ᠮᠠᠩᠨᠤᠭ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ-ᠯ ᠨᠠᠷᠠᠨᠭᠡᠷᠡᠯМагнаг цэнхэр дэлхийMagnag tsenkher delkhii
ᠮᠠᠩᠨᠤᠭ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ
ᠰᠢᠯᠦᠭ᠄ ᠳ ᠮᠠᠮᠤ
ᠬᠥᠭᠵᠢᠮ᠄ ᠨ ᠵᠠᠩᠴᠠᠨᠨᠣᠷᠪᠠ
ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ ᠄ ᠯ ᠨᠠᠷᠠᠨᠭᠡᠷᠡᠯ
ᠮᠠᠩᠨᠤᠭ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠮᠠᠨᠳᠤᠬᠤ ᠶᠢᠨ ᠨᠠᠷᠠᠨ ᠳᠤ ᠠᠭᠤᠯᠠᠰ ᠪᠤᠯᠬᠠᠨᠠ ᠠ
ᠮᠠᠩᠬᠠᠨ ᠤ ᠭᠣᠪᠢ ᠳᠠᠭᠠᠨ ᠭᠥᠷᠥᠭᠡᠰᠦ ᠲᠡᠯᠡᠭᠡᠨᠡ ᠡ
ᠮᠠᠩᠨᠤᠭ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠮᠡᠯᠮᠡᠢ ᠪᠠᠶᠠᠰᠭᠠᠬᠤ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠣᠳᠣᠳ ᠢ ᠪᠤᠲᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠬᠦᠯᠦᠭ ᠦᠦᠷᠰᠡᠨᠡ ᠡ
ᠬᠠᠳᠠ ᠶᠢ ᠬᠠᠢᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠲᠣᠭᠣ ᠪᠤᠢᠯᠠᠨᠠ ᠠ
ᠮᠡᠯᠮᠡᠢ ᠪᠠᠶᠠᠰᠭᠠᠬᠤ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠤᠬᠠᠭᠠᠷᠠᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠳ ᠬᠦᠮᠦᠰ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠤᠬᠢᠯᠠᠭᠠᠳ ᠢᠨᠢᠶᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠨᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠷᠣᠭᠠ
ᠤᠴᠠᠷᠠᠵᠤ ᠲᠡᠪᠡᠷᠢᠬᠦ ᠨᠢ ᠤᠨᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠷᠣᠢ
ᠡᠷᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠬᠠᠳᠠᠭ ᠳᠡᠯᠭᠡᠭᠰᠡᠨ ᠠᠯᠠᠭᠠ
ᠡᠮᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠤᠳᠠᠭ ᠲᠤ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ ᠰᠣᠯᠣᠩᠭᠠ
ᠡᠭᠡᠷᠡᠯ ᠦᠨ ᠪᠤᠷᠬᠠᠳ ᠬᠦᠮᠦᠰ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠰᠤᠪᠤᠳ ᠤᠨ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠰᠤᠪᠤᠷᠭᠠ ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠡᠭᠦᠯᠡᠰ ᠬᠥᠯᠬᠢᠨᠡ ᠡ
ᠰᠠᠭᠤᠮᠠᠯ ᠮᠠᠨᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠᠰ ᠢ ᠬᠡᠯᠬᠢᠨᠡ ᠡ
ᠰᠤᠪᠤᠳ ᠤᠨ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠬᠣᠢᠮᠣᠷ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠨᠠᠷᠠᠨ ᠦᠳᠡᠯᠡᠵᠦ ᠣᠭᠣᠨᠣ ᠰᠣᠭᠲᠣᠭᠤᠷᠠᠨᠠ ᠠ
ᠤᠷᠠᠨ ᠲᠣᠭᠣᠷᠤᠤ ᠰᠢᠯᠢ ᠳᠡᠬᠡᠨ ᠬᠥᠯᠴᠥᠭᠦᠷᠬᠡᠨᠡ ᠡ
ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠬᠣᠢᠮᠣᠷ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠤᠬᠠᠭᠠᠷᠠᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠳ ᠬᠦᠮᠦᠰ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
ᠤᠬᠢᠯᠠᠭᠠᠳ ᠢᠨᠢᠶᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠨᠠᠷᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠷᠣᠭᠠ
