷᠯᠠᠭᠠᠳ ᠰᠤᠷᠭᠠᠳᠠᠭ ᠠᠪᠤ ᠮᠢᠨᠢ
ᠨᠠᠮᠤᠷ ᠲᠠᠢ ᠬᠠᠪᠤᠷ ᠲᠠᠢ ᠽᠠᠮᠪᠤ ᠶ᠋ᠢᠨ
ᠥᠩᠭᠡ ᠠᠯᠠᠭ ᠲᠠᠪᠢᠯᠠᠩ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠨᠠᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠨ ᠯᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠡᠢ
ᠢᠪᠡᠭᠡᠵᠦ ᠲᠠᠩᠳᠠ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ ᠳᠠ
ᠳᠡᠭᠡᠵᠢ ᠡᠷᠭᠦᠭᠰᠡᠨ ᠴᠠᠢ ᠪᠠᠨ
ᠶᠠᠭᠠᠷᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠣᠭᠣᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳ᠋ᠦ᠍ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠠᠪᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ
ᠣᠴᠢᠮᠠᠷ ᠲᠠᠩᠳᠠ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠣᠴᠢᠮᠠᠷ ᠲᠠᠩᠳᠠ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠤᠮ ᠠ᠋
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠄ ᠪᠦᠷᠢᠨᠵᠢᠷᠭᠠᠯ
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠲᠠᠭᠰᠠᠨ᠄ ᠪᠦᠷᠢᠨᠵᠢᠷᠭᠠᠯ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠣᠳᠬᠣᠩᠬᠤᠸᠠᠷ
Аавдаа очмоор болох юм
Үг: Н.Баянмөнх /МУСТА/
Ая: Т.Сэр-Од /МУУГЗ/
Дуучин: Ц.Мөнхсоёл /МУСТА/
Сайны сурагтай явахад минь
Магнай тэнийн баясаад
Саахалт айлын өвөө дөө
Намайгаа л магтах аав минь
Үүлтэй нартай хорвоогийн
Тоостой шаргал нугачаанд
Үрээ л гэсэн сэтгэл тань
Түшиж дандаа явдаг даа
Тоодон жаахан наснаасаа
Эрхэлж өссөн болохоороо
Тоотой хоногийн урсгалдаа
Санаад л байх юм аавыгаа
Дээж аягалсан цайгаа
Яарал үгүй оочилсон
Дэлхийд ганцхан аавдаа
Очмоор дандаа болох юмаа
Алдаж онохын дэнсэнд минь
Сэтгэл дотроо эмтрээд
Алсын саатах чөлөөндөө ч
Учирлаад сургадаг аав минь
Намартай хавартай замбуугийн
Өнгө алаг тавиландаа
Намайгаа л гэсэн сэтгэл тань
Ивээж дандаа явдаг даа
Ая: Т.Сэр-Од /МУУГЗ/
Дуучин: Ц.Мөнхсоёл /МУСТА/
Сайны сурагтай явахад минь
Магнай тэнийн баясаад
Саахалт айлын өвөө дөө
Намайгаа л магтах аав минь
Үүлтэй нартай хорвоогийн
Тоостой шаргал нугачаанд
Үрээ л гэсэн сэтгэл тань
Түшиж дандаа явдаг даа
Тоодон жаахан наснаасаа
Эрхэлж өссөн болохоороо
Тоотой хоногийн урсгалдаа
Санаад л байх юм аавыгаа
Дээж аягалсан цайгаа
Яарал үгүй оочилсон
Дэлхийд ганцхан аавдаа
Очмоор дандаа болох юмаа
Алдаж онохын дэнсэнд минь
Сэтгэл дотроо эмтрээд
Алсын саатах чөлөөндөө ч
Учирлаад сургадаг аав минь
Намартай хавартай замбуугийн
Өнгө алаг тавиландаа
Намайгаа л гэсэн сэтгэл тань
Ивээж дандаа явдаг даа