ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ- ᠪᠠᠲᠤᠲᠡᠭᠦᠰ Миний нутгийн намар - Баттөгс
ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ
ᠪᠠᠲᠤᠲᠡᠭᠦᠰ
ᠨᠠᠷᠠ ᠨᠡᠯᠡᠢᠭᠰᠡᠨ ᠬᠠᠩᠭᠠᠢ ᠮᠢᠨᠢ ᠪᠡᠶᠡᠰᠦᠨ ᠮᠦᠰᠢᠶᠡᠨ ᠵᠣᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌
ᠬᠦᠳᠡᠩ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠᠰ ᠮᠢᠨᠢ ᠠᠪᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠢᠨᠢ ᠡᠩᠭᠡᠷ ᠰᠢᠭ ᠬᠠᠩᠬᠠᠢᠵᠤ
ᠬᠦᠷᠦᠭᠡᠳ ᠢᠷᠡᠪᠡ ᠤᠤ ᠭᠡᠮᠡᠨ ᠰᠠᠯᠬᠢ ᠪᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠦᠨᠦᠰᠦᠨ ᠠᠷᠭᠠᠳᠠᠨᠠ
ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠡᠢᠮᠦ ᠯᠡ ᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡᠳ ᠪᠤᠴᠠᠬᠤ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠧᠪᠠᠵᠠᠨ ᠭᠡᠯᠲᠡᠢ
ᠬᠥᠯ ᠦᠭᠡᠢ ᠠᠵᠢᠯ ᠥᠷᠨᠢᠭᠰᠡᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ
ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠢᠬᠠᠨ ᠦᠵᠡᠭᠳᠡᠬᠦ ᠪᠠᠶᠠᠨ ᠤ᠋ ᠮᠢᠨᠢ ᠬᠥᠨᠳᠡᠢ
ᠬᠠᠳᠤᠭᠤᠷ ᠲᠠᠷᠮᠠᠭᠤᠷ ᠨᠠᠵᠢᠭᠢᠨᠠᠭᠰᠠᠨ ᠶᠡᠬᠡ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠯᠥᠭᠡᠢ
ᠬᠦᠢᠲᠡᠨ ᠦ᠌ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠥᠷᠦᠭᠰᠡᠨ ᠮᠠᠯᠴᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠨᠡᠭᠦᠳᠡᠯᠴᠢᠨ
ᠲᠡᠷᠭᠡᠨ ᠦ᠌ ᠬᠦᠷᠡᠩ ᠬᠠᠢᠨᠤᠭ ᠰᠡᠭᠦᠳᠡᠷ ᠪᠠᠷᠠᠭᠠᠳᠠᠨ ᠬᠡᠪᠲᠡᠵᠦ
ᠲᠡᠷᠲᠡᠭᠡ ᠠᠯᠤᠰ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠥᠲᠥᠯᠦᠭᠡ ᠮᠣᠷᠢᠲᠠᠨ ᠳᠡᠷᠭᠡᠵᠤ
ᠮᠠᠢᠬᠠᠨ ᠤ᠋ ᠠᠮᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠤᠲᠤᠭᠠ ᠰᠤᠭᠤᠨᠠᠭᠯᠠᠨ ᠤᠨᠢᠶᠠᠷᠲᠤᠵᠤ
ᠮᠠᠩᠬᠠᠢ ᠬᠠᠩᠭᠠᠢ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠬᠠᠳᠤᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠭ ᠢᠷᠡᠵᠡᠢ
ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠡᠢᠮᠦ ᠯᠡ ᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡᠳ ᠪᠤᠴᠠᠬᠤ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠧᠪᠠᠵᠠᠨ ᠭᠡᠯᠲᠡᠢ
ᠰᠢᠮᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠬᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠠᠯᠠᠭᠤᠴᠠᠵᠤ ᠪᠠᠪᠠᠩ ᠰᠣᠭᠲᠣᠭᠤ ᠳᠠᠭᠤᠯᠠᠭᠠᠳ
ᠰᠥᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠨᠢᠷ ᠢ᠋ ᠰᠣᠴᠢᠭᠠᠵᠤ ᠬᠦᠯᠦᠭ ᠦ᠋ᠨ ᠲᠦᠪᠡᠷᠭᠡᠨ ᠰᠣᠨᠣᠰᠤᠭᠳᠠᠵᠤ
ᠭᠣᠣᠯ ᠤᠷᠤᠭᠤᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠠ ᠬᠦᠦ ᠪᠠᠶᠠᠨ ᠤ᠋ ᠠᠳᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠨᠣᠭ ᠲᠠᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ
ᠭᠤᠸᠠᠯᠢᠭ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠠᠢᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠡᠭᠡ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨᠠ
ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠡᠢᠮᠦ ᠯᠡ ᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡᠳ ᠪᠤᠴᠠᠬᠤ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠧᠪᠠᠵᠠᠨ ᠭᠡᠯᠲᠡᠢ
ᠤᠯᠠᠭᠠᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤᠲᠠᠢ ᠲᠤᠷᠯᠢᠶᠠᠬᠠ ᠵᠠᠯᠠᠨ ᠤ᠋ ᠱᠣᠩ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠱᠠᠭᠢᠯᠳᠤᠵᠤ
ᠤᠢᠳᠬᠠᠷ ᠭᠤᠨᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠤᠤ ᠶ᠋ᠢ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ ᠲᠣᠭᠯᠠᠵᠤ
ᠠᠯᠤᠰ ᠢ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠰᠠᠨ ᠰᠢᠪᠠᠭᠤᠳ ᠢ᠋ ᠭᠠᠩᠭᠠᠯᠠᠨ ᠰᠠᠷᠠᠪᠴᠢᠯᠠᠨ ᠬᠠᠷᠠᠭᠠᠳ
ᠠᠯᠲᠠᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠨᠠᠮᠤᠷ ᠴᠠᠭ ᠪᠣᠯᠵᠠᠢ
ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠤᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠠᠯᠢᠭᠤᠨ ᠪᠤᠭᠤ ᠨᠢ ᠤᠷᠤᠮᠳᠠᠵᠤ
ᠣᠷᠴᠢᠯᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᠭᠡᠨ ᠭᠤᠨᠢᠭ ᠢ᠋ ᠬᠥᠮᠦᠨ ᠦ᠌ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠳ᠋ᠦ᠍ ᠮᠡᠳᠡᠷᠡᠭᠦᠯᠦᠭᠡᠳ
ᠲᠠᠩᠬᠢᠯ ᠰᠤᠭᠤᠨ ᠰᠦᠷᠦᠭ ᠰᠦᠷᠲᠦ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠢ᠋ ᠠᠵᠢᠭᠯᠠᠵᠤ
ᠲᠠᠢᠭᠠ ᠬᠥᠪᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠨᠠᠮᠤᠷ ᠡᠷᠲᠡ ᠪᠣᠯᠵᠠᠢ
ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠡᠢᠮᠦ ᠯᠡ ᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡᠳ ᠪᠤᠴᠠᠬᠤ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠧᠪᠠᠵᠠᠨ ᠭᠡᠯᠲᠡᠢ
ᠰᠠᠭᠠᠬᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠢᠯ ᠤ᠋ᠳ ᠠᠢᠯᠠᠰᠤᠭᠠᠳ ᠰᠦ ᠴᠠᠭᠠ ᠪᠢᠯᠬᠠᠵᠤ
ᠰᠠᠷᠯᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠬᠠ ᠲᠣᠭᠰᠢᠵᠤ ᠴᠠᠭᠠᠨ ᠬᠢᠷᠠᠮᠠ ᠵᠠᠬᠠᠯᠠᠭᠠᠳ
ᠬᠠᠲᠤᠨ ᠲᠤᠩᠭᠠᠯᠠᠭ ᠲᠤᠤᠯᠠ ᠮᠢᠨᠢ ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠷ ᠦᠷᠦᠮᠡᠳᠡᠭᠡᠳ
ᠬᠠᠩᠭᠠᠢ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ᠌ ᠮᠢᠨᠢ ᠨᠠᠮᠤᠷ ᠴᠠᠭ ᠪᠣᠯᠵᠠᠢ
ᠵᠤᠨᠵᠢᠨ ᠱᠤᠤᠭᠢᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠠᠴᠤᠳ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠵᠣᠷᠢᠵᠤ
ᠵᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠥᠷ ᠳᠠᠪᠠᠭᠠ ᠰᠦᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠲᠡᠳᠡᠨ ᠢ᠋ ᠢᠪᠡᠭᠡᠵᠦ
ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠣᠭᠤᠷ ᠪᠠᠢᠷᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠤᠨ ᠴᠠᠩᠭᠢᠨᠠᠭᠠᠳ
ᠰᠣᠷᠣᠨ ᠣᠭᠣᠰᠣᠷ ᠲᠠᠢ ᠴᠦᠩᠬᠦ ᠨᠦ᠍ᠭᠦᠳ ᠰᠢᠨᠡᠬᠡᠨ ᠨᠣᠮ ᠲᠠᠢ ᠢᠵᠢᠯᠰᠢᠭᠡᠳ
ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠡᠢᠮᠦ ᠯᠡ ᠰᠠᠢᠬᠠᠨ
ᠮᠡᠨᠳᠦᠯᠡᠭᠡᠳ ᠪᠤᠴᠠᠬᠤ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠧᠪᠠᠵᠠᠨ ᠭᠡᠯᠲᠡᠢ
