ᠮᠢᠨᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ- ᠷ ᠴᠣᠢᠨᠣᠮР.Чойном -Миний монгол жижигхэн
ᠮᠢᠨᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠷ ∙ ᠴᠣᠢᠨᠣᠮ
ᠲᠠᠨ ᠤ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ ᠤᠤ? ᠭᠡᠵᠦ ᠲᠠᠪᠲᠤᠷ ᠦᠭᠡᠢ ᠨᠢᠭᠡ ᠨᠢ ᠠᠰᠠᠭᠤᠪᠠᠯ
ᠲᠠ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠠᠷᠠᠢ! ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ ᠠ᠋ ᠮᠢᠨᠦ ᠡᠬᠡ ᠣᠷᠣᠨ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ᠃
ᠵᠢᠯ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳᠥᠷᠪᠡ ᠥᠷᠲᠡᠭᠡᠯᠡᠳᠡᠭ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠵᠢᠯᠠᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠤᠭᠤᠬᠠᠨ ᠭᠣᠷᠣᠬᠠ ᠨᠢ ᠳᠠᠯᠠᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠴᠢᠳᠬᠤᠳᠠᠭ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠱᠠᠪᠠᠢ ᠥᠬᠢᠳ ᠡᠴᠡ ᠨᠢ ᠮᠠᠨᠳᠤᠬᠠᠢ ᠲᠤᠶᠠᠭᠠᠷᠠᠳᠠᠭ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠵᠢᠩᠭᠠᠷ ᠭᠡᠰᠡᠷ ᠬᠥᠪᠡᠭᠦᠳ ᠡᠴᠡ ᠨᠢ ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠲᠣᠳᠣᠷᠠᠳᠠᠭ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ ᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠵᠢᠭᠠᠯᠬᠠᠨ ᠮᠣᠷᠢᠳ ᠨᠢ
ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠣᠷᠢᠳᠠᠭ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠳᠡᠪᠡᠯ ᠲᠡᠢ ᠨᠠᠮᠬᠠᠨ ᠡᠪᠦᠭᠡᠳ ᠨᠢ
ᠴᠡᠭᠡᠵᠢᠨ ᠦ᠌ ᠨᠣᠮ ᠲᠠᠢ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠳᠡᠪᠲᠡᠷᠯᠡᠵᠦ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠰᠢᠯᠦᠭ ᠨᠢ
ᠲᠡᠮᠡᠭᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠠᠴᠢᠬᠤ ᠪᠡᠷ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠳᠡᠭᠡᠳᠦᠯᠡᠵᠦ ᠲᠠᠲᠠᠳᠠᠭ ᠬᠤᠭᠤᠷ ᠨᠢ
ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶ᠋ᠢ ᠤᠶᠠᠷᠠᠭᠠᠳᠠᠭ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠵᠢᠵᠢᠭ ᠭᠡᠳ ᠵᠢᠭᠢᠬᠦ ᠶᠦᠮ ᠪᠣᠯ ᠲᠣᠮᠣᠷᠠᠵᠤ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠪᠡᠷ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠵᠢᠩᠲᠡᠢ ᠲᠣᠮᠣ ᠠ᠋ᠴᠠ ᠴᠤ᠌ ᠬᠤᠯᠴᠢᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ
ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠲᠠᠯ ᠲᠠᠢ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ ᠵᠢᠪᠦᠭᠦᠯᠵᠦ ᠳᠠᠯᠠᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠠᠶᠠᠭᠰᠠᠨ ᠴᠤ᠌
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠰᠡᠯᠢᠭᠦᠷᠳᠡᠬᠦ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠵᠢᠭᠦᠷ ᠣᠷᠭᠣᠭᠠᠳ ᠬᠥᠭᠡᠷᠪᠡᠯ ᠮᠣᠷᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠨᠢᠰᠬᠦ ᠪᠡᠷ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠪᠡᠨ ᠮᠢᠨᠦ ᠡᠬᠡ ᠣᠷᠣᠨ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ
ᠴᠡᠩᠬᠡᠷ ᠲᠩᠷᠢ ᠪᠡᠨ ᠳᠡᠭᠡᠳᠦᠯᠡᠳᠡᠭ
ᠴᠡᠴᠡᠨ ᠪᠢᠯᠢᠭ ᠨᠢ ᠬᠡᠪ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ
ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠪᠣᠭᠳᠠ ᠠ᠋ᠴᠠ ᠥᠪᠯᠡᠭᠰᠡᠨ
ᠴᠡᠭᠡᠵᠢᠨ ᠦ᠌ ᠣᠮᠣᠭ ᠨᠢ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ
ᠵᠢᠵᠢᠭ ᠵᠢᠵᠢᠭ ᠭᠡᠵᠦ ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠢ᠋ ᠨᠢᠭᠡ ᠪᠡᠷ ᠦᠵᠡᠪᠡᠴᠦ
ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠲᠦ᠍ ᠰᠥᠭᠥᠳᠴᠦ ᠴᠡᠴᠡᠷᠡᠭᠰᠡᠨ
ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠵᠢᠵᠢᠭᠬᠡᠨ ᠠ᠋…
Миний монгол жижигхэн
Р.Чойном
Танай Монгол жижигхэн үү? гэж
Тавьтаргүү нэг нь асуувал
Та ингэж хариулаарай!
