ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯАрван хоёр жилийн магтаал ᠢᠷᠥᠭᠡᠯ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯАрван хоёр жилийн магтаал

ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯАрван хоёр жилийн магтаал

2022-07-06

1325

ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯ 


-ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠠᠷᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠤᠤ 

ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠪᠥᠭᠡᠯᠵᠢᠭᠡᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ 
ᠡᠷᠡᠦ ᠴᠠᠭᠠᠨ ᠬᠤᠯᠤᠭᠠᠨ᠎ᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠵᠢᠯ 

ᠡᠪᠡᠷ ᠰᠡᠭᠦᠯ ᠨᠢ ᠲᠡᠩᠴᠡᠭᠦᠬᠡᠨ ᠪᠠᠢᠳᠠᠭ 
ᠡᠵᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠡᠭᠡᠯᠢᠲᠡᠢ ᠦᠬᠡᠷ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ 

ᠠᠷᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠣᠳᠣᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠠᠯᠠᠭᠯᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ 
ᠠᠯᠠᠭ ᠡᠷᠢᠶᠡᠨ ᠪᠠᠷᠰ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ 

ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠡᠭᠡᠭᠦᠷ ᠳᠡᠭᠳᠡᠭᠡᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ 
ᠳᠡᠯᠳᠡᠩ ᠴᠢᠬᠢ ᠲᠡᠢ ᠲᠠᠤᠯᠠᠢ ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠵᠢᠯ 

ᠬᠥᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠦᠷᠵᠢᠭᠢᠨᠡᠭᠡᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ
ᠬᠦᠴᠦ ᠶᠡᠬᠡ ᠲᠡᠢ ᠯᠤᠤ ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠢᠯ

ᠴᠠᠭ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠴᠠᠭᠠᠷᠢᠭᠯᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ
ᠴᠠᠭᠠᠨ ᠡᠷᠢᠶᠡᠨ ᠮᠣᠭᠠᠢ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠵᠢᠯ

ᠬᠣᠯᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠲᠣᠪᠴᠢᠯᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ
ᠬᠣᠮᠪᠣᠩ ᠲᠤᠭᠤᠷᠠᠢ ᠲᠠᠢ ᠮᠣᠷᠢ ᠳᠣᠯᠣᠭᠠᠨ ᠵᠢᠯ

ᠬᠣᠲᠣᠭᠣᠷ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠬᠣᠷᠭᠣᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠳᠦᠭᠦᠷᠭᠡᠳᠡᠭ
ᠬᠣᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠡᠭᠡᠯᠢᠲᠡᠢ ᠬᠣᠨᠢ ᠨᠠᠢ᠍ᠮᠠᠨ ᠵᠢᠯ

ᠬᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠡᠯᠡᠭᠯᠡᠭᠡᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ
ᠶᠢᠯᠸᠢᠴᠢᠨ ᠡᠷᠳᠡᠮ ᠲᠡᠢ ᠪᠡᠴᠢᠨ ᠶᠢᠰᠦᠨ ᠵᠢᠯ

ᠦᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠩ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠳᠣᠩᠭᠣᠳᠤᠭᠠᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ
ᠤᠯᠠᠭᠠᠨ ᠵᠠᠯᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠲᠠᠬᠢᠶ᠎ᠠ ᠠᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ

ᠬᠣᠲᠠ ᠠᠢᠯ ᠢ᠋ ᠮᠠᠨᠠᠭᠠᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ
ᠬᠣᠩ ᠬᠣᠩ ᠳᠠᠭᠤ ᠲᠠᠢ ᠨᠣᠬᠠᠢ ᠠᠷᠪᠠᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠵᠢᠯ

ᠠᠷᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋ ᠬᠠᠳᠤᠷᠤᠭᠠᠳ ᠪᠠᠢᠳᠠᠭ
ᠠᠯᠲᠠᠨ ᠰᠣᠶᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠭᠠᠬᠠᠢ ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ
Арван хоёр жилийн магтаал
   
Монгол ардын дуу

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг
Эрүү цагаан хулгана нэгэн жил
Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг
Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил
Арын модонд алаглаад байдаг
Алаг эрээн бар гурван жил
Дэлхий дээгүүр дэгдээд байдаг
Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил


Хөх тэнгэрт хүржигнээд байдаг
Хүч ихтэй луу таван жил
Цаг үргэлж цагриглаад байдаг
Цагаан эрээн могой зургаан жил
Холын газрыг товчлоод байдаг
Хомбон туурайтай морь долоон жил
Хотгор газрыг хорголоор дүүргэдэг
Хотондоо ээлтэй хонь найман жил


Харсан Үзсэнээ элэглээд байдаг
Илбэчин эрдэмтэй бич есөн жил
Үүрийн жингээр донгодоод байдаг
Улаан залаатай тахиа арван жил
Хот айлыг манаад байдаг
Хон хон дуутай нохой арван нэгэн жил
Арын газрыг хадраад байдаг
Алтан соёотой гахай арван хоёр жил