ᠪᠣᠯᠣᠭ ᠡ ᠪᠦᠲᠦᠭ ᠡ ᠢᠷᠦᠭᠡᠶ᠎ᠡ ᠡБолог аа бүтэг аа ерөөе ᠢᠷᠥᠭᠡᠯ ᠮᠠᠭᠲᠠᠭᠠᠯ

  1. ᠲᠡᠷᠢᠭᠦᠨ ᠨᠢᠭᠤᠷ >
  2. ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠭᠡ >
  3. ᠪᠣᠯᠣᠭ ᠡ ᠪᠦᠲᠦᠭ ᠡ ᠢᠷᠦᠭᠡᠶ᠎ᠡ ᠡБолог аа бүтэг аа ерөөе

ᠪᠣᠯᠣᠭ ᠡ ᠪᠦᠲᠦᠭ ᠡ ᠢᠷᠦᠭᠡᠶ᠎ᠡ ᠡБолог аа бүтэг аа ерөөе

2025-05-22

899

ᠪᠣᠯᠣᠭ ᠡ ᠪᠦᠲᠦᠭ ᠡ ᠢᠷᠦᠭᠡᠶ᠎ᠡ ᠡ

  ᠬᠠᠮᠪᠤ ᠪᠯᠠᠮ᠎ᠠ ᠳ᠋ᠠᠮᠪᠠ ᠠᠶᠤᠰᠢᠶᠸᠪ 

ᠠᠢᠯᠰᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠠᠮᠢ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭ 
ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠥᠯᠵᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭ 
ᠠᠯᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠰᠡᠬᠡᠭᠡᠷᠡᠵᠦ ᠤᠬᠠᠭᠠᠷᠠᠭ 
ᠠᠪᠳᠠᠷ᠎ᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠳᠦᠭᠦᠷᠦᠭ 
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠡᠪᠵᠢᠵᠦ ᠥᠭᠡᠳᠡᠯᠡᠭ 
ᠠᠨᠳᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠦᠨᠡᠨᠴᠢ ᠪᠠᠢᠭ 
ᠠᠢᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠦᠦ ᠥᠬᠢᠨ ᠲᠡᠩᠴᠡᠭᠦᠦ ᠵᠠᠶᠠᠭᠠᠭ 
ᠠᠪᠤ ᠪᠦᠬᠦᠨ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠲᠠᠢ ᠵᠢᠷᠭᠠᠭ 
ᠠᠮᠢ ᠪᠦᠬᠦᠨ ᠪᠥᠬᠡ ᠪᠠᠢᠭ
ᠠᠵᠢᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠪᠦᠲᠦᠵᠦ ᠶᠠᠪᠤᠭ
ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠡᠭᠵᠢᠭ
ᠠᠯᠪᠠᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠦᠷ ᠬᠥᠭᠵᠢᠭ
ᠠᠷᠠᠳ ᠪᠦᠬᠦᠨ ᠲᠠᠢᠪᠤᠩ ᠪᠠᠢᠭ
ᠪᠣᠳᠣᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠪᠠᠢᠭ
ᠪᠡᠷᠬᠡᠰᠢᠶᠡᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠤᠬᠠᠭᠠᠷᠠᠯ ᠪᠠᠢᠭ
ᠪᠣᠯᠵᠣᠭ᠎ᠠ ᠪᠦᠷᠢ ᠪᠦᠲᠦᠵᠦ ᠥᠷᠨᠢᠭ
ᠪᠣᠳᠣᠯ ᠪᠦᠷ ᠴᠡᠭᠡᠯᠵᠦ ᠭᠡᠢᠭ
ᠪᠦᠰᠡᠭᠦᠢ ᠪᠦᠷ ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠭᠳᠠᠨ ᠡᠩᠬᠦᠷᠡᠢᠰᠥᠭ
ᠪᠥᠬᠡ ᠪᠦᠷᠢ ᠵᠤᠲᠠᠭ ᠲᠠᠢ ᠪᠠᠢᠭ
ᠪᠤᠶᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠪᠤᠴᠠᠵᠤ ᠠᠰᠬᠠᠷᠠᠭ
ᠪᠤᠵᠠᠷ ᠪᠦᠬᠦᠨ ᠠᠷᠢᠯᠤᠭ
ᠭᠣᠯᠣᠮᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠮᠠᠨᠳᠤᠨ ᠪᠠᠳᠠᠷᠠᠭ
ᠭᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠯᠢᠭᠡ ᠪᠦᠲᠦᠨ ᠪᠠᠢᠭ
ᠭᠠᠷᠤᠵᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠬᠠᠭᠠᠭᠳᠠᠭ
ᠭᠣᠣᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠬᠠᠷᠭᠢᠯᠠᠭ
ᠭᠠᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠡᠪᠵᠢᠭ
ᠨᠠᠢᠵᠠ ᠪᠦᠷ ᠨᠠᠨᠳᠢᠨ ᠪᠠᠢᠭ
ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠪᠦᠷ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠭ
ᠨᠠᠮᠤᠷ ᠪᠦᠷ ᠨᠠᠯᠠᠭᠠᠷ ᠪᠠᠢᠭ
ᠨᠤᠲᠤᠭ ᠪᠦᠬᠦᠨ ᠪᠦᠲᠦᠨ ᠪᠠᠢᠭ
ᠨᠠᠭᠤᠷ ᠪᠦᠬᠦᠨ ᠴᠡᠯᠡᠯᠵᠡᠭ
ᠲᠠᠨᠢᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠲᠠᠪᠢᠯᠠᠩ ᠨᠡᠢᠯᠡᠭ
ᠲᠠᠷᠢᠶ᠎ᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠰᠣᠶᠣᠭᠠᠯᠠᠨ ᠨᠠᠢᠭᠤᠭ
ᠲᠥᠰᠢᠶ᠎ᠡ ᠪᠦᠷ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠲᠦᠮᠡᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠢᠳᠦᠲᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠪᠦᠬᠦᠨ ᠴᠠᠨ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠢᠭ
ᠲᠠᠨᠢᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠨᠠᠢᠷᠰᠠᠭ ᠪᠠᠢᠭ
ᠲᠩᠷᠢ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠭᠦᠯᠡ ᠦᠭᠡᠢ ᠴᠡᠯᠮᠡᠭ
ᠤᠴᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠣᠴᠢᠭ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠲᠠᠨᠢᠭ
ᠤᠨᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠭᠦᠪᠢᠭᠡᠳ ᠪᠣᠰᠤᠭ
ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠪᠦᠷ ᠰᠢᠳᠤᠷᠭᠤ ᠪᠠᠢᠭ
ᠦᠭᠡ ᠪᠦᠷᠢ ᠢᠷᠦᠭᠡᠯ ᠪᠣᠯᠤᠭ
ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ ᠪᠦᠷ ᠡᠨᠡᠷᠢᠵᠦ ᠪᠠᠢᠭ
ᠦᠷᠡᠰ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠩᠬᠡ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠲᠣᠷᠨᠢᠭ
ᠦᠷ᠎ᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠵᠦ ᠠᠷᠪᠢᠵᠢᠭ
ᠦᠢᠯᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠦᠭᠦᠷᠦᠭ
ᠡᠪᠦᠭᠡᠳ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠡᠭᠡᠳᠦᠯᠡᠭᠳᠡᠭ
ᠡᠪᠦᠯ ᠪᠦᠷ ᠥᠩ ᠲᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠡᠷᠦᠬᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠥᠨᠢᠷᠵᠢᠨ ᠳᠡᠯᠭᠡᠷᠡᠭ
ᠥᠭᠭᠦᠭᠰᠡᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠪᠤᠶᠠᠨ ᠬᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭ
ᠵᠤᠨ ᠪᠦᠷ ᠳᠡᠯᠭᠡᠷ ᠪᠠᠢᠭ
ᠵᠢᠳᠬᠦᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠰᠢᠮ᠎ᠡ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭ
ᠵᠥᠷᠢᠭᠰᠡᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠠᠮᠠ ᠨᠡᠢᠯᠡᠭ
ᠵᠠᠬᠢᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠲᠡᠭᠰᠢᠯᠡᠭ
ᠡᠵᠢ ᠪᠦᠬᠦᠨ ᠦᠷᠡᠰ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠭ
ᠡᠮᠡᠭᠡᠳ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠷᠬᠢᠮᠯᠡᠭᠳᠡᠭ
ᠡᠷ᠎ᠡ ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠳᠡᠭᠡᠳᠦᠯᠡᠭᠳᠡᠨ ᠮᠠᠨᠳᠤᠭ
ᠡᠬᠡ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠩᠬᠡ ᠲᠥᠷᠥᠭ
ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠳᠠᠭ
ᠳᠡᠭᠡᠪᠦᠷ ᠪᠦᠬᠦᠨ ᠨᠥᠮᠥᠷᠢ ᠪᠠᠢᠭ
ᠳᠡᠨᠵᠢ ᠪᠦᠬᠦᠨ ᠴᠡᠴᠡᠭ ᠲᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠰᠦᠷᠦᠭ ᠪᠦᠷ ᠦᠰᠦᠨ ᠳᠡᠪᠵᠢᠭ
ᠰᠠᠷᠠᠨ ᠨᠠᠷᠠᠨ ᠭᠬᠢᠷ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠰᠠᠭᠠᠬᠠᠯᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠨᠢᠭᠡ ᠪᠠᠢᠭ
ᠰᠠᠷᠠᠨ ᠢᠵᠢᠢ ᠰᠢᠳᠢ ᠳᠦᠭᠦᠷᠦᠭ
ᠢᠲᠡᠭᠡᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠦᠨᠡᠲᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠢᠪᠡᠭᠡᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠨᠢᠳᠦ ᠪᠡᠨ ᠣᠯᠤᠭ
ᠴᠡᠷᠢᠭ ᠪᠦᠬᠦᠨ ᠠᠮᠢᠳᠤ ᠪᠠᠢᠭ
ᠴᠡᠴᠡᠭ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠡᠯᠭᠡᠷᠡᠵᠦ ᠪᠠᠢᠭ
ᠴᠥᠪᠦᠭᠦᠨ ᠴᠠᠭ ᠲᠡᠭᠦᠰᠦᠭ
ᠴᠥᠭᠡᠪᠦᠷᠢ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠰᠠᠷᠨᠢᠭ
