1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠰᠥᠮᠪᠥᠷ ᠠᠭᠤᠯᠠ Сүмбэр уул

ᠰᠥᠮᠪᠥᠷ ᠠᠭᠤᠯᠠ Сүмбэр уул

2024-03-24

753

ᠰᠥᠮᠪᠥᠷ ᠠᠭᠤᠯᠠ


       ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠯᠠᠭᠠᠮ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠲᠣᠭᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠰᠦᠮᠪᠦᠷ ᠠᠭᠤᠯᠠ ᠪᠠᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠢᠭ᠎ᠠ ᠬᠥᠮᠦᠨ ᠵᠡᠭᠦᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠭᠡᠵᠡᠢ ᠬᠤᠷᠤᠭᠤᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠭᠡᠵᠡᠢ ᠶ᠋ᠢ ᠥᠨᠳᠡᠭᠡ ᠪᠡᠷ ᠨᠢ ᠲᠣᠬᠣᠵᠤ᠂ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠵᠡᠭᠦᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠷᠤᠭᠤ᠂ ᠢᠳᠠᠮ ᠬᠤᠷᠤᠭᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠤᠷᠤᠭᠤ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠭᠡᠵᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠭᠤᠷ ᠣᠷᠣᠭᠤᠯᠵᠤ ᠳᠠᠪᠬᠤᠷᠯᠠᠨ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠡᠴᠦᠰ ᠲᠦ᠍ ᠨᠢ ᠵᠡᠭᠦᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠡᠬᠡᠢ᠂ ᠳᠣᠯᠣᠪᠣᠷ ᠬᠣᠶᠠᠷ ᠬᠤᠷᠤᠭᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠯᠣᠪᠣᠷ ᠲᠠᠢ ᠠᠭᠤᠯᠵᠠᠭᠤᠯᠤᠨ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢ ᠱᠣᠪᠣᠢᠯᠭᠠᠵᠤ ᠠᠭᠤᠯᠠ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠨ᠎ᠠ᠃ ᠳᠠᠷᠠᠭᠠᠬᠢ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠵᠤ ᠲᠣᠭᠯᠠᠨ᠎ᠠ᠃
ᠰᠦᠮᠪᠦᠷ ᠠᠭᠤᠯᠠ 
3 - ᠵᠡᠭᠦᠨ ᠭᠠᠷ᠂  
B - ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠭᠠᠷ᠃ 
1 - ᠡᠷᠡᠬᠡᠢ ᠬᠤᠷᠤᠭᠤ᠂ 
2 - ᠳᠣᠯᠣᠪᠤᠷ ᠬᠤᠷᠤᠭᠤ᠂ 
3 - ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠷᠤᠭᠤ᠂ 
4 - ᠢᠳᠠᠮ ᠬᠤᠷᠤᠭᠤ᠂ 
5 - ᠰᠢᠭᠡᠵᠡᠢ ᠬᠤᠷᠤᠭᠤ 
1᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠪᠣᠢ? 
(3-1)᠄ ᠰᠢᠪᠠᠷ ᠲᠤ᠌ ᠤᠨᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠷᠭ᠎ᠠ ᠳᠠᠭ᠎ᠠ 
2᠄  ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(B-5᠂ 3-5) ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠪᠢᠷᠠᠭᠤ 
3᠄  ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(B-3᠂ 4) ᠨᠣᠶᠠᠨ ᠬᠠᠲᠤᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠣᠷᠣ ᠳᠡᠷ᠎ᠡ ᠪᠤᠶᠤ ᠣᠯᠪᠣᠭ᠂ ᠲᠦᠰᠢᠯᠭᠡ 
4᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(3-3  4) ᠨᠣᠶᠠᠨ ᠬᠠᠲᠤᠨ ᠬᠣᠶᠠᠷ 
5᠄ ᠡᠨᠳᠡ ᠶᠠᠭᠤ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠵᠡᠭᠦᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠩᠬᠣᠷ) 
ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠠᠳᠤᠭᠤᠨ ᠤ᠋ ᠵᠣᠭᠰᠣᠭᠠᠯ 
6᠄ ᠡᠨᠳᠡ ᠶᠠᠭᠤ ᠪᠠᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(ᠵᠡᠭᠦᠨ ᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠩᠬᠣᠷ) 
ᠲᠦᠮᠡᠨ ᠬᠣᠨᠢᠨ ᠤ᠋ ᠬᠣᠷᠣᠭ᠎ᠠ 
7᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(B-1) ᠠᠯᠲᠠᠨ ᠪᠠᠭᠠᠨ᠎ᠠ 
8᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(B-2) ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠪᠠᠭᠠᠨ᠎ᠠ 
9᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(3-2) ᠱᠢᠷᠦᠨ ᠪᠠᠭᠠᠨ᠎ᠠ 
10᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(B-1 ᠦ᠌ ᠦᠶ᠎ᠡ) ᠰᠢᠷ᠎ᠠ ᠨᠣᠬᠠᠢ 
11᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(B-2 ᠤ᠋ ᠦᠶ᠎ᠡ) ᠬᠠᠷ᠎ᠠ ᠨᠣᠬᠠᠢ 
12᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
(3-2 ᠤ᠋ ᠦᠶ᠎ᠡ) ᠬᠠᠯᠲᠠᠷ ᠨᠣᠬᠠᠢ 
13᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠪᠣᠢ? 
(B-1 ᠦ᠌ ᠬᠢᠮᠤᠰᠤ) ᠴᠣᠭᠴᠣᠭᠣ ᠰᠢᠪᠠᠭᠤ 
14᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠪᠣᠢ? 
   ᠪᠢᠯᠵᠤᠤᠬᠠᠢ ᠰᠢᠪᠠᠭᠤ 
15᠄ ᠡᠨᠡ ᠤᠤ ᠪᠣᠢ? 
   ᠬᠠᠷᠢᠶᠠᠴᠠᠢ ᠰᠢᠪᠠᠭᠤ 
16᠄ ᠡᠨᠡ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠠᠭᠤ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠢ? 
    ᠬᠠᠩᠭᠠᠷᠤᠳ ᠰᠢᠪᠠᠭᠤ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠶᠤᠮ 
17᠄ ᠡᠭᠦᠪᠡᠷ ᠣᠷᠣᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠤᠤ? 
(B-1 ᠪᠠ B-2  ᠦᠨ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣᠬᠢ ᠵᠠᠢ) 
   ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠪᠤᠬ᠎ᠠ ᠮᠥᠷᠭᠥᠨ᠎ᠡ 
18᠄ ᠡᠭᠦᠪᠡᠷ ᠣᠷᠣᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠤᠤ? 
(B-2 ᠪᠠ 3-2  ᠦᠨ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣᠬᠢ ᠵᠠᠢ)
    ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠪᠤᠤᠷ᠎ᠠ ᠲᠡᠢᠷᠡᠨ᠎ᠡ 
19᠄ ᠡᠭᠦᠪᠡᠷ ᠣᠷᠣᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠤᠤ? 
(B-1 ᠪᠠ 3-2  ᠦᠨ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣᠬᠢ ᠵᠠᠢ)᠃ 
   ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠂ ᠠᠵᠢᠷᠭ᠎ᠠ ᠲᠠᠩᠭᠠᠷᠤᠨ᠎ᠠ 
20᠄ ᠡᠨᠡ ᠶᠠᠭᠤ ᠪᠣᠢ? 
(3-2 ᠪᠠ B-5  ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠢ) 
   ᠰᠢᠷ᠎ᠠ ᠨᠣᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠡᠪᠲᠡᠷᠢ 
   ᠭᠠᠯ ᠬᠠᠮᠢᠭ᠎ᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠠᠪᠬᠤ ᠪᠣᠢ? ᠭᠡᠳ ᠲᠣᠬᠣᠢ᠂ ᠱᠣᠣ ᠪᠠᠭᠤᠤ ᠵᠢᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠪᠠᠢᠭᠠᠳ ᠰᠢᠷ᠎ᠠ ᠨᠣᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠡᠪᠲᠡᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ 
   - ᠬᠠᠪ ᠭᠡᠳ ᠢᠳᠠᠮ ᠬᠤᠷᠤᠭᠤ ᠶ᠋ᠢ ᠨᠢ ᠪᠠᠷᠢᠵᠤ ᠠᠪᠤᠭᠠᠳ᠄ 
   ᠬᠢᠷᠥᠭᠡ ᠠᠪᠬᠤ ᠤᠤ? ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ ᠠᠪᠬᠤ ᠤᠤ? ᠰᠢᠪᠦᠭᠡ ᠠᠪᠬᠤ ᠤᠤ? ᠭᠡᠵᠦ ᠠᠰᠠᠭᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠴᠠᠭᠠᠳᠤ ᠬᠥᠮᠦᠨ ᠨᠢ ᠠᠯᠢ ᠨᠢᠭᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢ ᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠨ᠎ᠡ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠬᠢᠷᠥᠭᠡ ᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠲᠡᠷᠡ ᠬᠤᠷᠤᠭᠤ ᠶ᠋ᠢ ᠨᠢ ᠬᠢᠷᠥᠭᠡᠳᠡᠬᠦ ᠮᠠᠶᠢᠭ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠨ᠎ᠡ᠃ ᠰᠢᠪᠦᠭᠡ ᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠰᠢᠪᠦᠭᠡᠳᠡᠬᠦ ᠮᠠᠶᠢᠭ᠂ ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ ᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠣᠭᠲᠣᠯᠬᠤ ᠮᠠᠶᠢᠭ ᠦᠵᠡᠭᠦᠯᠵᠦ ᠪᠠᠭᠠᠯᠠᠨ᠎ᠠ᠃  