ᠤᠴᠠᠷᠠᠵᠤ ᠲᠡᠪᠡᠷᠢᠬᠦ ᠨᠢ ᠤᠨᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠷᠣᠢ
ᠡᠷᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠬᠠᠳᠠᠭ ᠳᠡᠯᠭᠡᠭᠰᠡᠨ ᠠᠯᠠᠭᠠ
ᠡᠮᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠤᠳᠠᠭ ᠲᠤ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ ᠰᠣᠯᠣᠩᠭᠠ
ᠡᠭᠡᠷᠡᠯ ᠦᠨ ᠪᠤᠷᠬᠠᠳ ᠬᠦᠮᠦᠰ ᠮᠢᠨᠦᠬᠢ ᠡ
Магнаг цэнхэр дэлхий
Шүлэг: Д.Маам
Хөгжим: Н.Жанцанноров
Дуучин : л нарангэрэл
Магнаг цэнхэр дэлхий минийх ээ
Мандахын наранд уулс булхана аа
Манханы говьдоо гөрөөс тэлхэнэ ээ
Магнаг цэнхэр дэлхий минийх ээ
Мэлмий баясгах дэлхий минийх ээ
Оддыг бутруулж хүлэг үүрсэнэ ээ
Хадыг хайлуулж ботго буйлна аа
Мэлмий баясгах дэлхий минийх ээ
Ухаарлын бурхад хүмүүс минийх ээ
Уйлаад инээдэг нь нартай бороо
Учирч тэврэх нь унасан шороо
Эр хүн хадаг дэлгэсэн алга
Эм хүн судагт татсан солонго
Эгээрлийн бурхад хүмүүс минийх ээ
Сувдан цэнхэр орчлон минийх ээ
Суврага мөнгөн үүлс хөлхөнө өө
Суумал манан уулсыг хэлхэнэ ээ
Сувдан цэнхэр орчлон минийх ээ
Насны хоймор орчлон минийх ээ
Наран үдэлж ооно согтуурна аа
Уран тогоруу шилдээ хөлчүүрхэнэ ээ
Насны хоймор орчлон минийх ээ
Ухаарлын бурхад хүмүүс минийх ээ
Уйлаад инээдэг нь нартай бороо
Учирч тэврэх нь унасан шороо
Эр хүн хадаг дэлгэсэн алга
Эм хүн судагт татсан солонго
Эгээрлийн бурхад хүмүүс минийх ээ
Хөгжим: Н.Жанцанноров
Дуучин : л нарангэрэл
Магнаг цэнхэр дэлхий минийх ээ
Мандахын наранд уулс булхана аа
Манханы говьдоо гөрөөс тэлхэнэ ээ
Магнаг цэнхэр дэлхий минийх ээ
Мэлмий баясгах дэлхий минийх ээ
Оддыг бутруулж хүлэг үүрсэнэ ээ
Хадыг хайлуулж ботго буйлна аа
Мэлмий баясгах дэлхий минийх ээ
Ухаарлын бурхад хүмүүс минийх ээ
Уйлаад инээдэг нь нартай бороо
Учирч тэврэх нь унасан шороо
Эр хүн хадаг дэлгэсэн алга
Эм хүн судагт татсан солонго
Эгээрлийн бурхад хүмүүс минийх ээ
Сувдан цэнхэр орчлон минийх ээ
Суврага мөнгөн үүлс хөлхөнө өө
Суумал манан уулсыг хэлхэнэ ээ
Сувдан цэнхэр орчлон минийх ээ
Насны хоймор орчлон минийх ээ
Наран үдэлж ооно согтуурна аа
Уран тогоруу шилдээ хөлчүүрхэнэ ээ
Насны хоймор орчлон минийх ээ
Ухаарлын бурхад хүмүүс минийх ээ
Уйлаад инээдэг нь нартай бороо
Учирч тэврэх нь унасан шороо
Эр хүн хадаг дэлгэсэн алга
Эм хүн судагт татсан солонго
Эгээрлийн бурхад хүмүүс минийх ээ