ᠵᠠᠮ ᠪᠦᠬᠦᠨ ᠥᠯᠵᠡᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠵᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠲᠡᠭᠰᠢ ᠪᠠᠢᠭ
ᠣᠯᠵᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠵᠥᠪ ᠪᠠᠢᠭ
ᠣᠯᠠᠨ ᠲᠦᠮᠡᠨ ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠪᠠᠢᠭ
ᠣᠳᠣᠲᠤ ᠲᠩᠷᠢ ᠡᠭᠦᠯᠡ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠢᠭ
ᠣᠳᠣᠨ ᠲᠠᠢ ᠡᠵᠢ ᠨᠦ᠍ᠭᠦᠳ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠠᠢᠭ
ᠬᠡᠰᠢᠭ ᠪᠦᠬᠦᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭ
ᠬᠦᠰᠡᠯ ᠪᠦᠬᠦᠨ ᠭᠡᠭᠡᠨ ᠪᠠᠢᠭ
ᠬᠠᠢᠷᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠬᠠᠨᠤᠨ ᠵᠢᠷᠭᠠᠭ
ᠬᠠᠷᠰᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠪᠯᠡᠵᠦ ᠨᠢᠭᠡᠳᠦᠭ
ᠬᠣᠣᠰ ᠪᠦᠬᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠤᠷᠲᠤ ᠨᠠᠰᠤᠯᠠᠭ
ᠬᠥᠭᠰᠢᠳ ᠪᠦᠬᠦᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠡᠩᠬᠡ ᠨᠠᠰᠤᠯᠠᠭ
ᠬᠠᠨᠢ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠡᠷᠭᠡᠳᠡᠬᠢ ᠪᠡᠨ ᠳᠡᠭᠡᠳᠦᠯᠡᠭ
ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠴᠢ ᠪᠦᠷ ᠭᠠᠷ ᠨᠡᠢᠯᠡᠭ
ᠬᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠨᠡᠢᠯᠡᠭ
ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢ ᠡᠯᠢᠭᠡ ᠪᠦᠲᠦᠨ ᠡᠩᠬᠡ ᠶᠠᠪᠤᠭ
ᠬᠠᠪᠤᠷ ᠪᠦᠷᠢ ᠬᠠᠨ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠢᠭ
ᠬᠥᠷᠰᠢᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠬᠠᠶᠠᠭ᠎ᠠ ᠨᠡᠢᠯᠡᠭ
ᠬᠠᠢᠷᠬᠠᠳ ᠪᠦᠬᠦᠨ ᠲᠠᠬᠢᠭᠳᠠᠭ
ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠪᠦᠬᠦᠨ ᠢᠨᠢᠶᠡᠭ
ᠬᠥᠮᠦᠨ ᠪᠦᠬᠦᠨ ᠵᠢᠷᠭᠠᠭ
ᠬᠦᠵᠢ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠠᠮᠢᠷᠯᠢᠭ
ᠬᠥᠮᠦᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠴᠡᠪᠡᠷᠰᠢᠭ
ᠬᠦᠴᠦᠲᠦ ᠲᠥᠷᠥ ᠮᠠᠨᠳᠤᠨ ᠪᠠᠳᠠᠷᠠᠭ
ᠬᠤᠷᠤᠢ᠂ ᠬᠤᠷᠤᠢ᠂ ᠬᠤᠷᠤᠢ
ᠬᠤᠷᠤᠢ᠂ ᠬᠤᠷᠤᠢ᠂ ᠬᠤᠷᠤᠢ
ᠪᠣᠯᠤᠭ ᠠ᠋ ᠪᠦᠲᠦᠭ ᠠ᠋ ᠢᠷᠥᠭᠡᠶ᠎ᠡ ᠠ᠋
ᠮᠠᠰᠢ ᠶᠡᠬᠡ ᠲᠠᠯᠠᠷᠬᠠᠯ᠎ᠠ᠂ ᠭᠢᠯᠠᠢᠯ᠎ᠠ᠂ ᠭᠡᠢᠯ᠎ᠡ
ᠣᠷᠣᠰᠢᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤᠢ ᠪᠦᠯᠦᠭ
( ᠺᠢᠷᠢᠯ ᠡᠴᠡ ᠬᠥᠷᠪᠡᠭᠦᠯᠪᠡ᠃)

