ᠳᠡᠯᠢᠭᠦᠦ Дэлүү
ᠳᠡᠯᠢᠭᠦᠦ
ᠳᠡᠯᠢᠭᠦᠦ ᠳᠠᠩ ᠳᠠᠩ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠭᠠᠷ᠂
ᠮᠥᠰᠥᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠣᠴᠢᠭᠠᠳ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠵᠠᠢ᠃
ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠮᠥᠰᠥᠨ ᠡᠴᠡ᠄
ᠮᠥᠰᠥ ᠠ᠋᠂ ᠮᠥᠰᠥ ᠠ᠋ ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ᠂
ᠪᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ ᠭᠡᠵᠦ ᠳᠡᠯᠢᠭᠦᠦ ᠠᠰᠠᠭᠤᠵᠠᠢ᠃
ᠮᠥᠰᠥ᠄ ᠪᠢ ᠰᠠᠢᠨ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠨᠠᠷᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠬᠠᠢᠯᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ?
ᠨᠠᠷᠠ ᠰᠠᠢᠨ ᠨᠠᠷᠠ ᠠ᠂ ᠨᠠᠷᠠ!
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ? ᠪᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ?
ᠨᠠᠷᠠ᠄ ᠪᠢ ᠰᠠᠢᠨ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠡᠭᠦᠯᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠬᠠᠯᠬᠠᠯᠠᠭᠳᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ?
ᠡᠭᠦᠯᠡ ᠰᠠᠢᠨ ᠡᠭᠦᠯᠡ ᠠ᠋᠂ ᠡᠭᠦᠯᠡ ᠠ᠋!
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ? ᠪᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ?
ᠡᠭᠦᠯᠡ᠄ ᠪᠢ ᠰᠠᠢᠨ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠰᠠᠯᠬᠢᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠬᠥᠭᠡᠭᠡᠭᠳᠡᠳᠡᠭ ᠶᠦᠮ ᠪᠣᠢ?
ᠰᠠᠯᠬᠢ ᠰᠠᠢᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠠ᠂ ᠰᠠᠯᠬᠢ ᠠ!
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ? ᠪᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ?
ᠰᠠᠯᠬᠢ᠄ ᠪᠢ ᠰᠠᠢᠨ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠤᠷᠭᠤᠭᠠ ᠮᠣᠳᠣ ᠶ᠋ᠢ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ
ᠰᠤᠭᠤᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠶᠦᠮ ᠪᠣᠢ?
ᠤᠷᠭᠤᠭᠠ ᠮᠣᠳᠣ ᠰᠠᠢᠨ
ᠤᠷᠭᠤᠭᠠ ᠮᠣᠳᠣ ᠠ᠋᠂ ᠤᠷᠭᠤᠭᠠ ᠮᠣᠳᠣ ᠠ᠋
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ? ᠪᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ?
ᠤᠷᠭᠤᠭᠠ ᠮᠣᠳᠣ᠄ ᠪᠢ ᠰᠠᠢᠨ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠰᠦᠬᠡ᠂ ᠬᠢᠷᠥᠭᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠶᠠᠭᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠣᠭᠲᠣᠯᠤᠭᠳᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ?
ᠰᠦᠬᠡ ᠬᠢᠷᠥᠭᠡ ᠰᠠᠢᠨ ᠰᠦᠬᠡ ᠬᠢᠷᠥᠭᠡ᠂ ᠰᠦᠬᠡ ᠬᠢᠷᠥᠭᠡ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ? ᠪᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ?
ᠰᠦᠬᠡ ᠬᠢᠷᠥᠭᠡ᠄ ᠪᠢ ᠰᠠᠢᠨ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠡᠵᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠵᠠᠷᠤᠴᠠᠯᠠᠭᠳᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ?
ᠡᠵᠡᠨ ᠮᠢᠨᠢ ᠰᠠᠢᠨ ᠡᠵᠡᠨ ᠡ᠂ ᠡᠵᠡᠨ!
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ? ᠪᠢ ᠰᠠᠢᠨ ᠤᠤ?
ᠡᠵᠡᠨ᠄ ᠪᠢ ᠰᠠᠢᠨ
ᠴᠢ ᠰᠠᠢᠨ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ
ᠴᠢᠳᠬᠥᠷ ᠡᠴᠡ ᠶᠠᠭᠤᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠠᠶᠤᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ?
