ᠪᠢ ᠬᠠᠮᠢᠬ᠋ᠠ ᠳᠥᠷᠥᠭᠡ ᠪᠤᠢ-ᠪ᠂ ᠶᠠᠪᠤᠭᠤᠬᠤᠯᠠᠨ Би хаана төрөө вэ-Б.Явуухулан
Би хаана төрөө вэ
Б.Явуухулан
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын
хоёр
одны
тохиох
бяцхан
чөлөөнд
Хоёр
нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх
манхан
тэнгэрийг
эзэгнэхэн
төрлөө би
Цаст
цагаан
уулыг
эзэгнэнхэн
төрлөө би
Цан
хүүрэг савсаж үүлс
ороох
оргилд
Цасан
ширхэг
царцаж
мөс болох халилд
Царгиа
хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст
цагаан
уулыг
эзэгнэнхэн
төрлөө би
Онгон
цэнхэр
талыг
эзэгнэнхэн
төрлөө би
Орог
саарал
зэрэглээ
хавар
сүүмэлзэх хөндийд
Орсон
буурийн
шүд өвөл хангинах хоолойд
Yлэг
гүрвэлийн мөрийг өдий
хүртэл хадгалсан
Онгон
цэнхэр
талыг
эзэгнэнхэн
төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний
өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр
ялдам
агь
гангыг
эзэгнэнхэн
төрлөө би
Yүр
шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл
усан
шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй
мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр
ялдам
агь
гангыг
эзэгнэнхэн
төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний
хоймсолж
томсон
оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун
түмэн үед
монгол
хүний
идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан
бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон
дундаан
талимаарах
алаг
нүдний мэлмэрээнд
Саалийн
үнэр
ханхалсан
дээлийн
хормойн
нугалаасанд
Санан
санан
уярах
цэвэр
ичимтгий
аашинд
Сайхан
бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт
хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн
жороо
морины
шанхны
үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн
салхинаас
бусдыг
дээрээн
гаргаж
үзээгүй
Тэнэгэр
говийн
сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт
хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар
хур
бороог
эзэгнэнхэн
төрлөө би
Амгалан
тэнгэрийг
цочоох
аянгын
догшин
гялбаанд
Ариун
агаарт
шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан
талд
татах
солонгын
долоон
өнгөнд
Аадар
хур
бороог
эзэгнэнхэн
төрлөө би
Цээлхэн
дууний
эгшгийг
эзэгнэнхэн
төрлөө би
Цэнхэр
хадган
дээрх
мөнгөн аягатай сархданд
Цээл
сайхан
эгшигтэй
уртын
дууны
аянд
Цэнгэх
зовох
хосолсон
хүний хувь заяанд
Цээлхэн
дууний
эгшгийг
эзэгнэнхэн
төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе
дамжсан
домогт
Хүчирхэг
дээдсийн
нутагт
мандсан
ардчиллын
дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт
магнай
болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