ᠢᠷᠡᠯᠲᠡ᠄ ᠢᠪᠠᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠠᠼᠠᠩ《ᠬᠠᠮᠪᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶ᠎ᠡ》
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠠᠯᠲᠠᠨᠨᠠᠪᠴᠢ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠣᠳᠬᠠᠨᠰᠣ᠎ᠠ

ОЛОГ ЭЭ, БҮТЭГ ЭЭ, ЕРӨӨЕ ӨӨ
   
Айлссан бүхэн амь нэгдэг
Авсан бүхэн өлзий болог
Алдсан бүхэн сэхээрч ухаараг
Авдар бүхэн алтаар дүүрэг
Ажилласан бүхэн дэвжиж өөдлөг
Анд бүхэн үнэнч байг
Айл бүхэнд хүү охин тэнцүү заяаг
Аав бүхэн амгалантай жаргаг
Амь бүхэн бөх байг
Ажил бүхэн бүтэж яваг
Амьдрал бүхэн дэгжиг
Албан газар бүр хөгжиг
Ард бүхэн тайван байг
Бодол бүхэн боломж байг
Бэрхшээл бүхэн ухаарал байг
Болзоо бүр бүтэж өрнөг
Бодол бүр цэгээлж гийг
Бүсгүй бүр хайрлагдан энхрийсэг
Бөх бүр жудагтай байг
Буян бүхэн буцаж асгараг
Бузар бүхэн арилаг
Голомт бүхэн мандан бадраг
Гэр бүл бүхэн элэг бүтэн байг
Гарз бүхэн хаагдаг
Гол бүхэн харгилаг
Гал бүхэн дэвжиг
Найз бүр нандин байг
Настан бүр эрүүл урт наслаг
Намар бүр налгар байг
Нутаг бүхэн бүтэн байг
Нуур бүхэн цэлэлзэг
Таньсан бүхэн тавилан нийлэг
Тариа бүхэн соёолон найгаг
Түшээ бүр сэтгэлтэй байг
Түмэн олон нүдтэй байг
Тангараг бүхэн цэнэтэй байг
Танил бүхэн найрсаг байг
Тэнгэр бүхэн үүлгүй цэлмэг
Учирсан бүхэн учигаа таниг
Унасан бүхэн гөвөөд босог
Улс төр бүр шударга байг
Үг бүр ерөөл болог
Үйлдэл бүр энэрч байг
Үрс бүхэн энх эрүүл ториног
Үр бүхэн үндэслэж арвижиг
Үйл бүхэн дүүрэг
Өвгөд бүхэн дээдлэгдэг
Өвөл бүр өнөтэй байг
Өрх бүхэн өнөржин дэлгэрэг
Өгсөн бүхэн буян хуруулаг
Зун бүр дэлгэр байг
Зүтгэл бүхэн шимтэй болог
Зөрсөн бүхэн ам нийлэг
Захисан бүхэн заяа тэгшлэг
Ээж бүхэн үрсээрээ бахархаг
Эмгэд бүхэн эрхэмлэгдэг
Эр хүн бүр дээдлэгдэн мандаг
Эх бүхэн энх төрөг
Дээд эс бүхэн дархлагдаг
Дээвэр бүхэн нөмөр байг
Дэнж бүхэн цэцэгтэй байг
Сүрэг бүр өсөн дэвжиг
Саран наран хиргүй байг
Саахалт бүхэн санаа нэг байг
Саран ижий шид дүүрэг
Итгэл бүхэн үнэтэй байг
Ивээл бүхэн нүдээ олог
Цэрэг бүхэн амьд байг
Цэцэг бүхэн дэлгэрч байг
Цөвүүн цаг төгсөг
Цөөвөр сэтгэл саринаг
Зам бүхэн өлзийтэй байг
Заяа бүхэн тэгш байг
Олз бүхэн зөв байг
Олон түмэн амгалан байг
Одот тэнгэр үүлгүй байг
Одонтой ээжүүд дүүрэн байг
Хишиг бүхэн тогтог
Хүсэл бүхэн гэгээн байг
Хайрласан бүхэн ханан жаргаг
Харшилсан бүхэн эвлэж нэгдэг
Хос бүхэн хамтдаа урт наслаг
Хөгшид бүхэн эрүүл энх наслаг
Хань бүхэн дэргэдэхээ дээдлэг
Хамтрагч бүр гар нийлэг
Харсан бүхэн сэтгэл нийлэг
Хүн бүр элэг бүтэн энх яваг
Хавар бүр ханатай байг
Хөршилсөн бүхэн хаяа нийлэг
Хайрхад бүхэн тахигдаг
Хүүхэд бүхэн инээг
Хүн бүхэн жаргаг
Хүж дэлхий амирлаг
Хүмүн засаг цэвэршиг
Хүчит төр мандан бадраг
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
УУХАЙ УУХАЙ УУХАЙ
БОЛОГ ЭЭ БҮТЭГ ЭЭ ЕРӨӨЕ ЭЭ #копи
Маш их талархлаа, гялайлаа, гийлээ
Оршихуйг судлахуй бүлэг