ᠨᠠᠢᠷᠲᠠᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ -ᠳ᠋᠊᠂ ᠨᠠᠢᠳᠠᠨᠳᠣᠷᠵᠢ᠂ ᠽ ∙ ᠡᠷᠳᠡᠨᠢᠸᠴᠢᠷ Naidandorj Erdene-Ochir - Nairtai Mongol Найртай Монгол -Д.Найдандорж, З.Эрдэнэ-Очир
ᠨᠠᠢᠷᠲᠠᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠰᠢᠯᠦᠭ᠄ ᠳ· ᠭᠠᠩᠸᠴᠢᠷ
ᠬᠥᠭᠵᠢᠮ᠄ ᠪ ∙ ᠰᠠᠢᠨᠲᠡᠮᠦᠷ
ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠳ· ᠨᠠᠢᠲᠠᠨᠳᠤᠷᠵᠢ· ᠽ· ᠡᠷᠳᠡᠨᠢᠸᠴᠢᠷ
ᠰᠢᠭᠦᠳᠡᠷᠢ ᠭᠢᠯᠠᠯᠵᠠᠬᠤ ᠥᠷᠯᠥᠭᠡ ᠨᠠᠢᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷ ᠲᠠᠷᠬᠠᠭᠠᠶᠠ
ᠱ᠌ᠢᠷᠦᠨ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢᠲᠤ ᠬᠥᠬᠦᠦᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠪᠣᠰᠤᠨ ᠰᠠᠭᠤᠨ ᠮᠡᠨᠳᠦᠴᠢᠯᠡᠶᠡ
ᠰᠢᠯᠦᠭ ᠨᠠᠢᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠠᠩᠭᠠ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠮᠠᠭᠲᠠᠶᠠ
ᠰᠢᠲᠦᠭᠡᠨ ᠬᠠᠢᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠣᠭ᠌ᠶᠤ ᠳᠡᠭᠡᠵᠢ ᠪᠡᠨ ᠡᠷᠭᠦᠶᠡ
ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
ᠨᠠᠮᠪᠠ ᠲᠡᠭᠦᠯᠳᠡᠷ ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠤ᠋ᠳ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢ ᠨᠢ ᠵᠠᠯᠠᠶᠠ
ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠡᠭᠡᠨ ᠬᠣᠢᠮᠣᠷ ᠲᠤ᠌ ᠬᠤᠭᠤᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠲᠠᠲᠠᠶᠠ
ᠳᠡᠭᠡᠪᠦᠷ ᠲᠤᠭᠤᠷᠭᠠ ᠪᠠᠨ ᠬᠥᠪᠰᠥᠯᠵᠡᠭᠦᠯᠦᠨ ᠨᠠᠢᠷᠯᠠᠶᠠ
ᠳᠡᠷᠭᠡᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠠᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠥᠨᠳᠡᠯᠵᠡᠲᠡᠯᠡ ᠳᠠᠭᠤᠯᠠᠶᠠ
ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
ᠤᠷᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠳᠠᠭᠤᠤ ᠭᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠶᠠᠭᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠴᠣᠢᠯᠠᠨᠠ
ᠤᠷᠤᠭ ᠲᠥᠷᠥᠯ᠂ ᠰᠠᠳᠤᠨ ᠤ᠋ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠥᠭ ᠢᠷᠠᠭᠤᠰᠤᠨᠠ
ᠠᠭᠤᠯᠵᠠᠭᠠ ᠦᠭᠡᠢ ᠤᠳᠠᠭᠰᠠᠨ ᠭᠣᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠢᠨ ᠪᠡᠶᠡᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠥᠬᠢᠷᠡᠭᠡᠨᠡ
ᠤᠢᠲᠠᠨ ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠬᠣᠷᠸᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠦᠯᠡᠮᠵᠢ ᠨᠠᠢᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠬᠥᠭᠵᠢᠭᠡᠨᠡ
ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠠᠶᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠨᠠᠷᠠ ᠥᠨᠵᠢᠭᠦᠯᠵᠦ ᠲᠤᠬᠠᠯᠠᠶᠠ
ᠶᠢᠷᠲᠢᠨᠴᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠨᠢᠷ ᠦᠷᠭᠦᠭᠡᠵᠦ ᠰᠠᠷᠠ ᠮᠠᠨᠳᠤᠲᠠᠯᠠ ᠴᠡᠩᠭᠡᠶᠡ
ᠢᠰᠡᠭᠡᠢ ᠴᠠᠭᠠᠨ ᠭᠡᠷ ᠲᠦ᠍ ᠪᠡᠨ ᠳᠤᠭᠤᠷᠠ ᠡᠷᠭᠢᠭᠦᠯᠵᠦ ᠨᠠᠢᠷᠯᠠᠶᠠ
ᠡᠨᠡ ᠯᠡ ᠶᠠᠪᠤᠭᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠨᠠᠩᠴᠢᠳ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠡᠳ᠋ᠯᠡᠨ ᠵᠢᠷᠭᠠᠶᠠ
ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ᠄
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠰᠣᠳᠣ
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠲᠠᠭᠴᠢ᠄ ᠰᠣᠳᠣ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠣᠳᠬᠠᠨᠰᠣᠠ
Найртай Монгол
Шүлэг: Д.Ган-Очир /МЗЭ-ийн шагналт/
Хөгжми: Б.Сайнтөмөр
Дуучин: Д.Найдандорж, З.Эрдэнэ-Очир
Шүүдэр гялалзах өглөө найрын зар тараая
Шүрэн толгойт хөөргөөр босон суун мэндчилье
Шүлэг найргийн уянгаар олон түмнээ магтая
Шүтээн хайрхан ууландаа охьюу дээжээ өргөе
Дахилт:
Намба төгөлдөр буурлуудаа дээш нь залъя
Нартын гэгээн хойморт хуураа татъя
Дээвэр туургаа хөвсөлзүүлэн найрлая
Дэргэдийн уулсаа өндөлзтөл дуулъя
Уртын сайхан дуу гэрийн хаяанаас цойлно
Ураг төрөл, садангуудын сэтгэлийн хөг яруусна
Уулзаагүй удсан голынхон биесээ хөөргөнө
Уйтан буурал хорвоод уламж найраа хөгжөөнө
Дахилт:
Намба төгөлдөр буурлуудаа дээш нь залъя
Нартын гэгээн хойморт хуураа татъя
Дээвэр туургаа хөвсөлзүүлэн найрлая
Дэргэдийн уулсаа өндөлзтөл дуулъя
Ерөөлийн мөнгөн аяганд нар өнжүүлж тухлая
Ертөнцийн анир үргээж сар мандтал цэнгэе
Эсгий цагаан гэртээ дугараа эргүүлж найрлая
Энэ л яваа насандаа нажидаа эдлэн жаргая
Дахилт:
Намба төгөлдөр буурлуудаа дээш нь залъя
Нартын гэгээн хойморт хуураа татъя
Дээвэр туургаа хөвсөлзүүлэн найрлая
Дэргэдийн уулсаа өндөлзтөл дуулъя
Хөгжми: Б.Сайнтөмөр
Дуучин: Д.Найдандорж, З.Эрдэнэ-Очир
Шүүдэр гялалзах өглөө найрын зар тараая
Шүрэн толгойт хөөргөөр босон суун мэндчилье
Шүлэг найргийн уянгаар олон түмнээ магтая
Шүтээн хайрхан ууландаа охьюу дээжээ өргөе
Дахилт:
Намба төгөлдөр буурлуудаа дээш нь залъя
Нартын гэгээн хойморт хуураа татъя
Дээвэр туургаа хөвсөлзүүлэн найрлая
Дэргэдийн уулсаа өндөлзтөл дуулъя
Уртын сайхан дуу гэрийн хаяанаас цойлно
Ураг төрөл, садангуудын сэтгэлийн хөг яруусна
Уулзаагүй удсан голынхон биесээ хөөргөнө
Уйтан буурал хорвоод уламж найраа хөгжөөнө
Дахилт:
Намба төгөлдөр буурлуудаа дээш нь залъя
Нартын гэгээн хойморт хуураа татъя
Дээвэр туургаа хөвсөлзүүлэн найрлая
Дэргэдийн уулсаа өндөлзтөл дуулъя
Ерөөлийн мөнгөн аяганд нар өнжүүлж тухлая
Ертөнцийн анир үргээж сар мандтал цэнгэе
Эсгий цагаан гэртээ дугараа эргүүлж найрлая
Энэ л яваа насандаа нажидаа эдлэн жаргая
Дахилт:
Намба төгөлдөр буурлуудаа дээш нь залъя
Нартын гэгээн хойморт хуураа татъя
Дээвэр туургаа хөвсөлзүүлэн найрлая
Дэргэдийн уулсаа өндөлзтөл дуулъя