Сүмбэр уул


Энэ тоглоомоор тоглоход Сүмбэр уул байгуулж байгаа хүн зүүн гарын чигчий хуруун дээр баруун гарын чигчийг өндгөөр нь тохож дараа нь зүүн гарын дунд хуруу,ядам хуруу хоёр дээр баруун гарын мөн хоёр хурууг чигчийн доогуур оруулж давхарлан тавьж,эцэст нь зүүн гарын эрхий, долоовор хоёр хурууг баруун гарын долоовортой уулзуулан дээш шовойлгож уул хэлбэртэй болгоно. Дараахь зүйлийг асууж,хариулж тоглоно. 
Сүмбэр уул 
3 - зүүн гар  
Б - баруун гар  
1 - эрхий хуруу  
2 - долоовор хуруу     
3 - дунд хуруу  
4 - ядам хуруу   
5 - чигчий хуруу 
1. Энэ юу вэ? 
(3-1) Шаварт унасан шарга даага 
2. Энэ юу юм бэ? 
(Б-5,3-5) Холбоотой хоёр бяруу 
3. Энэ юу юм бэ?
(Б-3,4) Ноён хатан хоёрын ор дэр буюу овлог, түшлэг 
4. Энэ юу юм бэ? 
(3-3. 4) Ноён хатан хоёр 
5. Энд юу байдаг юм бэ?
(Баруун эсвэл зүүн гарын алганы хонхор) 
Мянган адууны зогсоол 
6. Энд юу байдаг юм бэ?
(Зүүн гарын алганы хонхор) 
Түмэн хонины хороо 
7. Энэ юу юм бэ?
(Б-1) Алтан багана 
8. Энэ юу юм бэ?
(Б-2) Мөнгөн багана 
9. Энэ юу юм бэ?
(3-2) Шүрэн багана 
10. Энэ юу юм бэ? 
(Б-1-ийн үе) Шар нохой 
11. Энэ юу юм бэ?
(Б-2-ын үе) Хар нохой 
12. Энэ юу юм бэ?
(3-2-ын үе) Халтар нохой 
13. Энэ юу вэ?
(Б-1-ийн хумс)Чогчого шувуу 
14. Энэ юу вэ?
Бялзуухай шувуу 
15. Энэ юу вэ? 
Хараацай шувуу 
16. Энэ дээр юу суудаг юм бэ?
       Хангарьд шувуу суудаг юм 
17. Үүгээр орж болох уу?
(Б-1 ба Б-2-ын хоорондхи зай) 
Болохгүй,бух мөргөнө 
18. Үүгээр орж болох уу?
(Б-2 ба 3-2-ын хоорондхи зай Болохгүй,буур тийрнэ 
19. Үүгээр орж болох уу?
(Б-1 ба 3-2-ын хоорондхи зай). 
Болохгүй,азарга тангарна 
20. Энэ юу вэ? 
(3-2 ба Б-5-ын арын зай) 
Шар нохойн хэвтэр 
Гал хаанаас авах вэ? гээд тохой, шуу бугуй заахад болохгүй гэсээр байгаад шар нохойн хэвтрийг заахын хамт 
- Хав гээд ядам хурууг нь барьж аваад: 
Хөрөө авах уу?
Хутга авах уу?
Шөвөг авах уу? гэж асуухад цаад хүн нь аль нэгийг нь авна гэнэ. 
Тэгээд хөрөө авна гэсэн бол тэр хурууг нь хөрөөдөх маяг үзүүлнэ. 
Шөвөг авна гэсэн бол шөвөгдөх маяг,хутга авна гэсэн бол огтлох маяг үзүүлж баална.