ᠮᠢᠨᠦ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠮᠤᠷ ᠠᠷᠠᠢ ᠡᠷᠲᠡ ᠪᠣᠯᠵᠠᠢ
Миний нутгийн намар
Баттөгс
Намар намрын улиралд аавыгаа зорино
Нар нь шарсан хангай мишээсээр угтана
Хүдэн татсан уулс минь эцгийн энгэр шиг ханхайж
Хүрээд ирэвүү хэмээн салхиараа үнсэн мишээнэ
Миний нутгийн намар ийм л сайхан
Мэндлээд буцах хорвоод газрын диваажин гэлтэй
Хөлгүй ажил өрнөсөн намрын халуун өдрүүд
Хадлангийн майхан үзэгдэх баянгийн минь хөндий
Хадуур тармуур нажигнасан их хөдөлмөрийн өлгий
Хүйтний амыг сөрсөн Малчин монгол нүүдэлчин
Тэрэгний хайнаг сүүдэр бараадан хэвтэж
Тэртээ алсаас хөтөлгөө морьтон дэргэж
Утаа суунаглан униартаж майхны амнаас алсарч
Унаган хангай нутагт хадлангийн цаг иржээ
Нар салхинд онгосон эгэл борхон залуу
Наян бухлын өвсийг хөндий дагуулан овоолж
Алх дөшний дуу хад дамжин цуурайтаж
Аглаг хөвчийн гүнд дотно эгшиг хадаана
Миний нутгийн намар ийм л сайхан даа
Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа
Шимийн аагинд халамцуухан уртын дуу шуранхайлж
Шөнийн анирийг цочоож агтны төвөргөөн нижигнэнэ
Гол уруудсан хархүү баянгийн адгаар хоног тааруулж
Гоолиг сэтгэлийн гүнд хайрын гэгээ цацруулна
Миний нутгийн намар ийм л сайхан даа
Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа
Улаан хошуут турилах зэлний шон дээр цуглаад
Уйтгар гунигийн хөгжимийг өөрсдийн хэлээр тоглож
Үе Үехэн сүрэглэх аяны шувуудийн ганганааг
Үдийн наранд аав минь саравчлан сонсох нь Намар юмаа
Миний нутгийн намар ийм л сайхан даа
Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа
Саахалтын айлууд айлсаад сүү цагаа бялхаад
Сарлагын бух хэрж цагаан хяруунд захлаад
Хатан туул минь халуун намраар өрөмтөөд
Хангай сайхан нутагт минь намар эрт болохнээ
Миний нутгийн намар ийм л сайхан даа
Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа
Ойн цоорхойн наранд халиун буга нь урамдаж
Орчлонгийн нэгэн уянгыг бусдын сэтгэлд мэдрүүлж
Танхил согоон сүрэг сүрт тулааныг гайхширч
Тайга хөвчийн нутагт минь намар айлчлан иржээ
Миний нутгийн намар ийм л сайхан даа
Мэндлээд буцах хорвоод газрын диваажиндаа
Зунжин наадсан багачууд сургууль цэцэрлэгээ зорьж
Замтын Өндөр даваа хадагаараа тэднийг ивээж
Сумын дотуур байр хүүхдийн дуунд сэргэж
Суран оосортой цүнхнүүд шинэхэн номонд ижилсэж
Миний нутгийн намар ийм л сайхан даа
Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа
Намар болжээ нутагт минь ...