Жижигхээн миний эх орон жижигхэн..
Жил сарын улирал 4 өртөөлдөг жижигхэн
Жалгын жоохон горхи нь далайд цутгадаг жижигхэн
Жаахан шаавай охидоос нь Мандухай туяардаг жижигхэн
Жангар Гэсэр хөвгүүдээс нь Чингис тодордог жижигхэн
Дэлтэй жаалхан морьд нь
Дэлхийг тойрдог жижигхэн
Дээлтэй намхан өвгөд нь
Цээжний номтой жижигхэн
Дэвтэрлэж бичсэн шүлэг нь
Тэмээнд ачихаар жижигхэн
Дээдэлж татдаг хуур нь
Дэлхийг уяраадаг жижигхэн
Жижиг гээд жийх юм бол
Томорч мэдэхээр жижигхэн
Жинтэй томоос ч хулчийхгуй
Толгойн мэдэлтэй жижигхэн
Живүүлж далайд хаясан ч
Монголоороо сэлүүрдэх жижигхэн
Жигүүр ургаад хөөрвөл
Морьтойгоо нисэхээр жижигхэн
Жижигхэндээ миний эх орон жижигхэн
Цэнхэр тэнгэрээ дээдэлдэг
Цэцэн билэг нь хэвээрээ
Чингис богдоос өвлөсөн
Цээжний омог нь янзаараа
Жижиг жижиг гэж орчлонг нэгээр үзэвч
Чингист сөгдөж чичирсэн
Орчлон өөрөө жижигхээн…
Танай Монгол жижигхэн үү? гэж
Тавьтаргүү нэг нь асуувал
Та ингэж хариулаарай!
Жижигхээн миний эх орон жижигхэн..
Жил сарын улирал 4 өртөөлдөг жижигхэн
Жалгын жоохон горхи нь далайд цутгадаг жижигхэн
Жаахан шаавай охидоос нь Мандухай туяардаг жижигхэн
Жангар Гэсэр хөвгүүдээс нь Чингис тодордог жижигхэн
Дэлтэй жаалхан морьд нь
Дэлхийг тойрдог жижигхэн
Дээлтэй намхан өвгөд нь
Цээжний номтой жижигхэн
Дэвтэрлэж бичсэн шүлэг нь
Тэмээнд ачихаар жижигхэн
Дээдэлж татдаг хуур нь
Дэлхийг уяраадаг жижигхэн
Жижиг гээд жийх юм бол
Томорч мэдэхээр жижигхэн
Жинтэй томоос ч хулчийхгуй
Толгойн мэдэлтэй жижигхэн
Живүүлж далайд хаясан ч
Монголоороо сэлүүрдэх жижигхэн
Жигүүр ургаад хөөрвөл
Морьтойгоо нисэхээр жижигхэн
Жижигхэндээ миний эх орон жижигхэн
Цэнхэр тэнгэрээ дээдэлдэг
Цэцэн билэг нь хэвээрээ
Чингис богдоос өвлөсөн
Цээжний омог нь янзаараа
Жижиг жижиг гэж орчлонг нэгээр үзэвч
Чингист сөгдөж чичирсэн
Орчлон өөрөө жижигхээн…
