ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ-ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠩᠭᠡᠯ᠂ ᠤᠯᠠᠭᠠᠨᠴᠡᠴᠡᠭ Баярцэнгэл, Улаанцэцэг - Хайрын дуу ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ-ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠩᠭᠡᠯ᠂ ᠤᠯᠠᠭᠠᠨᠴᠡᠴᠡᠭ Баярцэнгэл, Улаанцэцэг - Хайрын дуу

ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ-ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠩᠭᠡᠯ᠂ ᠤᠯᠠᠭᠠᠨᠴᠡᠴᠡᠭ Баярцэнгэл, Улаанцэцэг - Хайрын дуу

ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ:ᠳᠠᠭᠤᠤ ᠬᠥᠭᠵᠢᠮ
2023-09-21

1231

ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ


         ᠦᠭᠡ᠄ ᠫ᠊᠂ ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠩᠭᠡᠯ 
         ᠠᠶ᠎ᠠ᠄ ᠫ᠊᠂ ᠣᠳᠬᠣᠨᠴᠡᠩᠬᠡᠯ 
         ᠳᠠᠭᠤᠴᠢᠨ᠄ ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠩᠭᠡᠯ᠂ ᠤᠯᠠᠭᠠᠨᠴᠡᠴᠡᠭ 

ᠡᠷᠡᠭᠡᠯᠵᠡᠬᠦ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠨ᠎ᠠ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ 
ᠡᠨᠳᠡ ᠡᠴᠡ ᠪᠢᠲᠡᠭᠡᠢ ᠶᠠᠪᠤ ᠠ᠋ ᠡᠬᠡᠨᠡᠷ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯ ᠴᠢ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ 
ᠭᠤᠨᠢᠭᠯᠠᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠴᠢᠮ᠎ᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ 
ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠢᠨᠢᠶᠡᠳᠦ ᠪᠡᠷ ᠡᠨᠡ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠲᠡᠳᠬᠦᠵᠦ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ 

ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠪᠤᠤ ᠬᠢᠴᠢᠶᠡ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠮᠢᠨᠢ ᠲᠣᠮᠣ ᠵᠢᠱ᠌ᠢᠶ᠎ᠡ 
ᠬᠠᠷᠠᠬᠠᠨ ᠨᠢᠳᠦ ᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠡᠭᠴᠡᠯᠡᠨ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠢᠨᠢᠶᠡ 
ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠯᠡ ᠦᠨᠡᠨ ᠦᠭᠡ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠢᠨᠢ ᠰᠢᠪᠡᠨᠡᠨ᠎ᠡ ᠴᠣᠭ
ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠵᠢᠷᠭᠠᠨ᠎ᠠ ᠬᠠᠮᠲᠤ
ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠵᠤ ᠯᠠ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠮᠢᠨᠢ
ᠬᠠᠷᠠᠮᠨᠠᠬᠤ ᠯᠠ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠦᠨᠦᠰᠴᠦ ᠯᠡ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠦᠭᠡᠢ ᠦᠨᠡᠨ
ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠪᠠᠢᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠯᠠ ᠪᠠᠢᠬᠤ
         ( ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ)

ᠡᠷᠡᠭᠡᠯᠵᠡᠬᠦ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠨ᠎ᠠ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠡᠨᠳᠡ ᠡᠴᠡ ᠪᠢᠲᠡᠭᠡᠢ ᠶᠠᠪᠤ ᠠ᠋ ᠡᠬᠡᠨᠡᠷ ᠮᠢᠨᠢ ᠪᠣᠯ ᠴᠢ ᠪᠠᠢᠨ᠎ᠠ
ᠵᠢᠭᠠᠬᠠᠨ ᠯᠠ ᠬᠣᠯᠠᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠮᠢᠨᠢ ᠴᠢᠮ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ
ᠬᠠᠷᠢᠨ ᠴᠢ ᠨᠠᠳᠠ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠯᠠ ᠳᠤᠲᠠᠵᠤ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠬᠤ ᠶᠤᠮ

ᠵᠢᠷᠦᠬᠡ ᠪᠠᠰᠠ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠮᠢᠨᠢ ᠵᠦᠩ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠳᠣᠭᠳᠣᠯᠬᠤ ᠶᠤᠮ
ᠵᠡᠭᠦᠳᠦ ᠪᠠᠰᠠ ᠪᠣᠳᠣᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠲᠠᠩᠳᠠ ᠯᠠ ᠣᠷᠴᠢᠬᠤ ᠶᠤᠮ
ᠦᠷᠭᠦᠯᠵᠢ ᠯᠡ ᠦᠨᠡᠨ ᠦᠭᠡ ᠵᠢᠷᠦᠬᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠢᠨᠢ ᠰᠢᠪᠡᠨᠡᠨ᠎ᠡ ᠴᠣᠭ
ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠡᠭᠦᠷᠢᠳᠡ ᠵᠢᠷᠭᠠᠨ᠎ᠠ ᠬᠠᠮᠲᠤ
         ( ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ)    ( ᠳᠠᠬᠢᠯᠲᠠ)

ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠵᠤ ᠯᠠ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠮᠢᠨᠢ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ
ᠦᠨᠦᠰᠴᠦ ᠯᠡ ᠦᠵᠡᠭᠰᠡᠨ ᠦᠭᠡᠢ ᠦᠨᠡᠨ
ᠡᠨᠡ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ
ᠡᠨᠡ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ
ᠡᠨᠡ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ
ᠡᠨᠡ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ
ᠡᠨᠡ ᠮᠢᠨᠦ ᠬᠠᠢᠷ᠎ᠠ
ᠬᠠᠢᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠤ᠁

       ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠲᠠᠵᠤ᠂ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠠᠯᠲᠠᠨᠴᠢᠮᠡᠭ
       ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠤᠤᠭᠠᠨᠵᠢᠳ

Хайрын дуу
Үг: П, Баярцэнгэл
Ая: П, Отгонцэнгэл
Дуучин: Баярцэнгэл, Улаанцэцэг

Эргэлзэх хэрэггүй итгэл даана сэтгэл байна
Эндээс битгий яваа эхнэр минь бол чи байна
Гуниглан суух үе чамд минь гарахгүй
Ганцхан инээдээр энэ хайраа тэтгэж байна

Хайрлах гэж бүү хичээ хайр минь том жишээ
Хархан нүдээрээ эгцлэн харж инээ
Үргэлж л үнэн үг зүрхэнд чинь шивнэнэ цуг
Үлгэрийн амьдралдаа үүрд жаргана хамт

Хайрлаж л үзсэнгүй хайр минь өөө
Харамлах л сэтгэл байна өөө өөө
Үнсэж л үзсэнгүй үнэн ммм
Үнэнч байж чадах л байх өөө өөө

Хайрлаж л үзсэнгүй хайр минь өөө
Харамлах л сэтгэл байна өөө өөө
Үнсэж л үзсэнгүй үнэн ммм
Үнэнч байж чадах л байх өөө өөө

Эргэлзэх хэрэггүй итгэл даана сэтгэл байна
Эндээс битгий яваа эхнэр минь бол чи байна
Жаахан л холдох бүр хайр минь чамаараа
Харин чи надаараа л дутаж хайрлах юм

Зүрх бас сэтгэл минь зөнгөөрөө л догдлох юм
Зүүд бас бодолд минь дандаа л орчих юм
Үргэлж л үнэн үг зүрхэнд чинь шивнэнэ цуг
Үлгэрийн амьдралдаа үүрд жаргана хамт

Хайрлаж л үзсэнгүй хайр минь өөө
Харамлах л сэтгэл байна өөө өөө
Үнсэж л үзсэнгүй үнэн ммм
Үнэнч байж чадах л байх өөө өөө

Хайрлаж л үзсэнгүй хайр минь өөө
Харамлах л сэтгэл байна өөө өөө
Үнсэж л үзсэнгүй үнэн ммм
Үнэнч байж чадах л байх өөө өөө

Хайрлаж л үзсэнгүй хайр минь өөрөө
Үнсэж л үзсэнгүй үнэн хайр
Энэ миний хайр энэ миний хайр
Энэ миний хайрын дуу

Энэ миний хайр энэ миний хайр
Хайрын дуу