ᠬᠥᠮᠦᠨ ᠭᠠᠯᠲᠤ ᠲᠡᠷᠭᠡ- ᠪᠠᠪᠤᠤ ᠶ᠋ᠢᠨ ᡀᠬᠠᠪᠠᠰᠥ᠋ᠷᠦᠩ Хүн галт тэрэг- Бавуугийн Лхагвасүрэн
ᠬᠥᠮᠦᠨ ᠭᠠᠯᠲᠤ ᠲᠡᠷᠭᠡ
ᠪ· ᡀᠬᠠᠪᠠᠰᠥ᠋ᠷᠦᠩ
ᠬᠥᠮᠦᠨ ᠭᠡᠭᠴᠢ ᠭᠠᠯᠲᠤ ᠲᠡᠷᠭᠡ
ᠠᠯᠳᠠᠭᠠ ᠤᠨᠤᠭᠠ ᠬᠣᠶᠠᠷ ᠭᠡᠰᠡᠨ
ᠬᠣᠣᠰ ᠵᠠᠮ ᠳᠡᠭᠡᠭᠦᠷ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ
ᠣᠯᠠᠨ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠯᠲᠤ ᠲᠡᠷᠭᠡ
ᠬᠥᠳᠡᠯᠭᠡᠭᠦᠷ ᠲᠦ᠍ ᠪᠡᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠰᠢᠲᠠᠭᠠᠵᠤ
ᠬᠥᠬᠡ ᠠᠭᠠᠷ ᠲᠤ᠌ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠰᠠᠪᠰᠠᠭᠤᠯᠤᠨ
ᠳᠠᠭᠤᠯᠠᠵᠤ ᠤᠬᠢᠯᠠᠵᠤ ᠲᠣᠬᠢᠶᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠯᠲᠤ ᠲᠡᠷᠭᠡ
ᠤᠷᠤᠭ ᠤᠳᠤᠮ᠂ ᠬᠠᠨᠢ ᠦᠷᠡ᠂
ᠡᠪᠦᠭᠡ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠭᠡᠬᠦ ᠵᠣᠷᠴᠢᠭᠴᠢ ᠲᠡᠭᠡᠭᠡᠨᠡ
ᠥᠴᠥᠭᠡᠳᠦᠷ᠂ ᠥᠨᠥᠳᠥᠷ᠂ ᠮᠠᠷᠭᠠᠰᠢ ᠭᠡᠬᠦ
ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠴᠠᠭ ᠢ᠋ ᠲᠡᠭᠡᠭᠡᠨᠡ
ᠢᠷᠡᠭᠰᠡᠳ ᠢ᠋ ᠵᠠᠮ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠠᠨ ᠰᠠᠭᠤᠯᠭᠠᠵᠤ
ᠬᠠᠢᠵᠤ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠵᠤ ᠥᠰᠬᠡᠨᠡ
ᠣᠲᠣᠭᠰᠠᠳ ᠢ᠋ ᠵᠠᠮ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠵᠤ
ᠤᠬᠢᠯᠠᠵᠤ ᠬᠠᠷᠠᠮᠰᠠᠵᠤ ᠭᠡᠭᠡᠨᠡ
ᠶᠣᠷᠣ ᠪᠢᠯᠢᠭ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠰᠣᠪᠢᠩ ᠲᠡᠭᠡᠭᠡᠨᠡ
ᠶᠣᠰᠣ ᠴᠢᠰᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠵᠤᠲᠠᠭ ᠲᠡᠭᠡᠭᠡᠨᠡ
ᠠᠷᠠᠯ ᠲᠠᠢ ᠨᠣᠶᠠᠨ ᠨᠢᠷᠤᠭᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ
ᠬᠥᠮᠦᠨ ᠴᠢᠨᠠᠷ ᠲᠡᠭᠡᠭᠡᠨᠡ
ᠠᠮᠢᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠬᠣᠷᠸᠠ ᠶ᠋ᠢ
ᠢᠯᠳᠦ ᠰᠢᠭ ᠵᠦᠰᠦᠵᠦ ᠲᠤᠭᠤᠯᠤᠨᠠ
ᠡᠴᠢᠭᠡ ᠡᠬᠡ ᠡᠴᠡ ᠲᠥᠷᠥᠬᠦ ᠦᠶᠡ ᠡᠬᠢᠯᠡᠬᠦ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠡᠨᠡᠬᠡᠨ ᠨᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠡᠯᠡᠭᠡᠬᠦ ᠨᠢ ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠭᠰᠣᠭᠠᠯ ᠬᠥᠮᠦᠨ ᠭᠡᠭᠴᠢ
ᠠᠯᠳᠠᠭᠠ ᠤᠨᠤᠭᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠬᠣᠣᠰ ᠵᠠᠮ ᠳᠡᠭᠡᠭᠦᠷ ᠶᠠᠪᠤᠳᠠᠭ
ᠣᠯᠠᠨ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠯᠲᠤ ᠲᠡᠷᠭᠡ ᠠ᠋!
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠨᠠᠷᠠᠨ
ᠦᠰᠦᠭ ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠴᠡᠭ
Хүн галт тэрэг
Б.Лхагвасүрэн
Хүн гэгч галт тэрэг
Алдаа оноо хоёр гэсэн
Хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг
Хөдөлгүүртээ сэтгэлээ шатааж
Хөх агаарт амьсгалаа савсуулан
Дуулж, уйлж тохиосон галт тэрэг
Ураг удам, хань үр,
өвөг дээдэс гэх зорчигч тээнэ
Өчигдөр, Өнөөдөр, Маргааш гэх
гурван цагийг тээнэ
Ирэгсдийг замаасаа суулгаж
Хайлж, хайрлаж өсгөнө
Одогсдыг замдаа буулгаж
Уйлж, харамсаж гээнэ
Ёр билэг хоёр хэмээх совин тээнэ
Ёс цус хоёр хэмээх жудаг тээнэ
Аралтай ноён нуруундаа
хүн чанар тээнэ
Амьдын цэнхэр хорвоог
илд шиг зүсэж туулна
Эцэг эхээс төрөх үе эхлэх буудал
Энэхэн насыг элээх нь эцсийн зогсоолХүн гэгч
Алдаа, оноо гэсэн хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг
Хүн гэгч галт тэрэг
Алдаа оноо хоёр гэсэн
Хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг
Хөдөлгүүртээ сэтгэлээ шатааж
Хөх агаарт амьсгалаа савсуулан
Дуулж, уйлж тохиосон галт тэрэг
Ураг удам, хань үр,
өвөг дээдэс гэх зорчигч тээнэ
Өчигдөр, Өнөөдөр, Маргааш гэх
гурван цагийг тээнэ
Ирэгсдийг замаасаа суулгаж
Хайлж, хайрлаж өсгөнө
Одогсдыг замдаа буулгаж
Уйлж, харамсаж гээнэ
Ёр билэг хоёр хэмээх совин тээнэ
Ёс цус хоёр хэмээх жудаг тээнэ
Аралтай ноён нуруундаа
хүн чанар тээнэ
Амьдын цэнхэр хорвоог
илд шиг зүсэж туулна
Эцэг эхээс төрөх үе эхлэх буудал
Энэхэн насыг элээх нь эцсийн зогсоолХүн гэгч
Алдаа, оноо гэсэн хос зам дээгүүр явдаг
Олон чиглэлийн галт тэрэг