ᠡᠵᠡᠨ ᠠᠭᠤᠷᠯᠠᠵᠤ ᠴᠢᠳᠬᠥᠷ ᠬᠠᠮᠢᠭᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? ᠭᠡᠳ
ᠳᠡᠯᠢᠭᠦᠦ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠯᠪᠡ ᠠᠯᠠᠭᠠᠳᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌
ᠳᠡᠯᠢᠭᠦᠦ ᠭᠦᠵᠡᠭᠡᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠣᠴᠢᠭᠠᠳ ᠨᠠᠭᠠᠯᠳᠤᠵᠠᠢ᠃
Дэлүү
Дэлүү дэн дэн гэж явсаар,
Мөсөн дээр очоод наалджээ.
Тэгээд мөснөөс:
Мөс өө, мөс өө
Чи сайн уу,би сайн уу гэж дэлүү асуужээ.
Мөс: Би сайн
Чи сайн юм бол наранд яагаад хайлдаг юм бэ?
Нар сайн
Нар аа, нар аа!
Чи сайн уу? Би сайн уу?
Нар: Би сайн
Чи сайн юм бол үүлэнд яагаад халхлагддаг юм бэ?
Үүл сайн
Үүл ээ,үүл ээ!
Чи сайн уу? Би сайн уу?
Үүл: Би сайн
Чи сайн юм бол салхинд яагаад хөөгддөг юм бэ?
Салхи сайн
Салхи аа, салхи аа!
Чи сайн уу? Би сайн уу?
Салхи:
Би сайн
Чи сайн юм бол ургаа модыг яагаад сугалж чаддаггүй юм бэ?
Ургаа мод сайн
Ургаа мод оо, ургаа мод оо
Чи сайн уу? Би сайн уу?
Ургаа мод:
Би сайн
Чи сайн юм бол сүх, хөрөөнд юунд огтлогддог юм бэ?
Сүх хөрөө сайн
Сүх хөрөө, сүх хөрөө
Чи сайн уу? Би сайн уу?
Сүх хөрөө:
Би сайн
Чи сайн юм бол эзэндээ яагаад зарцлагддаг юм бэ?
Эзэн минь сайн
Эзээн, эзэн!
Чи сайн уу? Би сайн уу?
Эзэн: Би сайн
Чи сайн юм бол чөтгөрөөс юунд айдаг юм бэ?
Эзэн уурлаж
"Чөтгөр хаана байдаг юм бэ?" гээд
Дэлүүг дэлбэ алгадахад
Дэлүү гүзээн дээр очоод наалджээ.
Дэлүү дэн дэн гэж явсаар,
Мөсөн дээр очоод наалджээ.
Тэгээд мөснөөс:
Мөс өө,мөс өө
Чи сайн уу,би сайн уу гэж дэлүү асуужээ.
Мөс: Би сайн
Чи сайн юм бол наранд яагаад хайлдаг юм бэ︖
Нар сайн
Нар аа,нар аа︕
Чи сайн уу︖ Би сайн уу︖
Нар: Би сайн
Чи сайн юм бол үүлэнд яагаад халхлагддаг юм бэ︖
Үүл сайн
Үүл ээ,үүл ээ︕
Чи сайн уу︖ Би сайн уу︖
Үүл: Би сайн
Чи сайн юм бол салхинд яагаад хөөгддөг юм бэ︖
Салхи сайн
Салхи аа,салхи аа︕
Чи сайн уу︖ Би сайн уу︖
Салхи:
Би сайн
Чи сайн юм бол ургаа модыг яагаад сугалж чаддаггүй юм бэ︖
Ургаа мод сайн
Ургаа мод оо,ургаа мод оо
Чи сайн уу︖ Би сайн уу︖
Ургаа мод:
Би сайн
Чи сайн юм бол сүх,хөрөөнд юунд огтлогддог юм бэ︖
Сүх хөрөө сайн
Сүх хөрөө,сүх хөрөө
Чи сайн уу︖ Би сайн уу︖
Сүх хөрөө:
Би сайн
Чи сайн юм бол эзэндээ яагаад зарцлагддаг юм бэ︖
Эзэн минь сайн
Эзээн эзэн︕
Чи сайн уу︖ Би сайн уу︖
Эзэн: Би сайн
Чи сайн юм бол чөтгөрөөс юунд айдаг юм бэ︖
Эзэн уурлаж
"Чөтгөр хаана байдаг юм бэ︖" гээд
Дэлүүг дэлбэ алгадахад
Дэлүү гүзээн дээр очоод наалджээ.
