ᠪᠤᠷᠢᠶᠠᠳ ᠠᠷᠠᠳ ᠊ᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠦᠭᠡ- ᠨᠣᠮᠢᠠᠡᠷᠳᠡᠨᠢБуриад ардын сургаал үг
ᠪᠤᠷᠢᠶᠠᠳ ᠠᠷᠠᠳ ᠊ᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ ᠦᠭᠡ
ᠨᠣᠮᠢᠠᠡᠷᠳᠡᠨᠢ ᠤᠶᠠᠩᠭᠠᠯᠠᠨᠠ
ᠨᠠᠭᠠᠴᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢ᠋ᠶ᠋ᠡᠨ ᠬᠠᠵᠠᠭᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠳᠠᠯᠤ ᠪᠠᠷᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠨᠠᠰᠤᠲᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠵᠠᠭᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠨᠠᠩᠴᠢᠳ ᠬᠦᠷᠲᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠨᠠᠢᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠢᠮᠣᠷ ᠲᠤ᠌ ᠡᠩᠭᠡᠷ ᠵᠠᠳᠠᠭᠠᠢᠯᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠪᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠠᠪᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠢ ᠳ᠋ᠤ᠌ ᠰᠠᠬᠠᠯ ᠲᠠᠯᠪᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠠᠭᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ᠍ ᠬᠢᠲᠤᠭᠠ ᠬᠦᠷᠭᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠠᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠮ ᠳ᠋ᠤ᠌ ᠴᠠᠭ ᠲᠣᠪᠯᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠠᠮᠠᠷᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠥᠨᠳᠡᠯᠡᠨ ᠡᠴᠡ ᠣᠷᠣᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠮᠠᠨᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠮᠠᠯᠠᠭᠠᠢ ᠲᠠᠯᠪᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠯᠴᠢᠭᠡᠷ ᠲᠦ ᠪᠣᠢ ᠬᠢᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠮᠢᠬᠠᠨ ᠤ᠋ ᠬᠣᠯᠢᠴᠠ ᠳ᠋ᠤ᠌ ᠰᠦ ᠣᠷᠣᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠮᠠᠨᠳᠤᠬᠤ ᠨᠠᠷᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠤᠰᠤ ᠡᠷᠭᠦᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠪᠤᠴᠠᠬᠤ ᠰᠢᠪᠠᠭᠤᠳ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠯᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠵᠠᠭᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯ ᠬᠡᠯᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠡᠪᠦᠭᠡᠳ ᠦ᠋ᠨ᠂ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠰᠠᠭᠤᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠪᠤᠰᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠡᠷᠡᠭ ᠢ᠋ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷ ᠢ᠋ᠶ᠋ᠠᠨ ᠰᠢᠭᠦᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠶᠡᠬᠡᠳᠦᠭᠰᠡᠨ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ᠌ ᠣᠷᠣᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠤᠬᠢᠯᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠢᠯᠡᠭᠦᠳᠡᠭᠰᠡᠨ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠣᠷᠣᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠳᠠᠭᠤᠯᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠢᠳᠡᠭᠰᠡᠨ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠪᠠᠨ ᠳᠤᠲᠠᠭᠤ ᠣᠷᠬᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠢᠷ ᠲᠡᠢ ᠲᠠᠯᠠ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠬᠢᠲᠤᠭᠠ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠴᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠭᠠᠷᠤ ᠭᠠᠯ ᠳ᠋ᠤ᠌ ᠬᠢᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠴᠠᠭᠠᠨ ᠢᠳᠡᠭᠡᠨ ᠳ᠋ᠦ᠍ ᠴᠢᠰᠤ ᠬᠣᠯᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠰᠠᠴᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠳᠡᠭᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠷᠣᠭᠰᠢ ᠨᠢ ᠡᠷᠭᠦᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ
ᠴᠠᠭ ᠭᠣᠣᠯᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ᠌ ᠵᠠᠮ ᠳ᠋ᠤ᠌ ᠭᠠᠷᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ
ᠠᠷᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯ
ᠠᠶᠠᠯᠭᠤ ᠲᠡᠭᠦᠰ ᠬᠥᠭᠵᠢᠮ ᠶᠦ᠍ᠮ
ᠠᠰᠢᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠢᠬᠠᠨ ᠢᠷᠥᠭᠡᠯ
ᠠᠮᠠᠨ ᠳ᠋ᠤ᠌ ᠪᠠᠨ ᠤᠩᠰᠢᠬᠤ ᠲᠠᠷᠨᠢ ᠶᠤᠮ
ᠦᠰᠦᠭ ᠠᠮᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠄ ᠭᠡᠭᠡᠷᠡᠯ
ᠦᠰᠦᠭ ᠬᠠᠲᠠᠭᠴᠢ᠄ ᠭᠡᠭᠡᠷᠡᠯ
ᠬᠢᠨᠠᠭᠴᠢ᠄ ᠲᠡᠰᠢᠮᠡ᠂ ᠪᠠᠶᠠᠷᠴᠡᠴᠡᠭ
Буриад ардын сургаал үг
Номин—Эрдэни уяангална
Нагацынгаа хажууд дал барьдаггүй
Настаны хажууд нанчид хөрддөггүй
Найрын хойморт энгэр задгайлдаггүй
Наадмын даваанд тооцоо ярьдаггүй
Аавын бийд сахал тавидаггүй
Агтын дэлд хутга хүргдэггүй
Алсын замд цаг товлодоггүй
Амрагийн явдалд хөндлөнөөс ордоггүй
Маанийн ажилд малгай тавидаггүй
Малын билчээрт бой хийдэггүй
Махны хольцод сүү ордоггүй
Мандах наранд ус өргөдөггүй
Буцах шувуудыг тоолдоггүй
Бурхны хажууд хараал хэлдэггүй
Буурал өвгөдийн, дээр суудаггүй
Бусдын хэргийг ганцаараа шүүдэггүй
Ихтэсэн зовлонд орондоо охилдоггүй
Илүүдсэн жаргалд орондоо дуулдаггүй
Идсэн хоолоо дутуу оргидоггүй
Иртэй талаар нь хутга дамжуулдаггүй
Цайн шаар галд хийдэггүй
Цагаан идээнд цус хольдоггүй
Сацлын идээг дорогш нь өргөдөггүй
Цаг голлоход замд гардаггүй
Ардын сайхан сургаал
Аялгуу тэгүс хөгжим юм
Ашдын сайхан ерөөл
Амандаа унших таринь юм
үсүг амилуулагч : гэгээрэл
үсүг хадагч : гэгээрэл
Хянагч: юүрээдүй
Нагацынгаа хажууд дал барьдаггүй
Настаны хажууд нанчид хөрддөггүй
Найрын хойморт энгэр задгайлдаггүй
Наадмын даваанд тооцоо ярьдаггүй
Аавын бийд сахал тавидаггүй
Агтын дэлд хутга хүргдэггүй
Алсын замд цаг товлодоггүй
Амрагийн явдалд хөндлөнөөс ордоггүй
Маанийн ажилд малгай тавидаггүй
Малын билчээрт бой хийдэггүй
Махны хольцод сүү ордоггүй
Мандах наранд ус өргөдөггүй
Буцах шувуудыг тоолдоггүй
Бурхны хажууд хараал хэлдэггүй
Буурал өвгөдийн, дээр суудаггүй
Бусдын хэргийг ганцаараа шүүдэггүй
Ихтэсэн зовлонд орондоо охилдоггүй
Илүүдсэн жаргалд орондоо дуулдаггүй
Идсэн хоолоо дутуу оргидоггүй
Иртэй талаар нь хутга дамжуулдаггүй
Цайн шаар галд хийдэггүй
Цагаан идээнд цус хольдоггүй
Сацлын идээг дорогш нь өргөдөггүй
Цаг голлоход замд гардаггүй
Ардын сайхан сургаал
Аялгуу тэгүс хөгжим юм
Ашдын сайхан ерөөл
Амандаа унших таринь юм
үсүг амилуулагч : гэгээрэл
үсүг хадагч : гэгээрэл
Хянагч: юүрээдүй
